Л.Цолмонгэрэл: Парламентыг ёс суртахуунтай шинэ залуу үеэр сэлбэх шаардлагатай

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ”сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаа улс төрийн имиж судлаач, cтилист, имижмэйкер докторант Л.Цолмонгэрэл уригдлаа.

 

 Тойргоо хэрхэн судалснаас шалтгаалж имиж бүрдүүлэлт амжилттай болно

Блиц : 

Лхагвадорж Цолмонгэрэл 
Улс төрийн имиж судлаач cтилист, имижмэйкер докторант

2023-2024 он: “Гэрэл имиж, стайлинг студио” ХХК-ийн захирал 
2016-2023 он: “Монголын эзэнт гүрний их нүүдэл” ХХК- ийн гүйцэтгэх захирал
2012-2016 он: “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2017-2018  он: Удирдлагын академи Төрийн захиргааны менежментийн магистр, удирдлагаар  доктор хамгаалсан 
2010-2012 он:  Удирдлагын академд Бизнесийн удирдлагаар мэргэшсэн
2000-2004  онд “Сити”  дээд сургуулийг  Хувцасны загвар зохион бүтээгч- зураачаар төгссөн

  -Ер нь улстөрч гэлтгүй улс төрийн намд ч имиж байх бөгөөд намын имиж, улс төрчийн имиж харилцан уялдаа холбоотой. Имиж нь улстөрч сонгогчдын хоёулангийнх  нь ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлэх арга хэрэгсэл болдог. Улс төрийн имиж гэсэн тогтсон тодорхой нарийн зүйл байхгүй.

Энэ нь нэг талаас иргэдийн хүсэл сонирхолд улбаалан түүнд нөлөөлөх эрмэлзлэл, иргэдийн сонголтод нөлөөлж ард түмний төлөөлөл болох, улс төрийн зорилго зорилтдоо хүрэх эрх мэдлийг олж авах хэрэгцээ эсвэл өөрийн болон өөрсдийн хамтрагчдынхаа хувийн эрх ашгийн төлөө эрх мэдлийг олж авах хэрэгцээ зэрэгт тодрон илэрдэг зүйл. Нам өөрийн гэсэн имижтэй. Зорилго, зорилт нь тухайн намын имиж нь. Намын имижийг хэн баталгаажуулах вэ гэвэл тухайн намд байгаа улстөрчид. Жишээлбэл, Засгийн эрх барьж байгаа намд  бүх эрх мэдэл байсаар байтал мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй гэж ард түмэн ярьж байна. Тэгвэл энэ  хэрээр энэ намын имиж унаж байна гэсэн үг.  Хэрэв зорилго, зорилт, амлалтаа биелүүлсэн бол намын имиж нь өсөх байлаа. Намын гишүүд нь элдэв янзын хууль бус зүйлд орооцолдох бүрд намын имиж нь унаж байх жишээтэй. Улстөрч хүн сонгогч бүрдээ уулзаж өөрийгөө би ийм хүн гээд танилцуулах боломж нь хомс. Тэгэхээр, иргэд, сонгогчид цахим, хэвлэл мэдээллээс олж авсан өөрийнхөө мэдээллийг өөрийн мэдлэгийн хүрээнд шүүн тунгааж, түүн дээрээ тулгуурлан сонголтоо хийдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн улс төрийн имиж Улаанбаатар хот болон  хөдөө, орон нутаг, түүнчлэн хот дотроо дүүргүүдийн хувьд ч ялгаатай байдаг. Энэ нь тухайн тойргийн хүн амын онцлогоос /нас, хүйс, боловсрол, амьжиргааны түвшин гэх мэт олон зүйлээс/ хамаарч бүрдүүлэх имиж өөр ялгаатай байна. Жишээлбэл, тухайн тойргийн сонгогчид юу хүсдэг, ямар хүсэл сонирхолтой, насжилтын онцлог, орон нутгийн онцлог /ёс заншил, соёл, үг хэллэг г.м/ гэх зэргээр тухайн тойргийн сонгогчдоос шалтгаалан имиж бүрдүүлэлт өөр, өөр байна. Залуучуудын хүсэл сонирхол, ямар дуу хөгжим сонирхдог нь хүртэл хамаатай. Энгийнээр хэлбэл,сонгогчдынхоо эрэлт, хэрэгцээнд тулгуурласан имиж бүрдүүлэлт хийж тэдэнд хэрхэн таалагдаж өөрийгөө борлуулах вэ гэсэн үг. Тойргоо  сайн  судалснаас шалтгаалж имиж бүрдүүлэлт амжилттай ажилладаг. 1996 оны нийгэм, сонгогчид юу хүсдэг, одоо үеийн сонгогчид юу хүсэж байна вэ гэдэг тэс өөр. Жишээлбэл, 1996 онд илүү уран илтгэгч, сайхан ярьдаг удирдагч таалагддаг байсан бол 2024 оны сонгогчдод 1996 оны нэр дэвшигчдийн хэв, маяг таалагдахгүй. Нийгэм тасралтгүй хувьсан өөрчлөгдөж тэр хэмжээгээр ертөнцийг харах өнцөг, хүмүүсийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага өөрчлөгддөг. Сонгогчдын боловсрол, хувь хүний хөгжил  харилцан адилгүй.  Тиймээс тойрог, тойрогт имиж бүрдүүлэлт ялгаатай байна. Сонгогчдын боловсролын түвшин Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт ямар юм гээд аваад үзвэл энэ хоёр дүүрэгт тэс өөр имиж, харизмаар гарч ирэх шаардлагатай болох нь. Сонгинохайрхан дүүрэгт ярьдаг зүйлээ Хан-Уул дүүрэгт ярина гэвэл  уучлаарай л болно. Тиймээс намууд хэнийг хаана, ямар дүүрэгт дэвшүүлэх вэ гэдгийг эртнээс боловсруулж, судалгаатай дэвшүүлдэг. Хөдөө, орон нутагт ялангуяа эмэгтэй нэр дэвшигч үсээ задгай тавиад, энгэр задгай зүйл өмсөөд очвол нас өндөр сонгогчдод  таалагдахгүй. Ямар сонгогчидтой уулзалт хийхээс шалтгаалж ямар хувцас өмсөх, ямар биеийн хэлэмжтэй байх, ямар үг, хэллэг сонгож ярих, тэр дундаа тухайн нутгийнхан ямар аялгаар ярьдаг гэдгийг судалж, тэдэнд тохируулж везуаль, вербаль имижээ үл ялиг өөрчлөх хэрэгтэй. Имижийг визуаль болон вербаль гэж ангилдаг. Стил бол визуаль имижийн нэг хүчин зүйл юм. Визуаль имижид тухайн хүний гадаад дүр төрх, стиль буюу хэв маяг, биеийн хэлэмж зэрэг хамаарна. Вербаль имиж бол хүний мөн чанарын гадаад илрэл. Энэ нь гол жанжин шугамаа алдахгүйгээр буюу ерөнхий имижээ өөрчлөхгүйгээр нөхцөл байдалд тохирсон багахан хэв маягийн өөрчлөлт хийнэ гэсэн үг. 

