Мэргэжлийнхээ үнэ цэнийг эрхэмлэдэг “Сос” эмнэлэг

2024-09-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Тэжээвэр амьтад өөрийн гэсэн онцлогтой. Тэдэнд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Сос” жижиг амьтны төрөлжсөн мал эмнэлгийг онцлон сурвалжиллаа.

 

Рентгентэй мал эмнэлгийн тоог нэгээр нэмнэ

Найман малын их эмч, хоёр туслах ажилтантай болж үйл ажиллагаа нь өргөжсөн гэдгээ эмнэлгийн удирдлагууд онцлов.

Биднийг эмнэлгээр зочлоход хөл ихтэй байв. Тус эмнэлэг үзлэгийн гурван өрөөтэй. Лабораторийн хэсэгтээ шээсний болон био хими зэрэг  шинжилгээнүүдээ авна. Харин мэс заслын өрөөндөө хагалгаанд орох шаардлагатай амьтдаа хүлээж авдаг. Хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ өвчилсөн амьтдыг сувилж байна. Өдөрт багадаа 30-40 амьтанд үйлчилгээ үзүүлдэг. Гоо сайхны үйлчилгээ авах гэж байгаа бол урьдчилж цаг авна. Харин бусад эмчилгээ, үйлчилгээг сонгосон бол шууд ирж болно. Эрхэмлэн хайрлаж тэжээдэг амьтнаа тэврэн ирсэн хүмүүст эмнэл зүйн ерөнхий үзлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, гадна болон дотор шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалт, лабораторийн оношилгоонууд, төрөл бүрийн мэс ажилбарууд хийгдэж байна. Мөн дүрс оношилгоонд  рентген, эхо, дуран багтана. Эмчилгээ арчилгаа маллагаа, өндөр өнжүүлэх, гоо сайхны үйлчилгээтэй. Гоо сайхны мэс засалд чих болон сүүл тайрах, хумс авах, чих цэвэрлэх үйлчилгээ орно.

Гэрийн тэжээвэр амьтад болох нохой, муур, туулай, усан гахай, яст мэлхий, тоть, хамстер гээд олон төрөл зүйлийн амьтдад мал эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ өгдөг. Эмч нар нь гадаад, дотоодын онлайн болон танхимын сургалтуудад тогтмол хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлж дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж буй. Ингэхдээ рентгентэй мал эмнэлгийн тоог нэгээр нэмэх зорилго тавьж хоёр эмч нь дэлхийн жижиг амьтны мал эмнэлгийн холбооны 49 дүгээр хуралд оролцож байгаа гэнэ. Цаашид хамт олноороо тус хуралд оролцох төлөвлөгөө тавьжээ. Рентген эхотой болсноор зөөлөн эдийн гэмтэл, ясны хугарал, дотор эрхтний өвчлөлийг мэргэжлийн түвшинд оношилдог болох нь.

 

Найман их эмчтэй үйл ажиллагаа явуулж байна

 

Амьтны эздэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулж мэргэжлийнхээ үнэ цэнийг эрхэмлэдэг “Сос” эмнэлэг одоогоос 11 жилийн өмнө буюу 2013 онд үүсгэн байгуулагджээ. Анх хоёр эмч, гурван туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өдгөө найман малын их эмч, хоёр туслах ажилтантай болж үйл ажиллагаа нь өргөжсөн гэдгээ эмнэлгийн удирдлагууд онцлов. “Сос” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эзэнгүй амьтдад мал эмнэлгийг тусламж үйлчилгээ  үзүүлдэг. Тус эмнэлэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, мал эмнэлгийн ерөнхий газрын “Өргөмжлөл”, 2017 оноос хойш мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа болон салбар байгууллагуудын дунд зохион байгуулагддаг нөхөрсөг уулзалт спортын дөрвөн төрөлт тэмцээнд амжилттай оролцжээ.

Эмнэлгийн нэг давуу тал нь өдөр бүр ажиллана, амьтад хэвтэн эмчлүүлж эрүүл болоод эзэндээ очих боломжтой. Хэвтэн эмчлүүлэх тасагт ихэвчлэн нохой, муур эмчлүүлдэг. Улирлаасаа хамраад амьтны өвчлөл өөр. Зуны улиралд арьс харшлын эмгэг, амьсгалын замын халдвар давамгайлдаг. Мөн түгээмэл тохиолддог өвчнөөр өвдөж үйлчилгээ авдаг амьтад цөөнгүй ажээ. Амьтны дархлаа, эмчлэгдэх хугацаа нь удам, нас, хоол тэжээлээсээ хамаарна. Сүүлийн үед хүмүүс муур болон жижиг амьтдыг их тэжээх болжээ. Хэрэв амьтан тэжээх шийдвэр гаргасан бол судалгаа хийх чухал. Зарим тохиолдолд хүмүүс сэтгэл хөөрлөөр амьтан худалдаж авдаг. Анхаарал бага, хоол тэжээлд нь анхаараагүйгээс тухайн амьтан өвчинд өртдөг болохыг хэлж байлаа. Тиймээс амьтан тэжээж эхэлсэн бол эмнэлэгт ирж үзлэг, зөвлөгөө авах шаардлагатай. Амьтан тэжээх нь олон талын ач холбогдолтой. Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд эерэг нөлөөж аливааг хайрлах энэрэх сэтгэл суухаас гадна цагийн менежмент суулгадаг байна.

