“Монгол-Словений бизнес форум” хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой

2024-08-22
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.БАДАМХАНД

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол-Словений бизнес форум” өчигдөр наймдугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд боллоо. Энэхүү форумд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар оролцсон юм.

Тус бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.

Словений талаас эм үйлдвэрлэл, тээвэр логистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн 17 аж ахуй нэгж, компаниуд оролцож байна. Харин Монголоос 20 орчим аж ахуй нэгж, компани оролцлоо. Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцоод байна.

Форумыг нээж Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар үг хэллээ. “Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Словени-Монголын анхны бизнес форумын арга хэмжээнд оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна. Монгол Улсад хийж буй энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хоорондын улс төр, бизнес болон Европын Холбоо-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилготой айлчлал болж байна. Саяхан манай нөхөр “Бид XIII зууны үед хөршүүд байсан тул бие биенээ таньж мэдэх нь аргагүй” хэмээн хошигнон хэлсэн билээ. Өнөөдөр манай улсын шилдэг компаниудын төлөөлөл хүрэлцэн ирснийг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр компаниуд нь бүгд дэлхийн түвшинд аль хэдийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зарим нь Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байгаа.

Мөн Словенийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Стратегийн хөгжил, олон улсын харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал болон Словенийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих төрийн агентлагийн төлөөллүүдийн хамтаар хүрэлцэн ирлээ. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхмын нэг бол ил тод, итгэлтэй, таатай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн бизнес форумыг хоёр талын аж ахуй нэгж, компаниуд хамтын ажиллагааны чухал боломж хэмээн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдэж байна.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Словени улс манай улстай төстэй, цөөн хүн амтай. Хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улсуудын нэг. Ингэхдээ ямар замыг туулсан бэ гэхээр төр нь хувийн хэвшилдээ эдийн засгийн илүү эрх чөлөөг олгох замаар хөгжсөн. Ялангуяа Швейцарь, Герман улстай хамтран ажиллаж, хурдан хөгжилд хүрсэн гэж хэлж болно. Монгол Словени хооронд 30 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг. Үүнийг хангалтгүй гэж үзээд нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Үүнээс 18 сая ам.доллар орчим нь эмийн бизнес. Гэтэл энэ улс инновац, шинэ технологийн салбар руу анхаарч байна. Тиймээс энэ тал дээр хоёр улсын танхим хамтарч ажиллах ёстой. Дэлхий даяар хиймэл оюун ухааны ажилтантай болохыг зорьж байгаа энэ үед хүний нөөцөө хиймэл оюун ухаан ашиглаж шийдэж байгаа руу анхаарах нь зүйтэй. Өөр нэг зүйл нь Словени улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг инновац, шинэ технологийн судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдсэн. Энэ судалгаагаа хувийн хэвшлээр дамжуулан хийхээр ажиллаж байгаа юм байна. Словени Монголд боломж олгоод албан буюу ногоон пасспортыг визгүй зорчих боломжоор хангасан. Монголын топ 100 компанийн дээд гурван удирдлагад ногоон пасспорт олгож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломжийг нээсэн” гэдгийг онцоллоо.

Форумаар хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулахыг зорьжээ. Словений талаас эм үйлдвэрлэл, тээвэр логистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн компаниуд оролцож байна.

Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож байна. Мөн форумын үеэр манай улсын бизнес хөгжүүлэлтийн компаниуд Словени улсын сайн туршлагаас судалж буйгаа энэ үеэр хэлж байв.

Энэ талаар “Мөнх Халдун тэнгэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мягмардорж: “Манайх барагшууны чиглэлээр үйлдвэр эрхэлдэг байгууллага. 2019 онд байгуулагдсан. Барагшуун дээр суурилсан таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууддаа барагшуунтай цай, өтгөрүүлсэн барагшуун, зөгийн балтай барагшуун зэргийг нийлүүлдэг. Өнөөдрийн форумын хувьд манай бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нэлээн үр өгөөжтэй, хамтын ажиллагаа, туршлага соилцох боломжтой үйл ажиллагаа болсон гэж миний хувьд дүгнэж байна. Манай компанитай төстэй биш ч гэсэн эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр төрлийн компанитай уулзаж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Манай компанийн хувьд Монгол Улсад барагшуун дээр суурилсан бүтээгдэхүүн дээр инновац нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хийгээд дэлхийд гаргах боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжийн талаар ярилцлаа. Харилцагч тал маань барагшууны талаар төдийлөн сайн ойлголт байхгүй болохоор эхний ээлжинд лабораторид шинжилгээ хийлгээд, дараагийн удаа Европын холбоо барагшууныг зөвшөөрдөг эсэх дээр өөрсдийнхөө шугамаар судалж дахин холбогдоно гэсэн хариу өгсөн” гэсэн юм.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл “Миллениум турс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Загдмаа “Манай компанийн хувьд аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн форум уулзалтад миний сонирхож буй чиглэлээр нэг компани ирсэн. Тухайн компаниас туршлага судалж ярилцлаа. Дагалдаж ирсэн компаниудын төлөөлөл нь олон ирвэл их өгөөжтэй санагдлаа. Эм үйлдвэрлэл, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн монголын урдаа барьдаг олон үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ирсэн болохоор хоорондоо туршлага солилцох, хамтарч ажиллах тал дээр илүү давуу талтай гэж бодож байна. Бас нөгөөтээгүүр Словени улсын талаар манай улсын хүмүүс төдийлөн сайн мэдээд байдаггүй болохоор тус улсын ерөнхийлөгч аж ахуй нэгжүүд ирсэнд миний зүгээс баяртай байна. Өөрийнхөө салбарын зүгээс олон компаниудтай уулзаж, туршлага судална гэж бодсон боловч ганц компани ирсэнд харамсалтай байна. Гэхдээ анхны удаа гэхэд маш боломжийн санагдлаа. Салбар салбарын удирдлагууд  өөрсдийн сонирхсон чиглэлээр уулзалтаа хийгээд хоёр улсын хамтын ажиллагааг илүү бэхжүүлж байгаад манай салбарын зүгээс талархалтай байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7406)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

7 цаг 15 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

8 цаг 51 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

8 цаг 53 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

8 цаг 55 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30