Энэ жил 35 мянган хүүхэд ЭЕШ өгнө

2024-06-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

2024 оны элсэлтийн шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн ЭЕШ долоодугаар сарын 4-7-ны хооронд хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Шалгалт өгөхдөө юуг анхаарах тухай багахан зөвлөмжийг хүргэе.

Ахлах ангийн сурагчдын хувьд ЭЕШ хамгийн чухал. Учир нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх ирээдүйн мэргэжлээ сонгох хариуцлагатай үе. Тэгвэл энэ жилийн хувьд нийт 35.939 шалгуулагч бүртгүүлснээс орон нутагт 17.541, Улаанбаатарт 14.812, өмнөх оны 3586 шалгуулагч байгаа ажээ. БҮТ-ийн захирал Л.Ганбат “Шалгуулагчид 10 хичээлээр ЭЕШ өгнө. Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий. Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг. Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх” гэсэн юм.

 

Шалгуулагч дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна

 

1. Бүртгэлийн хуудас / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ахлах ангиа төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. Харин 2024 оноос өмнө төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/

2. Суудлын хуваарь / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваарийг хэвлэж авна/

3. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

 

Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн харандаагаар бөглөнө

 

Шалгуулагч та шалгалт өгөхөөр орохдоо ширээн дээр буй гэрээний хуудсыг уншиж, танилцаад гарын үсгээ зурна. Хэрэв зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу зөрөх зэрэг зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу зааланд буй хянагч багшид мэдэгдэж протоколд тэмдэглүүлэх ёстой ажээ. Ингээд шалгалтын танхимд суусан бол доорх дүрмийг баримтлах юм байна.

 

♦ Шалгалтын материалын хуудасны бүрэн бүтэн байдал болон хэвлэлийн алдаатай эсэхийг сайтар нягтлаарай.

 

♦ Хонх дуугарч шалгалтын товлосон цаг эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад монгол хэл, англи хэл, орос хэл, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлүүдийн шалгалтын даалгаврыг 80 минутад багтаан гүйцэтгэж, хариултын хуудсыг бөглөнө.

 

♦ Шалгалтын заасан хугацаа дуусч, хонх дуугармагц та бүхний гүйцэтгэсэн даалгаврыг баганан код наалган хурааж авна.

 

♦ Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой асуулт асууж, тайлбар авахгүй.

 

♦ Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учраас нямбай ажиллаарай.

 

♦ Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.

 

♦ Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйл авч орсон бол хураалгаарай.

 

♦ Шалгуулагчид нь даалгавар гүйцэтгэж байх үедээ хоорондоо ярих, эргэж харах, харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусдадаа саад болохыг хориглоно.

 

♦ Шалгалтын материал тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

 

♦ Хос баганан код дээрх бүртгэлийн дугаар таны гэрээний хуудасны бүртгэлийн дугаартай таарч байгаа эсэхийг нягтлан хараарай.

Сар, өдөр 

Цаг 

Шалгалт 


Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт

10:00-11:20 

 Түүх 

14:00-15:20

Англи хэл 

Долдугаар сарын 5-нд Баасан гарагт 

10:00-11:40

Хими 

13:00-14:20 

Газарзүй

16:30-17:50 

Нийгэм судлал 

Долдугаар сарын 6-нд Бямба гарагт 

10:00-11:20

Биологи 

14:00-15:40

Математик 

Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

9 цаг 52 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

11 цаг 28 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

11 цаг 30 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

11 цаг 32 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30