Дөрөвдүгээр тойрог: Сонин, содон нэр дэвшигчидтэй хойд бүс

2024-06-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэ түүхэн сонголтыг хийхэд 14 хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

 

УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын дөрөвдүгээр тойрог буюу хойд бүс найман  мандаттай. СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 16 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч гээд нийт 86 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Тойргийн нэр дэвшигчдийг ерөнхийд нь харвал улс төр, бизнесийн хүрээллийн сонин содон төлөөлөл энэ тойрогт нэрээ дэвшүүлж, гишүүн болохоор горилж байна. 

МАН-аас хойд бүсэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр хууль зүйн ухааны доктор. Өнгөрсөн хугацаанд хууль зүйн байнгын хорооны дарга, парламентын дэд даргаар томилогдон ажилласан.  Түүнийг хуулийн чиглэлд мэргэшсэн, харьцангуй нэр цэвэр улстөрч хэмээдэг. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хойд бүсэд өрсөлдөнө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж, Хөвсгөл нуурын экосистемийг сэргээхэд нэлээд ажил хийж хэрэгжүүлсэн гэдэг.  Эрдэнэтийн гаралтай залуу сайд  энэ бүсдээ нэлээд хүчтэй өрсөлдөгч байх биз ээ.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хойд бүсэд МАН-аас нэр дэвшжээ.  Чамгүй хөдөлгөөнтэй улстөрч.  Өмнө нь Хөвсгөлийн тойргоос бие даан нэр дэвшиж гишүүн болж байсан. Ер нь намаас квот авч чадахгүй бол бие даачихна гэсэн зарчимтай ажилладаг хүн.  Хойд бүсэд хуучин гишүүн олон хүний санал “зулгаах” нь тодорхой.

“Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалай энэ бүсдээ нэлээд нэр хүндтэй улстөрчид тооцогддог.  Хөвсгөлийн тойрогт өмнө нь гурван удаа нэр дэвшиж, хоёр удаа гишүүнээр сонгогдож байсан.  2020 оны УИХ-ын сонгуулиар ч энэ тойрогт өрсөлдөж, сурталчилгаагаа хилийн чанадаас хийж чамлахааргүй санал авч байсан билээ.

Хойд бүсийн тойрогт Ц.Батаа бие даан нэр дэвшжээ. Түүнийг “Симба” группийн захирал гэдгээр нь мэднэ.  2004 онд М.Энхсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын тэргүүлсэн “Ардчилсан холбоо эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин  өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Түүний дараа Булган, Сэлэнгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр ажилласан билээ.

“Эх орон нам”-ын дарга “Эрэл” -ийн Б.Эрдэнэбат тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкны зээл болон “Номин” групптэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байв.  Гэсэн ч хэрэг нь нэг талдаа гарсан бололтой, түүнд Хойд бүсэд нэр дэвших эрх олгожээ.

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх  Г.Цэрэндолгор хойд бүсэд эмэгтэйчүүдийн төлөөлөл болон нэр дэвшжээ.  Булган аймгийн гаралтай, бизнесмен эмэгтэй энэ удаа улс орны бодлого тодорхойлогч болохоор өрсөлдөж байна. Тэрээр “Эх орон газар, шороогоо бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө ажиллана” гэдгээ илэрхийлж байсан юм. 

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ АН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр 2020 оноос хойш тус аймагт тогтвортой засаглаж байгаа.  Спортын салбараас улс төрд орсон, гавьяат тамирчин. Жүдо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн тав, Монгол Улсын 13 удаагийн аварга бөх юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Хойд бүсийн тэргүүлэх чиглэл нь хүнд аж үйлдвэрийн цогцолбор, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх бөгөөд Булган- Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

10 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

11 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

11 цаг 59 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

12 цаг 2 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30