Ирэх аравдугаар сарын 1-ээс иргэний хэргийг тусгайлсан журмаар шийднэ

2024-08-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн бүлгийг нэмж баталсан. УИХ хуулийн өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хийсэн бол ирэх аравдугаар сарын 1-ээс дагаж мөрдөх юм.  Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд хэрхэн зохицуулсныг хүргэе.

 

Тусгайлсан журмаар ямар хэргүүдийг хянан шийдвэрлэх вэ?

 

-Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ.

-Бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах.

-Дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах.

-Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах.

-Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол.

-Жилд эргүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.

 

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим, хугацаа

 

-Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.

-Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

-Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

-Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.

 

Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах

 

-Шүүгч энэхүү хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

-Хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.

-Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.

Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, гуравдагч этгээд оролцох

-Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.

-Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш долоо хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.

-Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 73, 751дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

-Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш тав хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

-Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш тав хоногийн заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.

-Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно.

 

Гэрчийн мэдүүлэг

 

-Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.

-Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч, шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.

Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр

-Шүүхийн шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана.

-Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.

-Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ. Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.

Давж заалдах гомдол гаргах

-Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн дагуу гардуулснаас хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)

 

Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

3 цаг 35 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

3 цаг 36 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

3 цаг 37 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цаг 14 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

5 цаг 47 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

6 цаг 1 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

7 цаг 0 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

11 цаг 10 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

21 цаг 55 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

22 цаг 38 мин