Зуны улиралд сайхан амарч чадахгүй байх вий гэх айдас төрөөгүй биз?

2024-07-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хүн бүр ажил албанаасаа түр хөндийрч, зуныг зугаатай өнгөрүүлэх амрахыг илүүд үздэг. Гэтэл та олон нийтийн сүлжээг нээхэд бусад хүн чамаас хамаагүй илүү сонирхолтой амраад байгаа юм шиг харагддаг.  Түүнийг хараад танд ингэж амарч чадахгүй байна гэх бодол төрдөггүй гэж үү. Яагаад?

"Бидний эргэн тойронд байгаа бүх хүмүүс ийм сайхан амарч болж байна, гэтэл би чадахгүй байна".  Олон хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслийг харж байхдаа ингэж боддог. Урин дулаан цаг ирэх тусам санаа зоволтгүй амрах, зугаалах зургуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, үүнийг дагаад алдагдсан боломжуудаас айх айдас нь ердийнхөөс илүү болж эхэлдэг. 2000-аад оны эхээр ийм үзэгдэлд тохирох нэр томъёо гарч ирсэн  FOMO бөгөөд үүнийг  "ямар нэг зүйлийг алдахаас айх айдас" гэж орчуулдаг.

Зун бол гайхалтай уулзалт, аялал, амрах цаг юм. Ихэнхдээ ажлаасаа гэртээ буцаж ирэхдээ хүмүүс олон ресторан, кафе, уушийн газрын цонхноос уулзалт,  ирсэн аз жаргалтай хүмүүсийн царайг хардаг. Хажуугаар нь өнгөрч буй хүмүүс "Өө, би бүх зүйлээ алдаж байна, амьдрал миний хажуугаар өнгөрч байна" гэх мэт мэдрэмж төрдөг. Алдагдсан боломжуудаас айх айдас төрөх үед ямар уулзалт, арга хэмжээг орхиж байгаагаа биш, харин хэрхэн хайхрахгүй байх талаар бодох нь дээр.

Эдгээр энгийн боловч үр дүнтэй гурван зөвлөгөө нь бусдад бус харин өөртөө анхаарлаа төвлөрүүлэх боломжийг танд олгоно.

 

Гадаа гар

 

Алдагдсан боломжуудын айдсаас өөрийгөө чөлөөлөхийн тулд амралтын өдрөө гадаа яв. Зун бол зөвхөн уулзалт, үдэшлэгийн цаг биш, мөн цэцэгсийн туяа, ой модны үнэр, голын урсгал,  хурц гэрэл, нар жаргах, нар манддаг сайхан цаг юм. Зуны улиралд хүн бүр байгальтай илүү ойрхон байх боломж. Гадаа богино хугацаанд ч гэсэн гарахад стрессийн түвшнийг бууруулж, сэтгэл санааг сайжруулдаг болохыг судалгаагаар баталжээ.

 

Идэвхтэй амралтдаа түр завсарлага ав

 

Олон хүн амралтаараа цагаа идэвхтэй өнгөрөөх дуртай.  марафон гүйлт, унадаг дугуй унах, ууланд авирах, ойгоор алхах. Мэдээжийн хэрэг, энэ нь ашигтай, эрүүл ч гэсэн хүн дотроо тайвширч,  чимээгүй байх хэрэгтэй. Орчин үеийн хурдтай амьдралын хэмнэл нь хүн бүрийг ажил дээрээ, гэртээ, амралтаараа байнга идэвхтэй байхыг шаарддаг.  Олон хүн амралтаараа ч гэсэн өөртэйгөө ганцаараа байх зав байдаггүй.

Зогс, тунгаан бод, төлөвлөгөөгөө бод. Өмнө нь юу хийсэн, юу хийх ёстой талаар. Ингэж түр завсарласны дараа алдсан боломжууд болон бусад хүний сонирхлын талаарх бодол алга болж, юу чухал болохыг ойлгох болно.

 

Ирээдүйд өөрийгөө бэлд

 

Амралтын дараа эрч хүч, гайхалтай санаа, гэнэтийн хэтийн төлөв үргэлж гарч ирдэг. Байгальд чимээгүй байх мөчүүд нь ирээдүйд таныг мэргэжлийн орчинд төдийгүй найрсаг компаниудад танигдаж, эрэлт хэрэгцээтэй байлгах гайхалтай санаа, бодол, ойлголтыг авчирдаг нь баримт юм. Үүний тухай бодож үз. Хамгийн гол нь эргэцүүлэн бодох мөчид таны интернэт бүхий хэрэгсэл унтарсан байх ёстой. Нэг эсвэл хоёр өдрийн турш мэдээллийн бүрэн хоосон орон зайд байхыг өөртөө зөвшөөр. Утсаа унтраагаад "Би одоо амарч байна, бүх дэлхий хүлээж бай" гэж хэлээд үз. Хэрэв та үүнийг хийвэл амьдрал, түүний хором бүр ямар сайхан болохыг та гайхах болно. Таны хувьд юу чухал болохыг та илүү ойлгох болно. Эдгээр гурван энгийн дүрмийг дагаж мөрдөх нь алдагдсан боломжуудын айдсаас ангижрахад тусална. Хэн юу яриад байна, ямар төлөвлөгөө гаргаад байна, хаашаа гүйгээд байна вэ гэсэн бодол бас л цагаан чимээ болон хувирна. Байгаль, нам гүм байдал, өөртэйгөө уулзах нь танд өөртөө болон таны хувьд үнэхээр чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. Та айдасгүйгээр амьдрах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)

 

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагын дундаж цалин 4 сая орчим төгрөг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойрол

1 цаг 5 мин
Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

4 цаг 30 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

4 цаг 30 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

4 цаг 31 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цаг 8 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

6 цаг 42 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

6 цаг 56 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

7 цаг 54 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

12 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

22 цаг 50 мин