Их Британийн парламентын сонгуульд Хөдөлмөрийн нам ялав

2024-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН 

Их Британид болж байгаа парламентын сонгуульд тус улсын Хөдөлмөрийн нам ялалт байгуулсан нь 14 жилийн дараа болж байгаа түүхэн үйл явдал гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Сөрөг хүчин байсан лейбористууд  парламентын нийтийн танхимын 650 суудлын 326 авсан нь сонгуулийн урьдчилсан мэдээгээр тодорхой болж, шинэ Засгийн газар байгуулахад шаардлагатай олонх болсон байна. 
Саналын хуудсыг тоолох ажил  хараахан дуусаагүй байгаа  ч эрх баригч Консерватив нам 71 суудал аваад байгаа учир лейбористуудыг гүйцэх нэгэнт боломжгүй болсон байна. 
Их Британийн одоогийн Ерөнхий сайл Риши Сунак өөрөө парламентад дахин сонгогдсон байна. Тэрбээр намынхаа ялагдлыг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн намын тэргүүн  Кир Стармерт баяр хүргэсэн байна.  
Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр баасан гаригийн өглөө /Улаанбаатарын цагаар Бямба гариг/ ялалт байгуулсан намын даргыг нэгдсэн вант улсын хаан Чарльз III хүлээн авч уулзах ба ноён Кир Стармер шинэ Засгийн газар байгуулах үүрэг хүлээнэ.

Эх сурвалж: www.polit.mn 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

1 цаг 51 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

1 цаг 51 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

1 цаг 51 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

15 цаг 5 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

15 цаг 10 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18