ЭЕШ-ын үеэр Монголд “Аз”-нд найддаг, Солонгост цагдаа нарыг дайчилдаг

2024-07-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Элсэлтийн шалгалт улс орон даяар энэ сарын 4-нөөс түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Тиймээс энэ удаагийн “Тэд, Бид” буландаа улс орнууд элсэлтийн шалгалтад хэрхэн анхаардаг талаар онцолж байна.

 

Монголчууд “Аз”-андаа найддаг

 

Манай улсад жил бүр дунджаар 20 орчим мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Бид хүн ам цөөтэй ч их, дээд сургууль олонтой. Тодруулбал, Төрийн өмчийн 10, хувийн 64 их, дээд сургууль бий. Их сургууль хүрэлцээ сайтай учир боловсролын өрсөлдөөн тийм ч их биш гэж дүгнэж болно. Энэ талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар сургуулийн математикийн багш О.Нарангэрэл “Би орон нутагт ирэхээсээ өмнө Улаанбаатар хотод хувийн сургуульд багшилдаг байсан. Эцэг эхчүүд, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. 30 сурагчтай ангийн 10 сурагч л элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа харагддаг. Үлдсэн 20 нь “Аз”-нд найддаг. Энэ нь улсын сургуульд элсэж чадахгүй байлаа ч хувийн сургуулиуд оноо харгалзахгүй элсүүлдэгтэй холбоотой байх” гэсэн юм.

Харин сурагчдын хувьд 12 дугаар ангидаа элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлдэг ажээ. Энэ талаар ахлах ангийн сурагч Д.Марал-Эрдэнэ “Ямар мэргэжил эзэмших талаар энэ жил аав, ээжтэйгээ ярилцсан. Хими, биологийн хичээлд сайн болохоор эмч болохоор шийдсэн. АШИУС-д орж чадахгүй бол орон нутгийн анагаахад сурах байх. Ихэнх хүүхдүүд өөрийн сайн хичээлд тулгуурлан мэргэжлээ сонгодог шүү дээ” гэсэн юм. Мөн манай улс элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан хийдэг тусгай үйл ажиллагаа байдаггүйг энд дурдах нь зүйтэй.

 

Солонгост цагдаа нар ЭЕШ-ийн үеэр завгүй ажилладаг

БНСУ-ын CSAT (Collage Scholastic Ability Test) буюу ЭЕШ нь өглөө 08:40 минутад эхэлж 17:40-д дуусдаг. Жилд ганц болдог энэхүү шалгалтын өдөр сурагчид шалгалтаасаа хоцрох, гэртээ бичиг баримтаа орхих зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс энэ өдөрт зориулж улсаас 20 мянга орчим цагдаагийн албан хаагчийг дайчлан ажиллуулдаг байна. Тодруулбал, 2021 онд 500 мянган сурагч ЭЕШ өгсөн бөгөөд 23.652 цагдаагийн албан хаагч ажиллажээ. Цагдаа нар шалгалт болж буй газруудын ойр орчим дахь түгжрэл ихтэй газар байрлах бөгөөд сурагчдыг хоцроохгүйн тулд замыг чөлөөлөх, сурагчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ, хоцорсон сурагчдыг зөөдөг байна. 2021 оны шалтгалтын үеэр 2280 эргүүлийн машин, 414 мотоциклийг ажиллуулжээ.

Мөн шалгалт болж буй өдрүүдэд машины дуут дохио, сигнал, дохиолол зэргийг хориглодог бөгөөд шалгалт болж буй газрын дээгүүр онгоц нисгэдэггүй байна.

 

Хятадад элсэлтийн шалгалтын үеэр дуу чимээ гаргахыг хориглодог

Хятадын элсэлтийн ерөнхий шалгалт  буюу “Gaokao” нь жил бүрийн зургаадугаар сард болдог. Энэ шалгалт нь тухайн сурагч дан ганц оюутан болох тухай бус улс орны чухал ач холбогдолтой өрсөлдөөн хэмээн Засгийн газар нь үздэг байна. Тиймээс шалгалт маш өндөр хамгаалалт дор явагддаг аж. Асар их өрсөлдөөн өрнөдөг энэхүү шалгалтад жил бүр есөн сая гаруй сурагч шалгуулдаг. Тэгвэл энэ жилийн "өрсөлдөөн" өнгөрсөн ням, даваа гаригуудад болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр 9.8 сая сурагч их, дээд сургуулийн 6.5 сая хуваарийн төлөө өрсөлдсөн байна. Харин хуваарьгүй үлдсэн 3.3 сая сурагчдаас ердөө 1200-д нь дараа жил дахин хүчээ сорих боломжийг олгодог байна. Энэ жил шалгалтад заль хэрэглэх гэж оролдсон есөн сурагчийг баривчилжээ.

Харин сурагчид уг шалгалтад зориулж өдөрт багадаа 13 цагийг хичээл хийж өнгөрөөдөг. Мөн  шалгалтын үеэр “drone” төхөөрөмж, тусгай металл илрүүлэгч ашиглахаас гадна энэ өдөр чанга дуу чимээ гаргахыг хориглодог аж.Боловсролын эл систем нь ядуу өрхийн хүүхэд ядуу байх бус хэн чадаж, хөдөлмөрлөж чадсан нь түүнийхээ үр шимийг хүртэх шударга хууль үйлчилдгийн нэгэн жишээ юм. Элсэлтийн шалгалт жил бүр сурагчдад болон тэдний гэр бүлд ихээхэн дарамт учруулдаг бөгөөд элсэлтийн шалгалтад бэлдэхийн тулд сурагчид эрүүл мэндээр хохирох, сургуулийн хуваарьгүй үлдсэн гурван сая орчим сурагч амиа хорлох тохиолдол ч гарч байжээ.

 

Кенид ЭЕШ нэг сар үргэлжилнэ

Кени улсын элсэлтийн шалгалт аравдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах бөгөөд шалгалт нь арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж, 22 төрлийн хичээлийн шалгалт өгдөг юм байна. Гэвч хичээл болгонд шалгалт өгдөггүй. Заавал сурах хичээлээс гадна сонгон суралцах хичээлээс өөрсдөө сонгон шалгалтаа өгдөг.Кенийн их сургуульд элсэгчдийн тоо цөөн. 200 гаруй мянган сурагч элсэлтийн шалгалтад ороход, ойролцоогоор 10 гаруй мянган сурагч л улсын их сургуульд элсэн ордог аж.

 

Францад ахлах сургуулийн шалгалтаа эхлээд өгнө

Францын ахлах сургуулийн сурагч их сургуульд ороход эхлээд заавал ерөнхий боловсролын гэрчилгээтэй байх  шаардлагатай. Дараа нь BAC шалгалт өгнө. Зарчмын хувьд BAC шалгалтад оролцсон сурагчид их сургуульд элсэхээр өргөдөл гаргаж болно. Гэвч анагаахын салбар, шүдний эмч, эм зүйн салбар болон технологийн сургууль зэрэг нь өөр байдаг.Элсэх тоо хязгаартай бөгөөд эдгээр сургууль болон мэргэжил нь сонгон авах дүрмийг хэрэгжүүлэн оюутан элсүүлдэг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

8 цаг 51 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

10 цаг 27 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

10 цаг 29 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

10 цаг 32 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30