Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа зургаан сар болж буурчээ

2024-08-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Энэ онд ипотекийн зээлд 700 орчим тэрбум төгрөгийг гаргахаар Монголбанк болон арилжааны банк хооронд тохироод байсан. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар энэ жил уул уурхайн үр өгөөжөөс орж ирж буй орлоготой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэртээ нэмэх байдлаар Монголбанк руу шилжүүлсэн. Ингэснээр нийт зээл хүссэн иргэдийн 60 орчим хувийг бүрэн шийдэх боломжтой болсон. Өмнө Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаагүй байхад нэг иргэний зээл ойролцоогоор 6-9 сарын хугацаанд хүлээгддэг байсан бол сонгуулийн өмнө санхүүжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор хүлээгдэх хугацаа ч багасаад байгаа юм. Тодруулбал, Арилжааны банкууд дээр 2024 оны тавдугаар сарын 20-ны байдлаар 2.4 их наяд төгрөгийн 20 мянган иргэний зээлийн хүсэлт ирсэн байна. Эдгээр хүсэлтээс 305.6 тэрбум төгрөгийн 2295 зээлдэгчийн хүсэлт зээлийн үндсэн шалгуур, шаардлагыг хангаагүй тул буцааж, тавдугаар сарын байдлаар орон 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон гэнэ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өссөн байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад, эхний 10 хоногт 42 хувьтай гарч байсан зээл олголт долоо хоногийн дараах үзүүлэлтээр 52 хувиар нэмэгдсэн гэв.

Тэгвэл ипотекийн зээлийн үндсэн шалгуур болон явцын талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Хэрэв ипотекийн зээлийн хүсэлт өгөхөөр төлөвлөж байгаа бол аль ч банканд хүсэлтээ өгч болно. Ингэхдээ зээлийн урьдчилгаа болох 30 хувиа хуримтлуулж байх ёстой гэдэг шалгуурыг банкнуудаас тавьж байгаа аж. Зээлийн хүсэлтийг банк хүлээн авч дарааллын дагуу дуудна. Хүлээлгийн хугацаа ойролцоогоор зургаан сар байгааг арилжааны банкнуудаас хэлж байгаа юм. Зээлийн хүсэлтийг тань банк хүлээн авч дарааллын дагуу дуудсанаар зээл олгох боломжтой эсэхийг тань судална.

 

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал

 

Иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг хоёр хувь, Гэрлэлтийн баталгааны хуулбар, Гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, Худалдан авч буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн талаарх баримт, нотолгоо (Бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулсан, худалдан борлуулсан эд зүйлсийн худалдах худалдан авах гэрээ зэрэг), Худалдан авч буй үл хөдлөхийн дэлгэрэнгүй лавлагаа, Бусад банканд зээлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, НДД-ийн лавлагаа, Байгууллагаас цалингийн тодорхойлолтыг албан тушаал, ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг, Нэмэгдэл цалин, илүү хөлс, шагнал урамшууллыг нотлох баримт, Хөдөлмөрийн гэрээ, Цалингийн дансны сүүлийн 12 сарын хуулга шаардагдана. Заавал хамтран зээлдэгч шаардагдах бөгөөд гэр бүлийн гишүүн байх ёстой. Мөн дээрх материалуудыг бүрдүүлнэ.

Эдгээр материалуудыг бүрдүүлж өгч шаардлага хангавал банкны гурван шатны хорооны хурлаар орно. Хороогоор орж эрсдэлгүй гэж үзвэл дараагийн шатны ажлууд эхэлнэ.

 

ЗЭЭЛИЙН ДАРААЛАЛ

 

 

1.Худалдан авах гэж буй орон сууцыг банкнаас үнэлнэ. Ингэхдээ байршил болон орчин, ашиглалтад орсон он зэргээс хамаарч бодит үнээр үнэлнэ. Үнийн дүнгийн зөрүү үүсэх учир зөрүүг урьдчилгаан дээрээ нэмж төлнө. Тодруулбал, Халдвартын эцэс хавийн шинэ байруудыг банк 2.8 саяар үнэлж байгаа бол эзэн нь худалдахдаа 3.6 саяар үнэлж байгаа юм. Тэгвэл урьдчилгаан дээрээ мкв тутам 800 мянган төгрөг нэмж өгөх юм.

