Эхчүүдэд дарамт үүсгэдэг “Дархан бэр” гэдэг өргөмжлөл

2024-09-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

"Дархан бэр" цол тэмдэг олгох тухай асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Жендэрийн тэгш эрх цаашлаад ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн хуулийг ч зөрчдөг. Эмэгтэйчүүд арван сарын турш хэвлийдээ бүрэлдэн тогтсон үрээ эрүүл энх төрүүлэх сэн гэдэг ганцхан хүсэл л байдаг. Түүнээс хүү эсвэл охин байгаасай гэж хүсэх хүн цөөн. Хувь заяагаараа хүү төрчихвөл дархлагдаж, охин төрүүлчихвэл “адлагдаж” ч мэдэхээр нөхцөл байдал нийгэмд бий болжээ.

Ээж маань хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн. Тэгэхээр дархан ч биш, энгийн ч биш “алтан дундаж” бэр. Харин ээжийн дүү гурван хүү төрүүлсэн тул “дархан бэр”. Түүнийг хань болоод хадмууд нь эцгийн дайтай ихэд хүндлэх нь бий. Учир нь тэр гурван хүү төрүүлсэн тул хүндэтгэл хүлээх эрхтэй. “Дархан бэр” болж хүндлүүлэхийн тулд завсаргүй гурав ба түүнээс дээш хүү төрүүлж болзол хангах учиртай. Дунд нь нэг охин төрүүлчихвэл тэгээд л дуусаа, дархан биш энгийн бэрд тооцогдоно.

Ер нь завсаргүй гурван хүү төрүүлэх юугаараа илүү ач холбогдолтой вэ? Эмэгтэй хүн хэвлийдээ бяцхан зүрх цохилж эхлэхээс төрөх хүртэл хугацаанд яг адилхан цаг хугацааг элээж, өвдөлтийг даван туулдаг. Хүү, охин гэж хүүхдээ тэд ялгалгүй асран халамжилж халуун сүүгээ амлуулан асардаг. Харин төрөх эмнэлгээс гараад тасралтгүй гурван хүү төрүүлсэн эмэгтэй хадмууддаа ч, ханьдаа ч арайхан илүү хүндлүүлдэг. Энэ нь Бөртэ үжин, Сорхогтун хатан нар дөрвөн хүү завсаргүй төрүүлж дархан бэрийн эрх эдэлдэг байснаас улбаатай. Гурван хүү төрүүлсэн бэр тэр айлын муу муухайн үүд хаалгыг хаадаг гэх түүхтэй.

 

Дархан бэрийн болзол хангаж өргөмжлөл хүртэхийн тулд "Болзол" хангадаг болжээ

 

Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх. Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх. Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж. Гэтэл “Дархан бэр” шалгаруулж, шагнал олгох нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлж байна.

Нөхөр, найз нөхөд нь “Яаж ийж байгаад л хүү төрүүлж дархан бэр бол” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг. Энэ бол хүний эрхийн зөрчил. “Монголын Дархан бэрийн үндэсний хороо” хэмээн Төрийн бус байгууллага ч байна. Энэ байгууллага нь дээрх шалгуурыг давсан эхчүүдэд энгэрийг тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл зэргийг 85 мянган төгрөгөөр худалддаг аж.  Нэгэн төрлийн бизнесийн хэлбэр болсон байгааг харуулж байна.

 

Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна

 

Ялгаварлан гадуурхалт олон хэлбэрээр хөндөгддөг. Тухайн хүний нас, хүйс, албан тушаал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэрэг хэлбэрүүдэд ихэвчлэн илэрч байна. Уг нь Монгол Улсын үндсэн хуульд дээрх бүгдийг хориглоно гээд заачихсан байдаг. Мөн 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар “14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн байдаг.

Үүнээс гадна уг хуулийн 14.2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх зүйлүүдээр хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан бол тухайн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг оруулсан байдаг. Тэгэхээр ялгаварлан гадуурхалт нь гэмт хэрэгт тооцогдоно гэсэн үг. Нэг бодит жишээ дурдахад, аймаг, сумын засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж "Дархан бэр" гэж эмэгтэйчүүдийг цоллож нэр алдар өгдөг асуудал үүссэн. Энэ нь маш том ялгаварлан гадуурхалт. Түүнд нь болзлууд бий. Тухайн эмэгтэй гурав ба түүнээс дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол "Дархан бэр"-ын болзол хангана гээд заачихсан. Гэтэл энэ нь цаагуураа эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр шүү дээ.

Хөдөлмөрийн харилцаанд ч мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдол бий. Жишээ нь зарим банк өөрийн дотоод журамдаа зохицуулалт хийхдээ ажилд авах эмэгтэйчүүдийг хоёр жилийн хугацаанд жирэмсэлж хүүхэд төрүүлэхгүй байх. Хэрвээ энэ хугацаанд жирэмслэх юм бол ажлаас халагдах өргөдлөө өгөөд яваарай гэсэн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаж байсан ААН-үүд байна.

Тэгэхээр энэ нь өөрөө Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн төдийгүй Олон Улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг ч мөн зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Үүнээс бид өдөр тутмын харилцааны жаахан хэсгээс л хүний эрхийн зөрчлийг харж болно.

Хамгийн гол нь нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг хүн бүр алхам тутамдаа санаж, тэр тусмаа хамгийн түгээмэл зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдрийн тэмдэглэлт баяр болгоод өнгөрөх биш, насан туршдаа эрхийг нь хамгаалж, хүндэтгэх ёстой хүмүүс гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 187 (7431)

 

Лозыхан
хаана хандаж авах бэ
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

6 цаг 36 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

6 цаг 56 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

7 цаг 6 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

7 цаг 11 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

13 цаг 1 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

13 цаг 11 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

13 цаг 18 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

18 цаг 34 мин
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж шийдвэрүүдээ танилцуулсныг тоймлон хүргэе.

18 цаг 34 мин
Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа

Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа

Уржигдар 13 цаг 59 мин