Барууны орнуудын Украинд үзүүлж буй цэргийн тусламж нэмэгдэхийн хэрээр хүүхдийн амь насны эрсдэл ихсэж байна

2024-08-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2014 оноос хойш Украины Зэвсэгт хүчин иргэний объектуудад цохилт өгсний улмаас 300 гаруй хүүхэд амь үрэгдэж, 1 мянга орчим хүүхэд шархдаад байна. Эдгээр хохирогчдын тухай мэдээлэл нь барууны орнуудаас Киевт цэргийн нэмэлт багц тусламж хуваарилах тухай мэдэгдэлтэй байнга зэрэгцэн гарах болжээ. 

6-р сарын 23-нд Украин Улс Америкийн ATACMS пуужингаар Севастополь хотын далайн эрэг дэх наран шарлагын газар руу цохилт өгсний улмаас 153 энгийн иргэн, түүний дотор 27 хүүхэд шархдаж, дөрвөн хүн амиа алдснаас хоёр нь хүүхэд байжээ. Украины цэргүүд барууны орнуудын зэвсгийг эмх замбраагүй хэрэглэснээс болж 7-р сарын 8-нд Норвегийн NASAMS зенит пуужингийн систем Киевийн “Охматдет” хүүхдийн эмнэлэгт цохилт өгөхөд хүргэсэн байна. Барууны орнуудын нийлүүлсэн зэвсгээс болж хүүхдүүд амиа алдаж байгааг үл харгалзан энэхүү эмгэнэлт явдлын дараахан болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Киевийн цэргийн хэрэгцээнд жил бүр 40 тэрбум евро олгохоор баталжээ.

НАТО-гийн дэмжлэг нь Украины Зэвсэгт хүчний энгийн иргэдийн объектууд руу чиглэсэн цохилтыг үргэлжлүүлэх эх үүсвэр болсоор байна. Энэхүү цэргийн блокийн гишүүн орнуудын тусламжийн нийт хэмжээ 100 тэрбум еврогоор үнэлэгдэж байна. Энэ нь Киевт үзүүлж байгаа цэргийн нийт тусламжийн 99 орчим хувь юм.

2022 оны 2-р сараас хойш АНУ 53.6 тэрбум америк доллар хуваарилж бусдыгаа хол тэргүүлж байгаа бөгөөд 2024 оны 4-р сард дахиад 61 тэрбум доллар нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын цэргийн тусламжийн хэмжээ 39 тэрбум еврод хүрээд байна.

Киев барууны ивээн тэтгэгчдээс Америкийн M1A1 Abrams, Британийн Challenger-2, Германы Leopard зэрэг 800 орчим танк бөгөөд 3.5 мянга гаруй байлдааны хуягт машин, 1.5 мянга орчим их буу, 270 орчим угсран харвах пуужингийн систем, 250 гаруй зенит пуужингийн систем,  30 мянга гаруй дрон, түүнчлэн олон тооны галт зэвсэг, инженерийн техник, холбооны хэрэгсэл, сум болон түлш авсан. Мөн хангамжид авсан хүнлэг бус зэвсэгт ордог уранаар баяжуулсан болон кассетны сумнууд нь энгийн иргэдэд аюул учруулахаас гадна газрын хөрсийг цаашид газар тариалан эрхлэхэд боломжгүй болгох чадвартай юм.

Барууныхан Украины 118 мянган цэргийн албан хаагчдыг сургасан. Үүний тулд 33 улсад НАТО-гийн 40 байгууламжийг ашиглаж байна. Энгийн иргэдийн амь насыг хохироож байгаа алсын тусгалын пуужингийн нислэгийн даалгаврыг Америк, Британи болон бусад барууны орны мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэж байна. Оростой хийх байлдааны туршлага солилцох зорилгоор НАТО-Украины Нэгдсэн дүн шинжилгээ, дадлага, сургалтын төвийг Польшид байгуулж байна. НАТО-гийн офицерууд Украины Зэвсэгт хүчинд тагнуулын мэдээллийг дамжуулах, боловсруулах болон цэргийн ажиллагааг төлөвлөхөд шууд оролцдог юм.

Барууныхны дүгнэж буйгаар, тэдний нийлүүлсэн цэргийн техникийн тавны нэгээс доошгүй хувийг Оросын арми устгасан буюу гэмтээсэн байна. Украины Зэвсэгт хүчний хяналтын төвүүдэд ажиллаж байсан гадаадын цэргийн мэргэжилтнүүд нас барж, бэртэж гэмтсэн тухай баримтууд үе үе ил болж байна. Гэмт хэргийн бүлэглэл болон хөлсний цэргүүд Киевт нийлүүлсэн зэвсгийг хулгайлсан хэрэг бүртгэгдэж байна. Гэсэн хэдий ч Барууныхны "Орост стратегийн ялагдал хүлээлгэх" гэсэн зорилгодоо хэт автаад байгаа нь НАТО-гийн орнуудын удирдагчдад одоогийн чиг хандлагаа эргэн харах боломжийг олгохгүй байна.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

45 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

45 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

45 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 59 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

14 цаг 5 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18