НОБГ-аас Улаанбаатарын гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийжээ

2024-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛ

 

Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд орох хур тунадасны хэмжээ ихэссэн. Өнгөрсөн жил орон нутаг төдийгүй нийслэлд үерийн онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс урин дулаан цаг ирж, иргэд олноор амралт зугаалгад явах болсон энэ үед цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт анхаарал хариуцлагатай хандахыг онцгой байдлын албанаас дахин сануулж байна.

Өнгөрсөн сард гарсан нийт ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдолд 31 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн болохыг онцгой байдлын албанаас мэдээллээ. Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд голын ай сав газарт амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байгаа ч иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол буурахгүй байна. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө хийлдэг завинаас бага насны хүүхэд унаж эрсэдсэн тохиолдол гарсан билээ. Түүнчлэн сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй харин эсрэгээрээ огцом нэмэгдэж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд саяхан НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийсэн байна.

Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерт өртөх байдал өндөр гарчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2174 айл өрх байгаа юм. Эдгээр айл өрхийн 21.5 хувь буюу 407 нь зөвшөөрөлгүй суурьшсан нь тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд үерийн онцгой нөхцөл байдал үүсэхэд эдгээр айл өрхийн иргэд, ам нас, эд хөрөнгөөрөө хохирох өндөр эрсдэлтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

9 цаг 51 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

11 цаг 27 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

11 цаг 29 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

11 цаг 32 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30