Ээлжит бус чуулганы онцлох сэдэв:  Хурдтай хөгжлийн төлөөх зориг 

2024-08-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент ирэх баасан гарагаас эхлэн ээлжит бусаар хуралдах товтой байна.  Ээлжит бус чуулганы онцлох сэдэв нь мэдээж Хамтарсан Засгийн газрын гэрээ байх нь. Хурдтай хөгжлийн төлөөх зориг гээд нэрээсээ эхлээд энэхүү гэрээ нь сонирхол татаж байгаа юм.  Түүнчлэн Засгийн газраас Монгол Улсын 2024 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.  Ер нь сонгуулийн жилд нэгдсэн төсвийг тодотгож тодотгодог жишиг бий.  Энэ жишигийн дагуу ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхээр  товлоод байна.

 

Хурдтай, зоригтой ажиллана

 

Энэ жилийн УИХ-ын сонгууль тун онцлогтой болж парламентад олон намын төлөөлөл орж ирсэн нь нэг талдаа сүүлийн 30 жилийн түүхэнд сонгодог тогтолцоо бий болсон.  Сонгуулийн үр дүнд Хамтарсан Засгийн газар байгуулаад байна. Мөн МАН, АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж намын дарна нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь намууд тогтвортой хамтран ажиллах улс төрийн тодорхой орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн эхлэл байлаа. Цаашид зөвхөн Засгийн газарт багтсан нь биш УИХ-д суудалтай бүх нам Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах боломж ч бүрдсэн. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ гэрээг онц чухал алхам гэж олон нийт харж байна. Ер нь монголд урьд нь Эвслийн Засгийн газар байгуулж байсан удаа бий юу гэвэл бий. Харамсалтай нь зорилгоо муу нэгтгэж, хариуцлагын гэрээ байгуулдаггүй байсан учир асуудал шийдвэрлэх болохоор заримдаа хоёр тийш харж зогсдог, маргаж цаг алддаг байсаар сонгуулийн жил ойртоод ирэх үед Засгийн газраа тараадаг ийм л явж ирсэн гашуун туршлага байдаг. Алдаа дахин давтахгүйн тулд зөв шийдэл нь дөрвөн жилдээ хамтран ажиллах юм. Намууд гэрээний төслөө хийж дууссан бөгөөд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэжээ.  Энэхүү гэрээний төслийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах товтой байна.  Гэрээний төсөлд авлигын эсрэг хийх тэмцлийг илүү их эрчимжүүлж түүний уг үндсийг арилгах асуудалд тэргүүн ээлжийн анхаарна гэжээ.  Мөн дэлхий дахиныг хамарч байсан цар тахлын үйл явцаас сургамж авч цаашид ийм төрлийн гамшиг тохиох аваас урьдчилан сэргийлэх,зохих арга хэмжээ авч байх,учирч болох хохирлоос сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын оновчтой механизмыг тодорхойлох асуудлыг анхаарлын төвд байлгах, цаг уурын өөрчлөлтөд анхаарах гээд гээд байгаль орчны асуудлыг ч тусгасан байна.   Түүнчлэн эдүгээ цагийн олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт. Олон улсын геополитик дахь хувирал нь манай орны гадаад бодлогын суурь үзэл баримтлалын хэрэгжилтэд илүү их оновчтой хандах шаардлага бий болсон. Мөн гадаад худалдааны асуудал ч энд хамаарах учиртайг тусгасан байна.

Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж буй. Шинэ Засгийн газрыг хамтран байгуулсан МАН, ХҮН, АН-ын "эвслийн " гэх тодотголтой гэрээний зорилтуудыг хангасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлж тогтоол батална.  Өнгөрсөн хугацаанд  "МАН, АН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрын гишүүдийн хамт ХБНГУ-ын гурван намын хамтарсан “Гэрлэн дохио” хэмээн нэрлэгддэг Засгийн газарт Чөлөөт Ардчилсан намыг төлөөлж ажилладаг Цахим хөгжил, зам тээврийн яамны нарын бичгийн дарга, Холбооны Эвслийн Засгийн газрын Гэрээ байгуулах Ажлын хэсгийн гишүүн асан ноён Хартмут Хөппнертэй уулзан хамтарсан Засгийн газрын гэрээний төслөө танилцуулж санал авчээ.  Ард түмний саналыг гээхгүйн тулд хамтран байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гурван намын мөрийн хөтөлбөрүүдийн 80 орчим хувь уялдаж зорилтот 15 төслийг хэрэгжүүлэхээр тусгасныг ард түмэнд ил тод болгож хяналт тавих боломжоор хангах, системчилсэн үнэлгээний платформ бий болгож улирал тутам үнэлгээг зарлаж байхыг зөвлөсөн байна.  Олон удаа эвслийн засгийн газар байгуулж ажилласаар ирсэн Германы сайн туршлага дор үндсэн бүтэц, загварыг алдуулахгүйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ.

 

Төсөвт тодотгол хийнэ

 

Өмнөх парламент Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд 855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27 их наяд, 360.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд, 505.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцсон. Тэгвэл төсвийн алдагдлын хэмжээ өсчээ.  Үүнд,  малчны зээлийн хүүгийн төлбөр, шинэ хоршоо гээд сонгуулийн үеийн үйл ажиллагаанууд нэрмээс болсон байж мэднэ.   Дээр нь нүүрсний үнэ унасан нь нэрмээс болж, мэдэхээр буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсийг 97.4-117 ам.доллараар, коксжих  нүүрсийг 140.3-182.1 ам.доллараар биржээр арилжаалж байсан бол өнөө жил үнэ нь буурсан.  Зөвхөн эрчим хүчний нүүрсээр жишээ татахад нэг тонн тутамд 20 орчим ам.доллараар бууран, 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.доллараар борлуулж буй. Монгол Улсын төсөвт жин дарж, орлого оруулдаг ганц салбар бол уул уурхай юм.

 

Дэд сайд нарыг парламентаас томилох уу?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэд сайдгүй ажиллах бодлого барьж байгаагаа хэлсэн.  Гэвч дэд сайдгүй байх Ерөнхий сайдын санаачилга дэмжигдэхгүй байх магадлалтай. Учир нь гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас сайд нараас гадна Дэд сайд, агентлагийн дарга, төрийн өмчийн компаниудад ч хоёр намын хүмүүсээс томилно. Тиймээс Дэд сайдгүй ажиллах шийдвэрийг хамтарсан хоёр намтайгаа зөвшилцөнө. Тэгвэл Ардчилсан намынхан дэд сайдын албыг хэвээр үлдээх сонирхлоо илэрхийлсэн гэх мэдээлэл байна. 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хамтарч Засаг байгуулж байсан ч дэд сайдын албан тушаалгүй болж ажилласан удаатай.  Хэрэв засгийн газар цаашдаа дэд сайдгүй ажиллана гэвэл төсвийн тодотголд дэд сайд нарын зардлыг танаж оруулж ирэх юм.  Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр парламентын гишүүдээс дэд сайд нарыг томилох асуудал ч яригдаж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ЛХГВА ГАРАГ. № 151 (7395)

 

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Ө

6 цаг 12 мин
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидо

6 цаг 12 мин
Энэтхэг–Монголын Худалдааг Дэмжих уулзалт хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэв

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 01 дүгээр сарын 2

20 цаг 49 мин
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

22 цаг 23 мин
“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодор

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын нэг жил: Амжилт ба Сорилт

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөс хойш яг нэг жил өнгөрөөд байна. 2025 оны нэгдүгээр сарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Малайзын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

зын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

Уржигдар 13 цаг 19 мин
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

Уржигдар 13 цаг 07 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн төсөл батлагдвал иргэдийн өмчлөх эрх баталгаажна

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулж ярилцав. 

Уржигдар 06 цаг 00 мин