Б.Баясгалан: Ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг

2024-06-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор  Дархан-Уул аймгийн иргэн Б.Баясгаланг онцолж байна. Тэрээр 5000 гаруй номын цуглуулгатай, номын шимтэн уншигч юм.

 

-Ном хүний мөнхийн багш гэдэг. Таны номтой холбогдсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?  

-Би нэгдүгээр ангиасаа л номтой холбогдсон. Тухайн үед ном одоогийнх шиг элбэг байгаагүй, их ховор байсан. Сургуулийнхаа номын сангийн бүх номыг уншиж дуусгасан. Дараа нь сумын нийтийн номын сангийн номоо уншиж билээ. Уншсан бүх номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг хүүхэд байлаа. Хүсэл сонирхлоороо ном хэмээх багштай холбогдож, суралцаж яваадаа талархдаг. Номтой нөхөрлөөд 50 жилийг үдсэн байна. Цаг хугацаа хурдан, бас зогсолтгүй урагшилдаг болохоор амжиж мэдэж, хөгжихийг эрхэмлэх хэрэгтэй. Би амьдралаа номгүйгээр төсөөлж чадахгүй. Хүн хоббиндоо цаг гаргах хэрэгтэй шүү дээ. Ямар ч ажилтай байсан ном унших цаг гаргадаг зуршилтай. Цаг хугацаа өнгөрөх тусам ном уншихын ач тусыг ойлгож байна.

-Хүсэл сонирхлоо болгосон хоббигоо хөгжүүлсээр иржээ. Ер нь ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Би явсан газар бүртээ номтой нөхөрлөдөг. Гэр, ажлын өрөөндөө номын сантай. Цуглуулсан номоо нарийн тоолж байгаагүй. Гэхдээ ойролцоогоор  5000 гаруй ном бий. Манай өвөө, эмээ малчин хүмүүс байлаа. Аав инженер мэргэжилтэй. Би таван дүүтэй. Тэд минь бүгд гэрийн номын сантай.  Номын сангүй айлд орохоор хоосон мэдрэмж төрдөг.

Би уран зохиолын ном уншдаг. Сүүлийн үед улстөрчдийн хөрөг болон аян замын тэмдэглэл их судалж байна. Мөн ОХУ-ын нийгэм, улс төрийн тухай уншиж байгаа. Хүний үзэл бодол, туршлагаас хамаараад  цаг хугацаа өнгөрөх тусам унших номын сэдэв өөрчлөгддөг. Харин яруу найргаас  Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн ухаарал хайрласан, уянгалаг шүлгүүдийг унших дуртай. Яруу найраг хүний тархийг амрааж, зүрхийг догдлуулах шидтэй. Мөн М.Уянсүхийн шүлгүүд их таалагддаг. Эдгээр хоёр уран бүтээлчийн шүлэг ихийг ухааруулдаг даа. Өнгөрсөн онд “Болор цом” наадамд түрүүлсэн яруу найрагч М.Амархүүгийн бүтээлүүд гүн ухааны агуулгатай, хорвоогоос буцахыг эргэцүүлж, ухааруулсан шүлэг байсан. Би М.Амархүүгийн шүлгээс Монголын яруу найргийн хөгжлийг олж хардаг.

-Хүн бүрийн аливааг унших зорилго өөр байх. Унших арга барилаасаа хуваалцахгүй юу? 

-Хүн бүрийн ном унших зорилго харилцан адилгүй. Зарим хүмүүс аз жаргалыг мэдрэх гэж ном уншдаг. Шинэхэн номын үнэр тансаг шүү дээ. Мэдлэгээ нэмэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ном тусална. Арга барилаас хамаараад уншиж дуусах хугацаа харилцан адилгүй. Уран зохиолын ном гэхэд үйл явдалд нь хөтлөгдөөд дуусгана. Харин баримтат бүтээлийг харьцуулж уншина. Хэд ч уншаад уйдамгүй жижиг хэмжээтэй өгүүллэгүүд бий. Монголын сор болсон сайхан бүтээлүүд хуучиршгүй.

