Бичиг соёлын гайхамшигт өв дурсгал

2024-10-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Яруу найраг, бичгийн өнө эртний түүхийн өв дурсгал монгол нутагт олон бий. Тэрний нэг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг эх оронч Цогт Хун тайжийн бүтээл Дуут хадны бичээс юм.

Тус сумын төвөөс урагшаа 20 гаруйхан км-т Төхөмийн уулын энгэр орчимд байх Дуут хад бол өөр аль ч нутагт байхгүй тийм онцлогтой. Уг хадыг ямар нэг хатуу зүйл буюу чулуугаар тоншиход ширмэн тогоо ханхийх шиг дуу авиа гардаг, гадна тал нь хар боловч үзүүртэй зүйлээр зурахад цагаан цэрдээр бичиж буй мэт өвөрмөц тогтоцтой сонин хад юм.

Эргэн тойронд нь нэлдээ хадан цохио үргэлжлэвч уг дуут хад шиг нь байхгүй дан адуун боржин чулуу байдаг юм билээ.

Тэгвэл энэхүү хаднаа буй бичгийн учир юу вэ гэвэл Халхын Хунтайж хэмээх Цогт хамгаас дотно хайртай эгч нь алс холын газар бэр болж одоод удсан үед Цогт тайж ганцаардахын ихээр ганцаардаж эгчийгээ үгүйлэн дурсахдаа 1621 онд шүлэглэн хэлсэн үгс ажээ.

Хэдхэн алхмын зайтай хоёр хаднаа хос бичээс байдаг. Автай Сайн ханы ач Бахерай хошууны хүү Цогт нь манжуудын монголыг эзлэх санаархал, цэрэглэсэн дайралтыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос ганцаараа дэмжсэн хүн юм.

Энэ тухай “Цогт тайж” түүхэн кинонд өгүүлдгийг хүн бүр үзэж мэдсэн байх л даа.  Дуут хадны бичээсийг эрдэмтэн, судлаачид XVII зууны үеийн монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг гэж үзсэн байдаг төдийгүй Чин гүрний өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн түүхийн хосгүй өв гэж дүгнэсэн байх юм.

Цогт Хунтайж 1621 оны намрын эхэн сарын 21-нд Хангай ханы цэцэрлэгт нугын хойд уулнаа хуягт халтар морио унаад ав гөрөө хийж явахдаа өндөр дээр гарч зүүн зүг /Бодвол Онон, Хэрлэн мөрний чигт юм уу даа/ харан сэтгэл нь уярч Халуут нэртэй авга эгчээ санан шүлэглэн хэлээд уйллаа хэмээсэн байдаг гэж түүх өгүүлдэг.

Хаданд сийлж үлдээсэн долоон бадаг шүлгээс сийрүүлбэл

Дээд тэнгэр ханы аху хийгээд

Дэлхий дэх Хан Богдсын аху газар

Дээр дорын ялгаа болбоос бээр

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

Эн Хан богдсын сайн түшмэл хийгээд

Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй гэж шүлэглэсэн бий. Төгсгөлийн бадагт нь

Энэ биедээ эс золголцвоос

Үүнээс хойш төрөл тутамдаа

Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай гэсэн нь хэрэв бид хоёр энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх, охин хоёр мэт бие биеэ хайрлан явъя гэсэн санааг илэрхийлжээ.

Цогт Хунтайжийн ийнхүү шүлэглэснийг Эрх хиа гэгч нь тогтоон сударлаж авсан гэдэг. Түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 онд Цогтын шадрууд болох Дайчин Хиа, Гүенбаатар хоёр уг бүтээлийг уг хаданд бичиж үлдээсэн нь бичиг соёлын дэлхийд гайхагдах өв болсон байна. Уг бичээс хэдэн зуун жилийн өмнө үйлдэгдсэн хэрнээ өчигдөрхөн бичсэн мэт яруу тодхоноороо монгол бичиг мэдэх хүн түгдрэлгүй уншихаар хадгалагдаж байгаа нь гайхамшиг юм.

Тиймээс 2021 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны хурлаар Халхын Цогт Хунтайжийн хадны бичээсийг “ЮНЕСКО”-гийн олон улсын баримтат өвийн жагсаалтад оруулахаар нэр дэвшүүлсэн байдаг.

Энэ дагуу Францын нийслэл Парис хотноо 2023 оны тавдугаар сард болсон “ЮНЕСКО”-гийн дэлхийн дурсгалт хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар уг хүсэлтийг ёсоор болгож газар газрын 64 өв дурсгалыг тус хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэсний нэг нь Монголын Дуут хадны бичээс байсан юм билээ.

Ийнхүү Монголын эртний түүхийн нэг гайхамшигт өв дэлхийд данстай болсон байна.

Энэхүү үнэт өв дурсгалын 400 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай өнгөрсөн жил яригдаж зарим шийдвэр гаргасан ч өнөөдөр шинжлэх ухааны болон зохиолчдын байгууллага болон холбогдох газруудаас ямар нэг санаачилсан ажил огтхон ч алга байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

 

Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

12 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

12 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

14 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цаг 51 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

2 цаг 24 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

2 цаг 38 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

3 цаг 36 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

7 цаг 47 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

18 цаг 32 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

19 цаг 15 мин