Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа

2024-05-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд хөрөнгө оруулах олон санаачилгыг гарган хэрэгжүүлдгийн нэг нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Банкны зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд, багачуудыг эх орондоо, үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг анх эхэлсэн цагаас буюу 2020 оноос хойш дэмжин ажиллаж буй. Бид төсөлд нэгдсэн цагаасаа зүрхний ховор оноштой хүүхдүүдийг мэс засалд орж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар энэ хугацаанд нийт 390 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Голомт банк 2018 оноос хойш уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Gold Forum” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлал тогтоод 2 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ жилийн хандивыг “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд зориулахаар болсон билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд,“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга болон бусад холбогдох төлөөллүүд хамтран хандивыг төслийн багийнханд албан ёсоор гардуулан өгч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх үнэ цэнтэй үйлсэд хөрөнгө орууллаа.

“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга:

Өнгөрсөн жилээс эхлэн “Зүрх мартахгүй” төсөлд хандив оруулахаар гэр бүлийнхээ хүнтэй ярьж байсан. чин сэтгэлээсээ зорьж, өгч буй энэ хандиваар хүүхэд, багачуудад амьдрал бэлэглэж чадна гэж бодохоор баяртай байна.

 

Мөн Голомт банк өөрийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа бүрдээ “Зүрх мартахгүй” төслийг сурталчлахаас гадна SocialPay аппликэйшнээр дамжуулан төсөлд нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах боломжийг нийт харилцагчдадаа нээлттэй болгосон билээ.

Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно.

Зүрх мартахгүй төслийн талаар: “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур өрхийн зүрхний төрөлхийн  гажигтай бяцхан хүүхдүүдэд туслах зорилготой. Анх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед “Зүрх мартахгүй” төсөл хүмүүнлэгийн тусламжаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл төслийн багийнхан нийт 75,068 км замыг туулан, Монгол, Тува, Киргиз, Афганистан улсын нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулан, 1,139 бяцхан хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

10 цаг 52 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

12 цаг 28 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

12 цаг 30 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

12 цаг 32 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30