Нэг өрөө байрны түрээсийн үнэ 1-2.4 саяд хүрчээ

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.АМИРЛАН

 

Түүнийг С.Бадамханд гэдэг. Тэрээр СУИС-ийн радио, телевиз, медиа урлагийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Их сургуулийн гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын хувьд дотуур байранд амьдрах боломж хомс байдаг. Учир нь их дээд, сургуулиуд нэг болон хоёрдугаар курсийн оюутнуудаа дотуур байранд хамруулж, өрөө үлдвэл гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг оруулдаг юм. С.Бадамхандын хувьд дотуур байранд хамрагдах боломж бага учир хямд үнэтэй түрээсийн байр хайж эхэлжээ. Гэвч хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор түрээсийн орон сууцны үнэ нэмэгджээ. Тодруулбал, түрээсийн орон сууцны үнэ байршил болон м.кв шалтгаалаад нэг өрөө байр 1-2.4 сая, хоёр өрөө байр, 1.2-3.5 сая, гурван өрөө байр, 2-7сая, хажуу өрөө, 400-900 мянган төгрөгийн үнэтэй байна. Түрээсийн нөхцөл хамгийн багадаа 2+1 болон түүнээс дээш байгаа бөгөөд сар сардаа төлбөрөө төлөх боломжтой байр байхгүй байгаа юм. С.Бадамханд 10 сараар түрээсийн төлбөрөө өгч нэг өрөө байранд оржээ. Энэ тухайгаа тэрээр “Хямд үнэтэй түрээсийн байр олно гэдэг өдрийн од шиг зүйл болсон. Би найзтайгаа хамт зурагтад нэг өрөө байр 800 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Төлбөрөө 10 сараар өгсөн учир дээрх үнээр түрээслэхээр болсон. Нэг өрөө байр түрээслэх нь айлын хажуу өрөө болон нийтийн байр түрээсэлснээс илүү тухтай шүү дээ. Тиймээс аргагүй эрхэнд найман сая төгрөгөө өгсөн” гэв.

 

Түрээсийн байрны эрэлт ихэссэнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг ихэсжээ

 

Түрээсийн орон сууцны эрэлт ихэссэнтэй холбоотойгоор “Орон сууц түрээслүүлэх”-тэй холбоотой залилах гэмт хэрэг нэмэгджээ. Хохирогч болсон гуравдугаар курсийн оюутан О.Б: “Өнгөрсөн долдугаар сард гурван өрөө байрны хажуу өрөөг түрээслэхээр болсон. Миний хувьд гэрээ хийх хүсэлтэй байсан ч түрээслүүлэгч маань “Би өөрөө эзэн нь учир гэрээ хийх шаардлагагүй. Надад итгэж болно” гэсэн. Сарын түрээс нь 500 мянган төгрөг гэсэн учир найз бид хоёрт боломжийн санагдсан. Мөн түрээсийн төлбөрт 2+1 сараар буюу 1.5 сая төгрөг төлсөн. Түрээслүүлэгч түрээсийн мөнгийг өөрийн дансаар авч, удаан ашигласан фейсбүүк хаягаа өгсөн учир бид эргэлзэлгүй байрандаа орсон. Гэтэл арав гаруй хоногийн дараа байрны гэрчилгээг барьсан хүмүүс ирж “Бид энэ байрны жинхэнэ эзэд байна. Та хоёрт өрөө түрээслүүлсэн хүн энэ байрыг түрээсэлдэг байсан. Та хоёрт давхар түрээслүүлсэн байна” гэж хэлсэн. Тэднийг ирэхэд бидэнд байр түрээслүүлсэн хүн хөдөө явна гэж хэлээд бүх юм аа аваад явчихсан. Тиймээс бид цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 7-нд өргөдөл, гомдлоо гаргасан” гэлээ. Тэднээс оюутны байранд орох эсэх талаар асуухад “Оюутны байр тух муутайгаас гадна ихэвчлэн 1-2 дугаар курсийн оюутнуудыг авна гэж байрны багш хэлсэн. Тиймээс түрээсийн байр хайж эхэлсэн нь энэ” гэлээ.

Энэ мэт орон сууцны түрээстэй холбоотой залилангийн хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунгуа “Залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн дийлэнх буюу талаас дээш хувийг эзэлдэг. Цахим орчин хөгжингүй болж байгаа энэ үед цахимаар залилах гэмт хэрэг ихэссэн. Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор 8-9 дүгээр сард орон сууцны буюу түрээсийн байрны залилах гэмт хэрэг ихэсдэг. Энэ жилийн хувьд түрээсийн байрнаас гадна телеграм болон цахимаар залилах гэмт хэрэг их байна. Түрээсийн байрны залилах гэмт хэрэг бол цахимаар ч биетээр ч үйлдэгдэж болно. Ихэвчлэн цахимаар үйлдэгдсэн тохиолдол их байгаа. Цахимаар яаж үйлдэгдэж байна вэ гэвэл “Яаралтай мөнгөний хэрэг гарсан тул хямд түрээслүүлнэ. Хамгийн эхэнд мөнгөө шилжүүлсэн хүнд түрээслүүлнэ” гэх мэтээр залилдаг. Харин биетээр байгаа тохиолдолд байраа үзээд, мөнгөө шилжүүлээд, нүүгээд орсны дараа тухайн түрээслүүлэгч жинхэнэ эзэн нь биш байдаг. Энэ тохиолдолд иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл байрны СӨХ-тэй уулзах, тухайн байрын хариуцаж байгаа компанитай холбогдож байрны эзнийг лавлах, түрээслүүлэгчээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнх нь бичиг баримттай тулгаж харах хэрэгтэй. Ингэж баталгаажуулсны дараа төлбөрөө төлбөл залилах гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой” гэлээ.

Сүүлийн үед манай улсад түрээсийн байрны үйлчилгээ үзүүлдэг компаниуд олон болсон. Тэгвэл өөрийн эрсдэлийг тооцож түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниас үйлчилгээ авах нь илүү аюулгүй юм. Тодруулбал, RENTPAY түрээсийн үйлчилгээг дурдаж болох юм. Түрээслүүлэгч тал төлбөрөө олон сараар урьдчилж авах хүсэлтэй байдаг бол түрээслэгч тал сар сардаа төлөх хүсэлтэй байдаг. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд үүсдэг энэ асуудлыг шийддэг юм. Нэг үгээр түрээслэгч төлбөрөө сар сард нь төлж, түрээслүүлэгч төлбөрөө бөөнд нь авах боломжийг олгодог юм.

Мөн манай улсад түрээсийн байрны үнийн зохицуулалт байдаггүй юм. Харин Солонгос болон Япон зэрэг Азийн улс орнуудад түрээсийн байрны стандарт, үнийг тогтоосон байдаг юм. Тодруулбал, Солонгост түрээсийн байрны үнийг 300-800 мянган вонны үнэтэй байхаар хуульдаа тусгасан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ЛХГАВ ГАРАГ. № 161 (7405)

 

DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

2 цаг 59 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

2 цаг 59 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

3 цаг 1 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цаг 38 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

5 цаг 11 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

5 цаг 25 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

6 цаг 24 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

10 цаг 34 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

21 цаг 19 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

22 цаг 2 мин