Технологийн салбарын хэт хамаарал буюу дэлхий дахины системийн доголдол

2024-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Өнгөрсөн долоо хоногт технологийн нэгэн компани системийн шинэчлэл хийсэн ч тэр нь амжилттай болоогүйгээр зогсохгүй систем бүхэлдээ сааталд орсон байна. Гэвч тухайн компанид гарсан саатлаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон мянган иргэд хохирч тодорхойгүй нөхцөл байдал бий болов. Тодруулбал технологийн аварга “Microsoft” компани кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компанитай хамтран пүрэв гарагт системийн шинэчлэл хийжээ. Үйл ажиллагааны үеэр үүссэн доголдол тус компанийн “Windows” системийг хэрэглэдэг бүх компьютерууд, системүүдэд нөлөөлж дэлхий даяар системийн сааталд оруулав.

Системийн доголдол хамгийн чухалд тооцогдох салбаруудад хүндрэл учруулж байна. Тухайлбал АНУ, Их Британи, Сингапур, Хонг Конг, Энэтхэг зэрэг хэд хэдэн улсад агаарын тээврийн компанид сүлжээгүй болж улмаар нислэгээ зогсоосон байна. Учир нь агаарын тээвэр нь олон мянган хүний аюулгүй байдалтай холбоотой нисэх онгоцны сүлжээ нь зөвхөн нэг улсын хэмжээнд бус бүс нутаг дэлхийг хамарсан томоохон систем билээ. Энэ том систем бүхэлдээ нэг компанийн үйл ажиллагааны саатлаас үүдэн бүрэн зогсоход хүрсэн байна. Зарим олон улсын хэвлэлд дурдсан эх сурвалжийн мэдээлснээр нисэх онгоцны буудлуудад зоригчдын урт дараалал үүсэж, тийзийг гараар бичиж байсан ба баасан гарагт дэлхий даяар 4.000 орчим нислэг саатсан байна.

Түүнчлэн яаралтай тусламжийн утас нь хүний амь настай холбоотой, онцгой нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авах нэн тэргүүний арга хэдий ч мөн л дээрх нөхцөл байдлын улмаас АНУ-ын томоохон муж болон Аляскагийн “911” төв бүхэлдээ сүлжээгүй болж доголдолд орсон байна.

“Microsoft” компанийн гүйцэтгэх захирал үүссэн нөхцөл байдалд уучлал хүсэж системийг эргэн сэргээх арга хэмжээ авч байгаа ч дэлхий дахины хэмжээнд эргэн хэвийн болох хүртэл тодорхой хугацааг шаардагдах тухай мэдээлэл хийсэн юм. Цахим орчинд хэрэглэгчийн бухимдсан сэтгэгдлүүд нэмэгдэж зарим хэрэглэгчид компьютерээ 20 гаруй удаа унтрааж, асаасны дараа хэвийн болсон гэжээ. Хүний өдөр тутмын амьдрал, компаниудын үйл ажиллагаа цахим орчин, интернэттэй шууд холбоотой болсон энэ цаг үед бүх нийтээр нэг компаниас хэт хамааралтай байх нь хэр найдвартай эсэх талаар асуулт, эргэлзээ бий болж байна. Систем хэр хэмжээний доголдол үүсэх эсэх, шалтгааны талаар нарийн мэдээлэл одоогоор гараагүй. Гэхдээ энэ саатлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн доголдож Герман улсын хоёр том эмнэлэг доголдлын улмаас түр хугацаанд цахим мэдээллийн сандаа нэвтэрч чадахгүйд хүрсэн бол Их Британи, Израил зэрэг улсуудад эмнэлгийн үйлчилгээг түр зогсоосон байна. Үүнтэй холбоотой кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компанийн хувьцааны ханш баасан гарагийн байдлаар хөрөнгийн зах зээлд 12 орчим хувийн уналтад хүрч түүний өрсөлдөгч компаниудын хувьцаа өссөн ажээ. Мэдээллийн аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд мөн дэлхий даяар өрнөж буй үйл явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Энэ салбарын тэргүүлэгчид мэргэжилтнүүдийн нэг Трой Хант өөрийн цахим хуудаснаа “Үүнийг хэлэх нь цаг нь болсон гэж бодож байна. Энэ бол түүхэнд гарсан хамгийн том технологийн саатал” гэжээ. Олон улсын нислэг, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, банкны салбарыг уналтад оруулсан энэ нөхцөл байдлын хамгийн хортой хэсэг нь сая сая хүмүүс нууц мэдээллээ алдах маш өндөр эрсдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)

 

 

Б.Оюун-Эрдэнэ: Боловсролын салбарт сурагч солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Орхон аймгийн Хамтын ажиллагаа, гадаад, дотоод, төсөл, хөтөлбөрийн удирда

40 мин
“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан.  Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах ш

40 мин
“Оюутолгойн хяналтын сонсголын тогтоолыг нөлөөнд автахгүйгээр баталж өгөөрэй”

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинб

40 мин
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа

Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр,

12 цаг 31 мин
Нэгдүгээр сарын 13-нд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулна

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Ард нийтийн санал асуулга зохи

2025-12-19
Зам, тээврийн салбарын 2025 оны онцлох 10 ажил

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл а

2025-12-19
Түр хороо байгуулахыг хойшлуулж, Элчин сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилов

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  хуваарын дагуу 10.00 цагт эхэллээ. УИХ-ын хуралда

2025-12-19
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэнд

2025-12-19
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

Уг нь, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль албан ёсоор эхлэх хараахан болоогүй байна. Гэхдээ, он солигдо

2025-12-19
Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

2025-12-18