Н.Энхмаа: Ур чадвараа сайжруулахгүй бол мотоцикл унах тоглоом биш

2024-09-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Пүрэв-Очирын Лхагважаргал

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Авто ертөнц” булангийнхаа дугаарын зочноор “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийн ерөнхийлөгч Н.Энхмааг урьж, ярилцлаа.

 

-“Эгшү” клубийг яагаад байгуулах болсон бэ?

-“Эгшү” клубийг анх хүсэл сонирхол нэг найзуудын хүрээлэл дунд байгуулж байлаа. Найзуудтайгаа хамт нийгэмд эерэг байдлаар нөлөөлж, сайхан бүхнийг түгээе гэсэн бодолтой байсан. Мөн эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж, тэдэнд зориг тэмүүлэл нэмэх, бусдад зөвөөр нөлөөлөхийг зорьж байна.

-Клубийн гишүүддээ ямар шаардлага тавьдаг вэ?

-Манай бүх гишүүн клубийн дотоод дүрэм, журмыг мөрддөг. Мөн өөрсдийн үзэл баримтлалтай.  Олон эмэгтэйчүүд нэг дор цугларч байгаа тул хэм хэмжээ, зарчмыг баримтлах нь зүйтэй болов уу. Энэ дүрэм, журам нь зөвхөн клубийн гишүүдэд хамааралтай тул нууцлалтай гэж болно.

-Яагаад заавал круйзер төрлийн мотоциклийг сонгосон бэ. Энэ мотоциклийн онцлог юу вэ?

-Олон төрлийн мотоцикл байдаг ч круйзерийг сонгосон нь илүү тав тухтай, байгалийн сайхныг мэдэрч аялахад хамгийн тохиромжтой санагддаг.  Гэхдээ тогтсон шалтгаан байхгүй. Бидний хүсэл, сонирхолд нийцсэн учраас л сонгосон гэж хэлж болно.

-Хөдөлгөөн ихтэй хотод хүнд жинтэй мотоцикл унаж явахад багагүй хүндрэл тулгардаг байх даа?

-Хөл хөдөлгөөн ихтэй хотын нөхцөлд мото унах нь давуу болон сул талыг үүсгэдэг. Дулааны улиралд олон машиныг орлож, зай талбай хэмнэж түгжрэлийг бууруулахад бага ч болов хувь нэмрээ оруулдаг. Нөгөө талаар олон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцоход эрсдэлээ өөрөө 100 хувь үүрдэг. Тиймээс хамгаалалтын хувцсаа бүрэн өмсөж, сэрэмжтэй, соёлтой хөдөлгөөнд оролцдог. Өвдөг тохойн хамгаалалт, дуулга  заавал байх ёстой. Мөн аюул, эрсдэл тохиолдсон үед мотоциклоосоо хэрхэн зөв унах вэ гэсэн техник сургалтыг хүртэл зааж өгдөг. Гол нь үүнийг хийхэд зориг, эрсдэлээ зөв тооцоолох чадвар хэрэгтэй. Ур чадвараа сайжруулахгүй бол мотоцикл унах нь тоглоом биш.

-Та мотоцикл сонирхож, анх унаж сурч байгаа хүмүүст юуг анхааруулах вэ?

-Хэн нэгний албан шахалтаар бус өөрийн хүсэл сонирхлоор мотоцикл унаж сурах нь зүйтэй. Албан ёсны сургалтаа сайн төгсөж, мотоциклтой холбоотой суурь мэдлэгээ бүрэн эзэмшсэн байх шаардлагатай. Хамгийн гол нь аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.  Мотоцикл унадаг хүмүүсийн бие биедээ захидаг, нэн чухал нэг зүйл байдаг. Хелмет болон хамгаалалтын хувцсандаа хэзээ ч бүү мөнгө харамла гэдэг. Таны амь нас, хүсэл тэмүүлэл чинь үүнд л хадгалагддаг.  Дараагийн зөвлөх зүйл бол авто замын дүрэм журмаа баримталж, мэдрэмжтэй жолоодох хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн шинэ мото клуб гарч ирэхэд нийгэм хэрхэн хүлээж авсан бэ? 

-Дэлхийд “WMC” цолыг хүртсэнээр албан ёсны клуб гэж нэрлэгддэг. Одоохондоо тэр цолыг хараахан хүртээгүй байна. Гэхдээ цаг хугацааны асуудал гэж боддог. Хэдийгээр монголдоо анхны эмэгтэй мото клуб биш ч бусдадаа эергээр нөлөөлж, шинэ залуу клубүүд үүсэх үндэс нөхцөлийг тавьж өгсөн юм болов уу. Анх клуб маань нийтэд ил болоход нийгэм бага зэргийн сөрөг хандлагатай хүлээж авсан. Замын хөдөлгөөнд оролцоход шахах, элдэв бусаар хэлж хөөх явдал цөөнгүй гарсан. Авто замд зөвхөн машин л оролцох ёстой юм шиг нийгмийн тогтсон хандлага байсан санагддаг. Яваандаа эергээр өөрчлөгдөж, зам тавьж, толиндоо харах болсон. Хүмүүсийг ажиглахад хийх юмгүй, яасан завтай юм бэ гэж хэлэх нь бий. Гэтэл миний хувьд харин ч эсрэгээрээ. Их завгүй амьдралын хэмнэлтэй, гурван хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэй. Энэ үед мотоцикл ихэнх ажлыг минь нугалж өгдөг. Бидний ихэнх дэмжигч эмэгтэйчүүд байдаг. Орон нутаг, аймгуудаар явахад хүмүүс таньж, эхэлсэн нь бидэнд маш их урам зориг өгсөн. Эргээд нийгэмдээ эерэг, сайнаар нөлөөлье. Үлгэр дуурайлал болж явах ёстой гэдгийг улам сайн ойлгож байгаа.

-Клубийнхаа үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлье гэж бодож байна вэ?

-Байгуулагдаад жил гаруй болсон байна. 2023 оны дөрөвдүгээр сард шинэ гишүүн элсүүлэх зорилгоор эвент зохион байгуулсан. “Эгшү” клуб маань одоо 20 гишүүнтэй. Шинэ хүмүүс элсүүлэхээс илүүтэй хуучин гишүүдээ чанаржуулах, улам дотно танилцаж, биесээ мэдэх бодолтой байна. Энэ хугацаанд гурваас дөрвөн аялал хийж, хамт олны эв нэгдэл, хариуцлагад суралцаж чөлөөт цагаа зөв боловсон, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хичээлээ. Хэзээ эхэлж, хаана зогсохоо бага багаар сурч л явна. Одоо цаашлаад сайн үйлсийн аян зэрэг үйл ажиллагаа зохиох төлөвлөгөөтэй байна. Мөн Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албатай хамтарч ажиллая. Замын болон мото соёлыг түгээе. Өрх толгойлсон болон гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд, эмэгтэйчүүддээ зориг нэмэхийг зорьж байна.

-Саяхан Г.Мэнд-Ооёо зохиолчоос “Эгшү” нэрийнхээ албан ёсны зөвшөөрлийг авсан. Зохиолч хэрхэн хүлээж авсан бэ?

-Саяхан номын баяраар Г.Мэнд-Ооёо зохиолчоо зорьж уулзсан. “Эгшү” нэрийн зохиогчийн эрхийг албан ёсоор авлаа. 2018 онд “Шилийн Богд” романыг уншиж байхад оройн ганц модны Агшу, Эгшү гэх эрэгтэй, эмэгтэй хоёр шонхор гардаг. Шонхор бол монголчуудын бэлгэ тэмдэг. Салхи исгэрүүлэн дүүлэх хүчирхэг жигүүртэн. Тиймээс хамгийн хурдтай, хүчтэй шувууны нэрийг өгье гэж бодсон. Энэ нэрээр 2018 онд “Эгшү” брэнд нээхийг хүсээд зохиолчтойгоо холбогдох гэж нэлээн оролдсон боловч чадаагүй. Зургаан жилийн дараа албан ёсны эрхтэйгээр ашиглах болсондоо баяртай байна. Г.Мэнд-Ооёо зохиолч маань энэ нэрийг эерэг байдлаар бусдадаа түгээгээрэй. Өндөрт өргөж яваарай хэмээн сайхан ерөөл өргөж баяртайгаар хүлээн авсан.

-Ажил, амьдралынхаа хажуугаар клубийн үйл ажиллагаагаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Мэдээж бүгд тусдаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс байдаг учраас тогтмол уулзаж, хуралдах шаардлага байхгүй. Зуны урин цагт нээлт, хаалт болон дундын гэсэн маягтайгаар гурваас дөрвөн удаа уулздаг. Бусад үед нь онлайнаар холбогдоно. Бүгд завгүй цагийн хуваарьтай байдаг болохоор эртнээс аяллын төлөвлөгөөгөө гаргадаг.

-Та хэдэн нас хүртлээ мотоцикл унана гэсэн бодолтой байна вэ?

-Одоогоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тогтмол, урт хугацаанд унана гэж боддог. Миний хувьд мотоцикл унахад насны хязгаар байхгүй гэсэн бодолтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)

 

“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

5 цаг 19 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

9 цаг 32 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

12 цаг 24 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

13 цаг 42 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

17 цаг 52 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

17 цаг 52 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Өчигдөр 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин