Жижиг хөрөнгө оруулагчид АПУ, ХААН банк, "Говь"-ийн хувьцааг сонирхож байна

2024-10-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Сүүлийн үеийн мэдээгээр Монголын хөрөнгийн биржийн I ангиллын хувьцааны арилжаа хамгийн идэвхтэй байна. Одоогоор МХБ-д бүртгэлтэй 172 компани байгаа. Үүний гурав нь 100 хувь төрийн өмчит, 11 нь төрийн оролцоотой, 158 нь хувийн өмчит компаниуд. Өнгөрсөн сард  нийт бүртгэлтэй үнэт цаасны 67.4 хувь  нь  ямар нэгэн байдлаар арилжигджээ. Энэ дундаа Монголын хөрөнгийн биржийн I ангиллын компаниудын хувьцааны арилжаа нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг бүрдүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн нийт арилжааны 86.4 хувийг I ангиллын хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Харин II ангиллын хувьцаанаас хэдхэн нь  идэвхтэй арилжаалагдсан байна.

 

Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 78.3 хувиар өсжээ

 

Манай жижиг хувьцаа эзэмшигч буюу  нээлттэй компанийн таван хувиас доош хувь эзэмшигчдийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 78.3 хувь  өсөж 596.4 мянгад хүрээд буй.  Жижиг хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржийн I ангиллын хувьцаа буюу АПУ, ХААН банк , Говийн хувьцааг түлхүү авсан байна. Харин II болон III ангиллын хувьцааны жижиг хөрөнгө оруулагчид харьцангуй бага байна. 

Банкны реформтой холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ даруй хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ арилжааны идэвх, тэр дундаа хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа урагшгүй хэвээр. Энэ оны есдүгээр сард  гэхэд хувьцааны хоёрдогч зах зээлийн нийт арилжааны 18.6 хувийг бүрдүүлсэн байх жишээтэй.

Гэхдээ манай  хөрөнгө оруулагчид шинээр гарч буй бонд, Хөрөнгийн биржийн Үнэт цаасыг  харьцангуй анхаардаг болсон аж. Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа нэг их сайн биш  байна. Нийт бүртгэлтэй үнэт цаасны 50-60 хувь нь  арилжааны хөдөлгөөнд бага зэрэг оржээ.Тэгэхээр хувьцаат компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдээ анхаарч хөрөнгө оруулагчид нь тухайн компанийнхаа мэдээллийг цаг алдалгүй авснаар арилжаа идэвхжих боломжтой.

 

Мэргэжлийн брокеруудын  арилжаанд оролцох боломжгүй болжээ

 

Монголын хөрөнгийн биржээр Уул уурхайн биржийн арилжаа явагдаад удаагүй байна. Арилжаанд  мэргэжлийн брокеруудыг оролцуулахыг шаардаж өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр мэргэжлийн холбоод мэдэгдэл хийсэн. Тэгвэл “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтийг хүргүүлсэн ч арилжаанд оролцох боломжгүй тогтоолын хугацааг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгажээ.  Өөрөөр хэлбэл, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн гэж Монголын хөрөнгийн бирж  мэдээлсэн байна. Брокерын компаниудыг арилжаанд оруулахын тулд хугацаа хэрэгтэй, арилжаа жигдрээгүй, эрсдэл байна. Бараа авсан компаниудын барааг хил рүү хугацаанд нь хүргэж өгч чадаагүй тохиолдол гарсан гэж үзэж байгаа аж. Эдийн засгийн зөвлөлөөс Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар дүгнэлт, санал, зөвлөмж хүргүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

 

Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

1 цаг 4 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

1 цаг 5 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

1 цаг 6 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цаг 43 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

3 цаг 17 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

3 цаг 31 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

4 цаг 29 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

8 цаг 40 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

19 цаг 25 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

20 цаг 7 мин