 

“Байнгын үйлчлүүлдэг амьтадтай”

Малын их эмч Л.Пүрэвжав “Хэрэв тэжээдэг амьтан нь өвдсөн бол цаг алдалгүй эмнэлгийг зорих хэрэгтэй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа нь тухайн амьтнаа өвдсөн тохиолдолд  хугацаа алдаж өвчнийг нь хүндрүүлдэг. Мөн дур мэдэн гэрээрээ эмчлэх нь буруу. Дараа нь эмнэлэгт ирнэ, тухайн амьтан эмчилгээ даахгүй байх эрсдэлтэй. Манайх үйлчлүүлж амьтандаа эмчилгээний карт нээдэг. Үүнийгээ тогтмол хөтөлнө, ямар эмчилгээ шаардлагатай байгааг нь гаргана. Байнгын үйлчилгээ авдаг амьтад бий. Давхардсан тоогоор 2000 гаруй амьтад үйлчилгээ авсан.  Анх ажилд ороход нэг сартай муурын зулзага ирж үйлчлүүлсэн. Тухайн үед 300 гр жинтэй, бие нь мөөгөнцөртсөн байсан. Ингээд гурван сарын хугацаанд эмчлүүлээд гарсан. Одоо хүртэл манай эмнэлгээр үйлчлүүлдэг. Үүнээс гадна бага байхаасаа эхлээд олон жил үйлчлүүлж байгаа амьтан олон. Өвчин нь хүндэрсэн амьтдыг эмчлээд эзэнд нь хүлээлгэж өгөх үе хамгийн сайхан. Энэ үед мэргэжил, үйлсээрээ бахархдаг. 

Хоол тэжээлд нь ач холбогдол өгөх хэрэгтэй. Тухайлбал, нохойг тэжээхдээ зориулалтын болон гэрийн хоол өгнө. Мөн биеийн онцлогт нь тохирсон хүнсээр тэжээх нь зохистой. Гэрийн хоол гэхээр хүмүүс өөрсдийн иддэг хүнсээ өгдөг. Энэ нь яваандаа нохойны биед сөрөг нөлөөтэй.  Гэрийн хоолоор хооллох гэж байгаа бол цаг гаргаж амтлагч, давсгүй хоол хийж өгнө.Мөн тухайн нохойны өдөрт авах ёстой уураг, амин дэмийн балансыг зөв тохируулах ёстой” гэлээ.

 

“Тэжээвэр амьтан хүүхдийн стрессийг тайлдаг”

Үйлчлүүлэгч Л.Оюунчимэг “Амьтны эмнэлгээр тав дахь удаагаа үйлчлүүлэхээр ирлээ.  Эмчилгээ үйлчилгээ, харилцаа сайтай учраас үргэлж “Сос” эмнэлгийг зорьж байна. Анх нохойгоо хоёр сартай байхад нь эмнэлэгт ирж үйлчилгээ авсан.  Одоо манай нохой найман сартай. Ихэвчлэн вакцин хийлгэдэг.  Мөн өвдсөн үед нь эмчлүүлж, зөвлөгөө авдаг. Яг л хүн шиг эмчилгээ хийлгэнэ шүү дээ. Өнөөдөр вакцинаа хийлгэж, үсээ тайруулж гоо сайхны үйлчилгээ авахаар ирсэн. Амьтан тэжээх нь эзнээс их хариуцлага шаарддаг болохыг ойлгож байна. Мөн урсгал зардал өндөртэй. Манай зээ охины нохой байгаа юм. Энэ хоёр маань хамт тоглоно. Нэг талаараа тэжээвэр амьтан хүүхдийн стрессийг тайлдаг болох нь ажиглагдаж байна” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)

 

“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

3 цаг 24 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

3 цаг 24 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

17 цаг 54 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

19 цаг 26 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

19 цаг 58 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

20 цаг 6 мин
Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томиллоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Тогтвортой хөгж

Өчигдөр 06 цаг 00 мин
“Monestery tower” шүүхэд татагдлаа

“Monestery tower” шүүхэд татагдлаа

Уржигдар 17 цаг 07 мин
Д.Мөнххуяг: Т.Даваадалай нь 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй байна

Д.Мөнххуяг: Т.Даваадалай нь 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй байна

Уржигдар 15 цаг 22 мин