Мэдээллийн технологийн компаниудад олон хөнгөлөлт эдлүүлнэ гэв

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.БАДАМХАНД

 

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдлаа. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутагт үзүүлэх үр нөлөө” уриа дор зохион байгуулагдаж байна. Тус их хурлаар дамжуулан Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн төрөлжсөн байгууллагууд Ази тивийн ижил төрлийн байгууллага, паркуудтай хамтран ажиллах, шинжлэх ухаан, технологийн паркийн хөгжлөө эрчимжүүлэх, дэвшилтэт технологийн гарааны бизнесүүдийг олон улсад таниулах, дэмжих салбарын хөгжилд чухал нөлөө болохуйц шийдэл, хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон үр дүн гарна хэмээн үзэж байна. Түүнчлэн, Монгол улсын уг салбарыг олон улсад тэр дундаа Ази тивийн улсуудад сурталчлах, Азийн шинжлэх ухаан, технологийн паркууд, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, гарааны бизнесүүд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг олон улсын зах зээлд гаргах зэргээр олон боломжууд нээгдэж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулж, виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс  Азийг тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэсэн юм.

Азийн шинжлэх ухааны паркийн удирдах зөвлөлийн гишүүнээр манай улсаас анх удаа мэдээлэл технологийн паркийн захирал Ж.Золзаяа сонгогдсон байна. Ингэснээр манай улс мэдээлэл технологийн чиглэлд гадны улстай харилцах харьцаа сайжирч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа аж. Энэ тухайгаа Ж.Золзаяа “Азийн шинжлэх ухааны паркуудын 27 дугаар их хурал Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 64 IT паркийн компанийн удирдлагууд болон хөрөнгө оруулагчид ирсэн. Энэ удаагийн уулзалтаар нэгдүгээрт, тэрбум долларын үнэ бүхий unicorn компаниудыг олон улсад гаргах. хоёрдугаарт, шинжлэх ухаан технологи, инженерийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, гуравдугаарт, Азийн бүс нутгийн орнуудтай илүү нягт харилцаатай байх санаачилгыг гаргасан. Азийн шинжлэх ухааны паркийн удирдах зөвлөлд орсноор бүс нутагт хамтран ажиллахдаа бусад улс орны сайн туршлагуудыг судалж нутагшуулах, мэдээлэл технологийн компаниудыг олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна” гэсэн юм.

Манай улсын хувьд Мэдээллийн технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа тус холбооны гишүүн байгууллагууд бөгөөд өнгөрсөн жилийн БНТУ-ын Станбул хотноо болсон XXVI дахь удаагийн их хурлаар энэ жил Монгол улсад зохион байгуулах албан ёсны эрхийг хүлээн авсан. Хурлын зочдоор Азийн шинжлэх ухааны паркийн холбооны гишүүн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид, тэр дундаа оюун санааны лидерүүд, шинжлэх ухаан, технологийн болон бизнесийн салбарын манлайлагчид, төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог юм. Мөн манай улсын мэдээлэл, технологийн инкубатор төвүүдийн төлөөллүүд оролцож бусад улсын сайн туршлагаас судалж буйгаа энэ үеэр хэлж байв. Энэ талаар Сократус Студио ХХК Гүйцэтгэх захирал А.Мөнхцог “Манай компанийн хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийг бойжуулах, хөтөлбөрт хамруулж өгөх зэргээр хөрөнгө оруулалт хийдэг компани. Монгол улсад уг арга хэмжээг зохион байгуулснаар Азийн бусад орнуудын шинжлэх ухааны паркийн хөгжил ямар түвшинд байгааг, бид ямар хамтын ажиллагаа үүсэж болох, манай улсад ямар давуу талууд бий болох зэрэг асуудлуудыг мэдэж авч байна. Инновац, шинэ мэдлэгийг бүтээхийн тулд шинжлэх ухаан хөгжих хэрэгтэй байдаг бөгөөд шинжлэх ухааны лаборатори, судалгаа шинжилгээний ажлууд голлох үүргийг гүйцэтгэдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг ч ялгаагүй дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чадвартай болгох хэрэгтэй. Уг ажлуудыг гүйцэтгэхийн тулд шинжлэх ухааны паркууд хөгжүүлэх ёстой. Шинжлэх ухааны парк хөгжиж байж шинэ бүтээлүүд бий болох, олон улсын паркуудтай хамтран ажиллах, хүний нөөцөө чадавхжуулна. Тэгвэл төрөөс шинжлэх ухааны паркийн хөгжилд анхаарах хэрэгтэй байна. Үгүй бол хөгжих боломж нь муу байна” гэсэн юм.

Мөн энэ жилийн хурал нь бүс нутгийн хөгжилд тулгуурлаж буй нь манай улсын “Алсын хараа 2050”-тай уялдаж байгаа юм. Тэгвэл энэ тухай Шинжлэх ухааны паркийн захиргаа, зохион байгуулагч компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа: Энэ жилийн хурлын гол онцлог нь бүс нутгийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны хүлээх үүрэг, үзүүлэх нөлөөний талаар гол хэлэлцүүлэг өрнөж байна. Бүс нутаг гэдэг бол олон өнцгөөр яригдаж болно. Азийн тавцанд эсвэл Монгол Улсын нөхцөл байдалд ч яригдаж болно. Монгол улс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан болохоор монгол улсын зургаан бүс болон Улаанбаатар хот гээд нийт долоон бүсийн инновац цаашид ямар байж болох талаар чиг хандлагаа тодорхойллоо. Мөн шинжлэх ухааны паркийг хэрхэн байгуулах, цаашлаад бүс нутгийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар гаргалгаа гаргах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Олон улсын сайн туршлагуудыг бид бүхэн нутагшуулах ёстой. Шууд хуулаад авчирдаг технологи төдийлөн удаан амьдардаггүй. Тиймээс технологийг дамжуулах механизмийг шинжлэх ухааны байгууллагууд, засгийн газар, хувийн хэвшил бүхий л газрууд хамгийн оновчтой хэлбэрт оруулах нь хамгийн гол хүчин зүйл юм” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ЛХГАВ ГАРАГ. № 161 (7405)

 

“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

7 цаг 33 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

11 цаг 46 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

14 цаг 39 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

15 цаг 57 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

20 цаг 7 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

20 цаг 7 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Уржигдар 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Уржигдар 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Уржигдар 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Уржигдар 10 цаг 57 мин