Дөрвөн улирлын дугуйг Монголд ашиглаж болохгүй, Хятадад болно

2024-10-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

О.ЭНХЖИН 

Машины аюулгүй байдал дугуйн дээр тогтдог. Дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтанд ихээхэн нөлөөтэй. Тэгвэл дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан өөр өөр материал, хээ, хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг. Улс орон бүр ямар онцлогтой дугуйг, ямар зориулттайгаар ашигладаг зэрэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

 

Япон: AT буюу бүх замд ашиглаж болдог дугуй хэрэглэдэг

Хот газар олноороо суурьшин амьдардаг Япончууд бусдын тав тухыг алдагдуулахгүйн тулд байгальд ээлтэй сонголтыг чухалчлан АТ (All Terrain) буюу бүх замын дугуйг түлхүү сонгон хэрэглэдэг. AT дугуй нь хөнгөн жинтэй, шулуун замд шатахуунд хэмнэлттэй, чимээ бага гаргадагаараа давуу талтайгаас гадна үйлдвэрлэхэд өртөг бага, зах зээлд ч хямд борлуулагддаг. Япончуудын дунд  Bridgestone, Yokohama зэрэг брендийн дугуй нь нойтон, хуурай замын алин дээр нь ч барьцалдах чадвараа алддаггүй тул түгээмэл ашиглагддаг.

 

Скандинав: Металл бэхэлгээтэй дугуй ашигладаг

Скандинавд өвлийн улирал хатуу ширүүн байдаг тул мөсөн дээр хальтрахггүй, цас, шаврыг саадгүй туулах чадвартай өвлийн зориулалтын дугуй шаардлагатай. Мөстсөн зам дээр явахад барьцалдах чадварыг дээд зэргээр хангахын тулд гүн, өргөн ховилтой, цасанд суух бэрхшээлээс урьдчилан сэргийлж металл бэхэлгээтэй, хүйтэнд амархан элэгдэхгүй материалаар хийгдсэн дугуйнууд ашиглах нь түгээмэл байдаг. Скандинавчууд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал дээр их анхаарч ажилладаг тул стандартын дагуу үйлдвэрлэгдсэн баталгаатай дугуйг ашиглахыг хууль дүрмэндээ заадаг бөгөөд баримтлахыг уриалдаг байна. Дугуйн хээ нь халтиргаа гулгаатай зам дээр машин эргэх, ухрах зэрэг хөдөлгөөнд ямар нэгэн асуудал бэрхшээл үүсгэхгүйн тулд ихэвчлэн тэгш хэмтэй байдаг.

 

Энэтхэг: Төмөр утсаар бүрсэн дугуй хэрэглэдэг

Энэтхэгийн зам овон товон, нүх сүв ихтэйгээс гадна элдэв хурц үзүүр, ирмэгтэй хог хаягдал хаа сайгүй байдаг тул амархан цоорч хагарахгүй, эдэлгээ даах чадвартай дугуйг сонгон хэрэглэх нь элбэг. Тиймдээ ч энэтхэгт нэлээд зузаан давхаргатай, дотор тал нь төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн радиаль бүтэцтэй дугуй түгээмэл үйлдвэрлэгддэг. Сүүлийн үед зах зээлд хямд хэрнээ чанартай, байгальд ээлтэй материалаар хийгдсэн дугуй эрэлттэй болсон.

 

Хятад: Дөрвөн улирлын дугуй хэрэглэдэг

Хятадын автомашин дотоодынхоо болон дэлхийн зах зээлд хурдацтай тэлж, тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлд анхаарахын зэрэгцээ дугуйны төрөл ч мөн олноор үйлдвэрлэгдэн зах зээлд хямд нийлүүлэх болсон. Хятадууд дотооддоо үйлдвэрлэгдсэн дугуйг ашиглахыг илүүд үзэх болсон. АS (All Season) буюу бүх улиралын дугуйг түлхүү сонгон хэрэглэдэг. Уг дугуй нь илүү их талбайд контактладаг тул харьцангуй илүү зуурдаг, цахиурын найрлага их тул зөөлөн, нарийн хээтэй байдаг. Гэхдээ цахиурын орц их байх нь бас сөрөг талтай. Хурц ирмэгтэй чулуу гэх мэт замгүй гадарга туулах нөхцөлд дугуйны хээ урагдах, зүсэгдэх эрсдэл ихэсдэг тул байнгын засмал замаар зорчдог, хотын төв орчмоор оршин суудаг хүмүүст илүү тохирдог.

 

Америк: Дөрвөн улиралын дугуй хэрэглэдэг

АНУ-д бүх улирлын дугуй нь жолооч нарын хамгийн түгээмэл сонголт болдог. Цаг агаарын байдал харьцангуй тогтвортой, эрс тэрс уур амьсгалгүй учир жолооч нар мөнгөө хэмнэж дулаан, хүйтэн аль аль нөхцөлд асуудалгүй ашиглагдах боломжтой дугуй сонгодог. Гэсэн хэдий ч хойд мужууд шиг сэрүүн, хүйтэн бүс нутагт өвлийн дугуйны хэрэглээ түгээмэл байдаг. 

 

Монгол: AS дугуйг ашигладаг. Тус дугуйг -20 градусаас илүү температурт хэрэглэж болохгүй

Монголын өвөл болон зуны улиралын градусын ялгаа нь маш их байдаг. Зундаа +30 градус хүрдэг бол өвөлдөө эсрэгээр -30 градус хүрдэг. Ийм их зөрүүг нэг дугуй тэсвэрлэж чадахгүй. Бүх улиралын AS дугуй гэж байх боловч энэ нь өвөлдөө -20 градусаас хэтэрдэггүй орнуудад зориулсан байдаг. Иймээс монголын нөхцөлд хоёр тусдаа дугуй хэрэглэх нь зайлшгүй зүйл юм. Халтргаа гулгаатай үед аюулгүй байдлаа хангаж мөсөн зам, цасанд төгс барьцалдах нарийн ховилтой дугуйг өвөлдөө ашигладаг. Зун мэдээж өвлийн дугуйтай явж болох ч машин хурд аван давхихад илт чимээ шуугиантай байхаас гадна өвлийн дугуй зуны халсан асьфалт дээр амархан элэгддэг. Зуны дугуй усан хээтэй байхаас хадна маш хатуу резинээр хийгдсэн байдаг. Тийм учраас элэгдэлт бага чимээ шуугиангүй байдаг байна.

Эх сурвалж: www.zms.mn

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

3 цаг 26 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

5 цаг 1 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

5 цаг 3 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

5 цаг 6 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Өчигдөр 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин