Хамгийн хамгийн: “UEFA EURO 2024”

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.ЧИНБИЛЭГ

17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжилж байна.  Герман улсын 10 цэнгэлдэхэд нийт 28 тоглолт болжээ. Та бүхэнд энэхүү тэмцээний хамгийн хамгийнаас хүргэж байна.

Хамгийн их гоол оруулсан баг:

  • Нутгийн эзэн баг болох Германы шигшээ баг гурван тоглолтод нийт  найман гоол оруулсан бөгөөд хамгийн их гоолыг хаалгад оруулсан багаар бичигдэж байна.

Хамгийн бага гоол оруулсан баг:

  • Франц болон Сербийн шигшээ баг тус бүр хоёр тоглолт хийхэд нэг гоол хийснээр гоолын жагсаалтын сүүлд жагсаж байна.

Хамгийн их гоолын оролдлого хийсэн баг:

  • Германы шигшээ баг гурван тоглолтод 57 гоолын оролдлого хийсэн байна.

Хамгийн их гоол оруулсан тоглогч:

  • Хамгийн их гоолыг хийсэн тоглогчоор Германы Никлас Фүлкруг  хоёр гоолыг амжилттай хийснээр бичигдэж байна.

Хамгийн залуу тоглогч :

  • Испанийн Ламин Ямал 2024 оны 16 нас 338 хоногтой бөгөөд ЕВРО-д оролцсон хамгийн залуу тоглогч юм.

Хамгийн ахмад тоглогч:

  • Португалийн хамгаалагч Пепе 41 нас 117 хоногтой. UEFA EURO-ийн шигшээ тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай тоглогч гэдгээр тодорч байна.

Хамгийн их хамгаалсан хаалгач:

  • Гүрж улсын тамирчин Георгий Мамардашвили нь хоёр тоглолтод 15 бөмбөгийг өөрийн хаалганаас хамгаалсан бөгөөд хамгийн их бөмбөг хамгаалсан хаалгачаар шалгарч байна.

Хамгийн их алдаа хийсэн тоглогч:

  • Словени улсын тамирчин Адам Гнезда Черин хоёр тоглолтод 180 минут тоглохдоо есөн удаа алдаа хийжээ.

Хамгийн дээд хурдаар хурдалсан тоглогч:

  • Румын шигшээ багийн тамирчин Валентин Михайла 35.8 км/ц хурдалж рекорд тогтоожээ.

Хамгийн их километр зайг талбай дээр туулсан тоглогч:

  • Италийн шигшээ багийн тоглогч Николо Барелла нэг тоглолтод 37.04 километрийг талбай дээр туулснаар тус рекордыг эзэмшиж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

9 цаг 50 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

11 цаг 26 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

11 цаг 28 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

11 цаг 30 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30