 

 

2. Худалдах болон худалдан авч буй хоёр хүн дундын данс нээлгэж урьдчилгаагаа байршуулна. Зээлийн үлдэгдэл төлбөр орох хүртэл урьдчилгаа тус дансанд байршина.

 

 

3.Худалдах болон худалдан авч буй хүний хамт нотариат орж тус орон сууцыг ипотекийн зээлээр худалдаж буй тул үл хөдлөх хөрөнгийг худалдан авч буй хүний нэр дээр шилжүүлнэ үү хэмээн өргөдөл бичиж нотариатаар батлуулна. Ингээд өөрт ойр байрлах үл хөдлөх орж гэрчилгээг нэр дээрээ шилжүүлнэ. Нэр шилжих үед үл хөдлөх худалдсаны татварыг худалдагч тал төлнө. Харин нотариатын төлбөр зэргийг худалдан авч буй тал төлнө. Үл хөдлөх хөрөнгийн нэр шилжих хугацаа ажлын гурав хоног байна.

 

 

4. Гэрчилгээ гарсны дараа зээл хүсэгч үл хөдлөхийн гэрчилгээгээ банканд авч очиж зээлийн гэрээ байгуулна. Үүнд сарын төлбөр болон гэрээний шаардлагууд байна.

 

 

5.Зээлийн гэрээ байгуулсны дараа нотариат орж барьцаалбар хийлгэнэ. Энэ нь олгосон зээлийн барьцаанд орон сууцаа банканд барьцаалж байна гэсэн утга бүхий байна. Нотариат дээр барьцаалбар хийлгэсний дараа шууд үл хөдлөх орж барьцаалбар хийлгэнэ. Мөн гэрчилгээ нь гурав хоногийн дараа гарна.

 

 

6. Гэрчилгээ болон барьцаалбар гарсны дараа зээлийн шимтгэл нэг хувийг төлнө. Ингэхдээ банкнаас авч буй зээлийн дүнгийн нэг хувийг төлөх юм. 100 сая төгрөгийн зээл авсан бол нэг сая төгрөгийн шимтгэл төлнө.

 

 

7. Даатгал хийлгэнэ. ДААТГАЛ нь зээлийн дүн болон байрны үнийн 0.10 хувь байна. Даатгал хийгдсэний дараа дундын данс руу мөнгийг шилжүүлнэ. Гурван цагийн дотор дундын дансанд орно.

 

Харин үүний дараа МИК-руу шилжихээ хүлээнэ. Ойролцоогоор зургаан сарын дараа шилжинэ. Учир нь таныг зээлээ тогтвортой төлж байгаа эсэхийг энэ зургаан сарын хугацаанд хардаг байна. Энэ хугацаанд нэмж зээл авах болон ажлаа солих, нийгмийн даатгал зэрэг тасалдаж болохгүй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ЛХГВА ГАРАГ. № 151 (7395)

 

маш сайхан ойлгомжтой бичжээ, гэр хороололыг орон сууцжуулж яндан буулгаж нүхэн жорлонг дарж байж утаа агаарын бохирдол хөрсний бохирдол халдварт өвчнөөс сэргийлж ангижирч чадах юм л даа уг нь засаг харин овоо ажиллаж бх шиг байна, Банкууд бол сайн ажиллдаг гэж харагддаг, харин барилгын компаниуд үнээ зохиомолоор нэмэхээ болих хэрэгтэй гэж харагддаг даа
“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

7 цаг 55 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

12 цаг 8 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

15 цаг 0 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

16 цаг 18 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

20 цаг 28 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

20 цаг 28 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Уржигдар 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Уржигдар 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Уржигдар 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Уржигдар 10 цаг 57 мин