Шинэ Хархорум хот Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төв, шинэ нийслэл болно

2024-07-30
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.САЙХАН, Л.ХУЛАН

 

Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа. Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг гурван сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.

 

Шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллана

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ “Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол Улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрийн нэг нь "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна” гэсэн юм. ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгосныг тэмдэглэв. Түүнчлэн УИХ-аас хоёр удаа тогтоол баталж, Шинэ Хархорум хотыг байгуулахаар сонгосон Улаанбаатар хотоос гурав дахин том хэмжээтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газарт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах чиглэл өгсний дагуу захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

 

АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч нар хүрэлцэн иржээ

Одоогоос 800 гаруй жилийн тэртээ буюу 1220 онд Их Эзэн Чингис хааны зарлигаар Орхон голын хөндийд байгуулсан Хархорум хот нь зөвхөн Их Монгол Улсын нийгэм, соёлын төв төдийгүй, тухайн үеийнхээ дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа болон шинжлэх ухаан, шашин соёлын төв, өрнө хийгээд дорно дахиныг холбосон гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэлийн хэмжээнд хүрч  хөгжсөн, Торгоны замын гол зангилаа хот байжээ.  Шинэ Хархорум хотыг байгуулж, түүхэн хотоо сэргээснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бий болсон хэт төвлөрлийг сааруулан, бүс нутаг, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухаан, түүх археологийн дурсгалд түшиглэсэн хөгжлийн шинэ төв бий болж, үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлсийг бататган бэхжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн юм. Эдгээр бүтээлийг долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй танилцуулж, саналыг нь авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийж байгаа бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг ирэх сарын 1-ний өдөр эцэслэн шалгаруулах юм. Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

 

МУИС-ийн профессор А.Энхбаяр: Хүн төвтэй хотыг бий болгоно

-Би 18 дугаар багийн гишүүн.  Бид эртний нийслэл  Хархорум хотыг байгуулах “Шинэ Хархорум” төсөлд оролцож байна. Одоогийн бидний төлөвлөж байгаа Хархорум хот өнгөрсөн, одоо, ирээдүйн гол зангилаа хот болно. Хот өөрөө музей, хот өөрөө цэцэрлэг гэдэг гол зүйлийг баримталж ажилласан. Тийм ч учраас өнгөрсөн 800 жилийн өмнөх Хархорум хотыг шинэ хотынхоо төвд байгуулж байгаа. Шинэ Хархорум хотод очсон хүмүүс эртний нийслэл хот маань яг ямар өнгө төрхтэй байсныг харж нэг талаар цаг хугацааны аялал хийх боломжтой гэсэн үг юм. Бас хангалттай ногоон байгууламжтай байна. Хүн заавал цэцэрлэгт хүрээлэнд очихгүйгээр хот дотроо явж байхдаа ч цэвэр агаар амьсгалах боломжтой. Мөн нөгөө талаар орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан дижитал технологийг нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын тухайд үйлчилгээ авахын тулд удаан хүлээдэг, хол замыг туулдаг. Түгжрэл, агаарын бохирдол гээд бүх зүйл нь хүнийхээ төлөө байдаггүй. Харин энэ хотын тухайд дээрх бүх асуудлыг шийдэж өгсөн.  Хүнийхээ төлөө байгуулагдаж байгаа хот юм. Тухайлбал,  “10 минутын хот” гэдэг зүйлийг гаргаж өгсөн. Шинэ Хархорум хот нь олон төвтэй бөгөөд өөрийн амьдарч буй төвөөс төрийн болон бусад үйлчилгээг цаг алдахгүй авах боломжтой. Хотын эрчим хүчний хангалтыг сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүчээр хангаж газрын дулааны технологийг бий болгосон.  Ингэснээр газрын гүний дулааныг ашиглаж газар дээрх барилга байгууламжийг халаах шийдлийг гаргаснаараа онцлог юм.

 

Их Британийн багийн гишүүн Hakan Agca: Түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн

-Манай багийн бүтээлийн  гол санаа нь нүүдэлчин болон суурин иргэншил нь зэрэг орших боломжтойгоос гадна санхүү эдийн засгийн хувьд ч үнэ өртөг багатай хямд тусахаар төлөвлөсөн. Зам олон холбоостой байх нь түгжрэл үүсгэх гол шалтгаан нь болдог болохоор үүгээр дамжуулан түгжрэлийн асуудлыг шийдэж өгөхийг хичээсэн. Хотын голоор байх зам нь бусад жижиг хотуудын төвөөр дамжин явдаг болохоор түгжрэлийн асуудлыг шийдэх гарц юм. “Шинэ Хорум” хот нь олон төвтэй.  Төв болгон дээр нэг цөм байгуулж өгсөн. Эрчим хүчний тухайд энэ нь дараагийн шатны асуудал. Энэ бол архитектур биш мастер төлөвлөгөө гол концепцынх нь уралдаан учраас хэрэв манай баг шалгарвал дараагийн шатны ажлуудаа үргэлжлүүлэн хийх болно. Мөн хотын зах хэсгээр малчид амьдрах боломжтой хэсгийг бий болгож улирлын шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдсэн. Энэ нь үр дүнтэй модульчлагдсан хот буюу цаашдаа үе шаттайгаар тэлж хөгжих нөхцөлийг гаргаснаараа онцлог байна.

 

Хаус дизайны архитектур М.Төгссайхан: Хархорум  хотыг “агаар”-т байгуулна

-Миний бие Хархорум хот төлөвлөлтийн олон улсын уралдаанд наймдугаар багаас оролцож байна. Бид XIII зууны үеийн Хархорум хотыг дэлхийд таниулах зорилготой. Бид энэ санаагаа гурван давхар хотын загвараар гаргасан ба нэгдүгээр давхарт гол буюу төвийн хэсгийн цогцолборууд багтсан. Хоёрдугаар давхарт, орон сууц, эмнэлэг, цэцэрлэг, сургууль багтсан. Гуравдугаар давхарт, ногоон байгууламж бүхий хотыг багтааж өгсөн.  Монголд түгжрэлийн асуудал маш ихээр яригддаг. Бид энэхүү гурван давхар хотоор түгжрэлийн асуудлыг шийдэж өгсөн. Ирээдүйн 20, 30 жилийн дараах техник технологийн хөгжлийг бодолцон үзэж агаар дээрх хот буюу гурван давхар хотыг байгуулсан. Энэ нь бусад багийн концепцоос ялгарах гол шинж юм. Дэлхийн улс орны хүмүүс Монгол гэх нэрийг сонсох төдийд Хархорум хотыг төсөөлөн бодох хэмжээнд дэлхийд таниулах, дэлхийн хотыг бүтээх зорилгоор энэхүү концепцыг гаргасан. Манай хот, хот төлөвлөлтийн зөв зарчим болох зургаан өнцөгт геометрийн дүрсний хэлбэртэй. Ингэснээр хүн амын даац хэтэрсэн тохиолдолд зургаан өнцөгт загвараар тэлээд явах боломжтой. Бид хотын эрчим хүчээ мэргэжлийн түвшний инженерүүдээс зөвлөгөө авч хийсэн бөгөөд манай хотын эрчим хүчний тооцоог нэг бүрчлэн гаргаж өгсөн гэлээ.

 

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 145 (7389)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 34 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин