Хуванцар савыг таван удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой

2024-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ. Энэ хүрээнд “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлжээ. “М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах “тойрог эдийн засаг”-ийн хэлбэр рүү шилжиж, дахин боловсруулсан ногоон эдийн засгийг бүтээхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа цуглуулж, дахин боловсруулах зорилготой аж. Хуванцар савны цуглуулалт 2022 онд 47 хувь байсан бол 2023 онд 61 хувь болж өсжээ.

 

Наадмаар 450 гаруй кг хуванцар цуглуулжээ

М-Си-Эс Кока-Кола компани "Хуванцрын хаягдалгүй наадъя" уриалгыг гурав дахь жилдээ дэвшүүлж, наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь хуванцрын хаягдлыг цуглуулжээ. Наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн “recycle me” эко саванд хуванцрын овор хэмжээг багасгаж, ангилан ялгаж хаяхыг уриалан тэдний дадал хэвшилд нөлөөлөх ажлыг ийнхүү зохион байгууллаа. Тэд Хан-Уул дүүргийн ТҮК-ийн  ажилтнуудтай хамтран ажилласан байна. “М-Си-Эс Кока-Кола” компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны ажилтан Г.Түвшинбилэг “Олон нийт зөвхөн хуванцар хаях хогны саванд өөр зүйлс хийдэг бөгөөд хогоо ялган ангилах дадал дутмаг байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь хуванцар цуглуулах хогны савнаас манай ажилчид гараараа дахин өөр бусад хогийг ялгах давхар ажил болдог. Дахин боловсруулах хог хаягдлыг ангилан хаях сурах нь байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа юм” гэв.

 

Манай улсад жилд 18 мянган тонн хуванцар сав хэрэглэгддэг

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр 2021 онд ашиглалтад оржээ. Манай улсад жилдээ 18 мянган тонн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэрт нэг хуванцар савыг дунджаар таван удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой байдаг аж. Мөн “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлын хүрээнд савны жин бууруулах төслийг хэрэгжүүлж, байгальд хаягдах хуванцар савны хэрэглээг багасгаад байна.  2022 онд 31 тонн “Bonaqua” усны сав хэмнэсэн. 2020 оноос хойш 305 тонн хуванцар хэмнэсэн. Bonaqua усны сав 19 гр-аас 17.5 гр болж буурсан. Бид алхам тутамдаа хүрээлэн буй орчноо хайрлаж чадна.

“Sprite” ундааны тунгалаг савлагаа дахин боловсруулахад илүү хялбар байдаг. Тиймээс хуванцрын хаягдлыг бууруулах зорилготойгоор “Sprite” ундааны савлагааг өөрчлөх санаачилга дэвшүүлсэн юм. Дэлхий даяар хэрэгжүүлж буй энэ санаачилгад “М-Си-Эс Кока-Кола” компани нэгдсэнээр тунгалаг савлагаатай “Sprite” ундаа хэрэглэгчдэд хүрч байгаа билээ. Sprite ундааны ногоон савыг тунгалаг болгосон нь будаг ашиглахаа больсон гэсэн үг. Өнгөтэй савыг дахин боловсруулахад илүү хэцүү, харин тунгалаг сав хялбар байдаг. Энэ нь байгаль орчинд ээлтэй сонголт болно. Нэг ширхэг хуванцар савыг таван удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой. Хуванцрын хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн бүтээлч хийгээд буянт үйлс гэдгийг “М-Си-Эс Кока-Кола” компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны ажилтан Г.Түвшинбилэг онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)

 

 

Dd
Taliin neg haa taaraldsan gazar tsonhooroo shiddegee Heidi's boloh ve Land, Lesusiin jolooch Nara.
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

8 цаг 50 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

10 цаг 26 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

10 цаг 28 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

10 цаг 30 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30