Нобелийн Энх тайвны шагналыг цөмийн эсрэг Японы байгууллагад олгоно

2024-10-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Шинжлэх ухаанд шинийг санаачилж, нээлт хийсэн салбар бүрийн манлайлагч эрдэмтэд болон нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулдаг Нобелийн шагналын эздийг жил бүрийн аравдугаар сарын дунд зарладаг уламжлалтай. Энэ жилийн хүндтэй шагналын эзэд тодорсоор байна. Физик, химийн салбарын эрдэмтдээс энэ жилийн шагналын салхийг хагалж байсан бол Утга зохиолын болон Энх тайвны шагналын эзэд мөн тодорчээ. Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан яруу найраг, утга зохиол хосолсон өвөрмөц бүтээлээрээ Утга зохиолын шагналыг хүртээд байсан бол Энх тайвны шагнал мөн л Ази тивд ирэхээр болжээ. Энхтайвны шагналыг Японы “Nihon Nidankyo” байгууллагад олгох болсноо Норвегийн Нобелийн хороо баасан гарагт зарлалаа.

Тэртээ 1901 оноос эхлэн жил бүр уламжлал болгон олгох болсон энэхүү хүндтэй шагналыг эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу  физик, хими, биологи, физиологи анагаахын шинжлэх ухаан, уран зохиол, энхтайвны үйлст гаргасан ололт амжилт болон үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог.

Сонирхуулахад, Нобелийн физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, уран зохиолын шагналыг Шведийн академи шалгаруулдаг. Харин Энх тайвны шагналыг Норвегийн парламент тодруулдаг аж.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд буюу Альфред Нобелийн нас барсан өдрөөр шагналыг гардуулдаг уламжлалтай.

Энхтайвны салбарын шагналаас бусад таван шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотод, Энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Ослод гардуулдаг.

Нобелийн шагналыг дагалддаг мөнгөн дүн нь Нобелийн сангийн тухайн жилийн орлогоос хамаардаг байна. Шагналыг нэгээс олон шагналтанд олгосон бол мөнгийг тэдний хооронд тэнцүү хуваадаг ажээ.

“Зууны мэдээ” сонин 2024 оны Нобелийн шагналтнуудыг танилцуулж байна.

 

Физикийн салбар:

Бид энэхүү нэр хүндтэй шагналыг нэрт эрдэмтэн өөрийн гэрээслэлдээ баталгаажуулан үлдээсэн байдгийг мэднэ. Тэгвэл физикийн салбар бол Альфред Нобелийн 1895 онд гэрээслэлдээ бичиж үлдээсэн хамгийн эхний шинжлэх ухааны салбар юм.

АНУ-ын эрдэмтэн, Princeton их сургуулийн профессор John Hopfield болон Их Британийн эрдэмтэн, Канадын Торонтогийн их сургуулийн профессор Geoffrey Hinton нар энэ жилийн Физикийн салбарын шагналыг хүртсэн. Шагналыг олгох мэдэгдэлд “....хиймэл мэдрэлийн сүлжээ бүхий машин ажиллах боломжийг олгох шинэ нээлт хийсэн учир” хэмээн онцлон тэмдэглэжээ.

 

Химийн салбар:

Химийн салбар бол Альфред Нобелийн хамгийн их шимтэн дурладаг байсан салбарын нэг. Тэгвэл энэ салбарын шагналтнаар 2024 онд гурван эрдэмтдийг нэрлэн бүтээлийг нь алдаршуулсан. David Baker, Demis Hassabis, John Jumper нарыг хүний амин чухал үзүүлэлт болох уургийн талаар нарийвчлан судалж, шинэ нээлт хийснийг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, эрдэмтэн David Baker цоо шинэ төрлийн уургийн бүтцийн тооцооллоор энэхүү амжилтад хүрсэн бол Demis Hassabis, John Jumper нар уургийн цогц бүтцийг урьдчилан таамаглах асуудлыг хиймэл оюун ухаантай хослуулах санаачилга гаргасан байна.

Физиологи анагаахын шинжлэх ухаан:

Эрдэмтэн Victor Ambros, Gary Ruvkun нар бичил RNA болон түүний генд нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийснээрээ Нобелийн шагналыг хүртсэн байна.

 

Утга зохиолын шагнал:

БНСУ-ын зохиолч Хан Кан Нобелийн Утга зохиолын шагналыг гардан авсан анхны ази эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна. Мөн энэхүү шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй юм.

1970 онд төрсөн Хан Кан 1993 оноос уран зохиолыг сонирхож эрчимтэй уран бүтээл туурвиж эхэлсэн. 2007 онд “Цагаан хоолтон” номыг бичсэн нь дэлхийн уран зохиолын өв санд томоохон шинэчлэл хийсэн онцлох бүтээл болсныг утга зохиол судлаач, шүүмжлэгчид дүгнэдэг. Энэхүү зохиол нь түүний хувьд англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээл боловч асар их амжилт дагуулж 2016 онд International Booker Prize олон улсын шагналыг анх удаа эх орондоо авчирч байжээ. Хан Кан “Цагаан хоолтон”-оос гадна “The White book”, “Human acts” зэрэг бүтээлийг туурвисан нь хүний бие мах бодь, сэтгэл зүй, оюун санааны хоорондын холбоо хамаарлыг өвөрмөцөөр илэрхийлсэн онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгддэг. Сонирхуулахад, түүний аав Хан Сьён Вон мөн алдартай зохиолч аж. 

 

Энх тайвны шагнал:

Нобелийн таван шагналаас зөвхөн Энх тайвны шагналыг хувь хүн эсвэл байгууллагад олгож болох журам бий. Тэгвэл өнөө жилийн энх тайвны шагналыг Японы “Nihon Nidankyo” байгууллагад олгох болсон. Тус байгууллага нь 1945 онд Хирошима, Нагасаки хотуудад болсон цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийг хамгаалах, цөмийн аюулыг дэлхий дахинд таниулан ойлгуулахаар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн сайн дурын байгууллага юм. Норвегийн Нобелийн хорооноос утсаар холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцах үеэр тус байгууллагын төлөөлөл болох хатагтай Масака Вада “Энэхүү нэр хүндтэй шагналыг манай байгууллагад олгох болсонд маш их баяртай байна. Цөмийн гамшиг хүн төрөлхтөнд ямар их гай гамшиг учруулсныг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд хэлэхэд өнөө үед дэлхий ертөнцөд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол цөмийн аюулгүй, энх тайван эв нэгдэл гэдгийг зөрчил мөргөлдөөнд байгаа улс орнууд ойлгож ухаараасай гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн шагнал:

Альфред Нобелийн гэрээслэлд байгаагүй ч 1968 онд Шведийн төв банк Альфред Нобелийн дурсгалд зориулан Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналыг санаачилжээ. Шагналыг Нобелийн сангаас 1968 онд Шведийн төв банкны 300 жилийн ойд зориулан цугласан хандивын үндсэн дээр анх удаа олгосон нь өдгөө уламжлал болон тогтсон байна. Шагналын хэмжээ нь Нобелийн шагналынхтай адил ажээ. Эдийн засгийн шинжлэх ухааны анхны шагналыг 1969 онд Рагнар Фриш, Ян Тинберген нар хүрсэн байна. Харин 2024 оны Эдийн засгийн ухааны шагналын эзнийг хараахан нэрлээгүй байгаа юм. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналыг бусад Нобелийн шагналуудын адил зарчмын дагуу Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи шалгаруулдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

45 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

45 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

45 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 59 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

14 цаг 5 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18