-Бид хүссэн номоо аваад унших боломжтой үед амьдарч байна. Та унших номдоо ямар цензур тавьдаг бол?

-Аливаа зүйл хоёр талтай. Нэг хэсэг сайн ном туурвидаг бичих авьяастай хүмүүс байна. Харин нөгөө талд юу хүссэнээ цензургүйгээр бичиж хэвлэх нь ажиглагддаг. Тиймээс уншигч аливаа зүйлийн ялгаж салгах ухаантай байх ёстой. Мөн сүүлийн үеийн орчуулгын номууд найруулга муутай болсон. Мэдээж сайн орчуулдаг бичгийн хүмүүс байлгүй яахав. Орчуулгын ном худалдаж авахдаа ямар зохиолч орчуулсныг нь харж авах хэрэгтэй. Олон жил ном уншихаар үүнд цензуртэй болдог.  Өөрөөр хэлбэл, сайн, муу номыг ялгаж салгадаг. Хүмүүс өгүүлэмж, дүрслэл, найруулга сайтай номыг дурлаж уншина. Хүн өөрийн бодол сэтгэл, хүсэлдээ тулгуурлаж номоо сонгох хэрэгтэй. Z үеийнхний хэрэгцээ, хүсэл сонирхол бидний үетэй харьцуулахад өөр.

-Бүх зүйл сайн, муу үр дагавартай. Ном танд юу өгсөн бэ?

-Эрдэм боловсролтой, суут хүмүүс ном уншихын ач тусыг өөрсдийн өнцгөөр яруу сайхан үгээр тодорхойлсон байдаг. Ном бүр өөрийн гэсэн үнэ цэн, утга агуулгатай. Ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг. Хүнд өгөх өгөөж нь үнэ цэнтэй. Уншсан зүйлийнхээ хэлэх гэсэн санааг ойлгох нь чухал.  Би долоодугаар ангид байхдаа номыг утгаар нь мэдэрч уншсан. Нэг  гурвалсан роман уншаад социализмийн үеийн аж амьдрал, зах зээлийг ойлгож авсан. Энэ номын утга агуулга сэтгэлд үргэлж бодогдож явдаг. Тэндээс ихийг ойлгож номын амтанд илүү дурласан гэж ойлгож болно.  Бидний үеийн зохиолууд болон одоо үе хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Зарим номын агуулгыг тогтмол уншдаггүй хүн ойлгохгүй. Хэд хэдэн удаа уншиж  утга агуулгыг нь ойлгож авдаг. Шашны мэдлэггүйгээр зарим номыг ойлгох боломжгүй. Мөн уншсаны дараа бодож тунгааж ойлгогддог номууд байдаг.

-Ном уншдаг хүмүүс бичгийн мэргэжилтэй болох нь түгээмэл. Ингэхэд та ном бичих бодол бий юу?

-Би хэзээ ч ном бичихгүй. Зөвхөн сайн уншигч л байна. Бичгийн хүмүүсийн дэргэд би ном бичнэ гэж юу байхав. Хүн өөрийн хэмжээ хязгаараа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ нас яваад ирэхээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамжийг бичих зохистой санагдсан. Алдаа оноогоо дүгнэж өөрийнхөө дурсамжийг бичих хэрэгтэй болов уу. Хүмүүс номын цагаан буян гэж ярьдаг. Ном бол гэгээн бүхний цуглуулга байдаг. Хагацал, зовлон өгүүлдэг ном  хүнд ухаарал өгөх сэжүүртэй. Би Дархан-Уул аймагтаа ном унших хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн дөрвөн хүнтэй нэгдэж бүлгэм болж, гэгээнээр нөхөрлөсөн. Бидний мэргэжил өөр. Нэгэндээ уншсан номын талаар ярьж суух шиг жаргал үгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 18 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин