“Соёлын наадам” өв соёл, ардын урлагийг сурталчилна

2024-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.ӨЭЛҮН

 

Монголчууд бид эртнээс тэмдэглэж ирсэн уламжлал баяр, өв соёлтой түмэн билээ. Дэлхийд ганцхан монгол наадмаа өргөн дэлгэр тэмдэглэсээр өдий хүрсэн. СУИС, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Монгол ХХК”-тай хамтран зохион байгуулдаг “Соёлын наадам” нь 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадам энэ сарын 11-12-нд зохион байгуулагдах тов гарчээ. Харин “Уяачдын наадам” 13-ны өдөр хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдаж хурсан олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлнэ. Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой энэхүү наадмыг СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэр цуурай” дэвжээний хүчит бөхчүүд нийлсэн 200 гаруй хүн оролцох юм.

 

“Соёлын наадам” хоёр төрлөөр зохион байгуулагдана

 

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагаа өргөн хүрээнд зохион байгуулагддаг уламжлалтай. Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хүндэтгэн, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд чиглэдэг. Энэ удаагийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь “Их түүхийн жим”, “Өв соёл наадгай” гэсэн хоёр агуулгатай ажээ. Агуулгын хүрээнд Ураг төрлийн байгууллын үеэс Эртний улсуудын үе, Эзэнт гүрний үе, Шинэ монгол улсын цаг үе хүртэлх түүхтэй цахим хэрэгсэл ашиглан танилцах боломжтой. Чулуун зэвсэг, буган хөшөө, хадны зураг, наадгай, эртний бургасан урц, угсаатнуудын хувцас, гоёл чимэглэл, дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд, монгол хөлөгт тоглоом, Хүннүгийн үеийн дурсгал, хаадын түүх, ном судартай танилцах боломжтой.    

“Монгол хүн”, “Гэр бүл”, “Эх нутаг”, “Төрт ёс”, “Эрдэм боловсрол”, “Монгол хэл”, “Өв соёл”, “Ёс суртахуун”, “Нүүдэлчний ухаан” гэсэн есөн өртөө байрлана. Уг өртөөнүүдэд “ЮНЕСКО”-д бүртгэгдсэн биет болон биет бус өвтэй танилцах ба биет бус өвийг хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бие биелгээ, хөөмий зэрэг язгуур урлагийн олон төрлөөр дэлгэсэн ардын урлагийн тоглолт тавигдана.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 133 (7377)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

8 цаг 53 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

10 цаг 29 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

10 цаг 31 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

10 цаг 33 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30