 

Шинээр  улс төрд орж байгаа хүмүүс анхнаасаа өөрийнхөө имижийг зөв бүрдүүлэх нь чухал

 

- “Имиж бол тухайн хүний бүтээж байгаа дотоод мөн чанарын гадаад илрэл” гэдэгт олон судлаач санал нэгдсэн байдаг. Ер нь Гэрэл гэдэг хүний бүх зүйл миний имиж гэсэн үг. Имиж гэхээр зарим хүн зөвхөн стиль буюу хувцаслалттай андуурдаг тохиолдол их. Имиж бүрдүүлэлтэд тухайн хүний зан характер, үзэл баримтлал, зорилго, зорилт, ертөнцийг харах өнцөг харизм, визуаль, вербаль имиж бүгд багтана. Олны танил улстөрч хүн нэгэнт тогтсон имижтэй болсон байдаг бөгөөд түүгээр нь олон нийт хүлээн авдаг. Тухайн имиж нь эерэг бол иргэдэд таалагдсан хэвээр байдаг бөгөөд түүнийг өөрчлөх хэрэггүй ч цаг үетэйгээ холбоотойгоор багахан сайжруулалт хийж болно. Харин нэгэнт сөрөг имижтэй болсон үед түүнийг өөрчлөх хэцүү, боломжтой бол сарниулах арга хэмжээ авна. Зарим тохиолдолд сөрөг имиж нь улстөрчийн хувьд улс төрийн тавцангаас буух төгсгөл ч болдог. 

Шинээр  улс төрд орж байгаа хүмүүс анхнаасаа өөрийнхөө имижийг зөв бүрдүүлэх нь чухал. Хэн нэгнийг даган дуурайж зохиомол байдлаар имиж бүрдүүлж болохгүй. Гэхдээ таны нийгмийн хэрэгцээнд тулгуурлан имижээ бүрдүүлж байна гээд өөрөөсөө тэс хөндлөн имиж бүрдүүлж болохгүй бөгөөд энэ нь танд наалдахгүй юм. Энгийнээр хэлбэл, сайн чанаруудыг тодотгож сул талуудыг нуун далдлах замаар иргэдэд таалагдах дүр төрх буюу имижийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Ер нь сонгогчдын хувьд тэр хүнийг таньж мэдэх хэмжээний олон удаагийн уулзалт, нүүр тулсан яриа хийх нь сонгуулийн сурталчилгааны үед боломжгүй бөгөөд ганц удаагийн уулзалтаар тухайн хүнийг таних боломжгүй. Тэгэхээр ихэвчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс  тухайн нэр дэвшигчийн талаар өөрийнхөө авч байгаа мэдээлэл, төсөөлөл дээрээ тулгуурлан сонголтоо хийдэг. Улс төрийн имижмэйкер гэдэг бол тухайн тойрогт нэр дэвшигчээ зөв таниулахын тулд сайн талыг илүү тодотгож, саар буюу сөрөг талыг дарах, сарниулах зэргээр имиж бүрдүүлдэг хүн юм.

 

Ёс суртахуунгүй нэр дэвшигч өндөр ёс суртахуунтай мэт имиж бүрдүүлэн иргэдийн сонголтыг авч молиго үмхүүлдэг

 

- Ёс суртахуун, имиж бүрдүүлэлт хоёулаа тусдаа том сэдэв. Энэ хоёрын харилцаа хамаарлыг судалж байна гэсэн үг. Ер нь  улстөрч хүний ёс суртахуун тухайн хүний имижийг бүрдүүлэгч нэг хүчин зүйл юм. Тэгэхээр ёс суртахууны төвшин доогуур хүний хувьд сөрөг имиж л бүрдэнэ. Харин энэ тохиолдолд тухайн сөрөг имижийг сарниулах, дарах зорилгоор эерэг имижийг бүтээсэн ч энэ нь урт удаан хугацаандаа оршин тогтнох боломжгүй юм. Хоосон эерэг имиж  бүрдүүлснээр ёс суртахуунтай болохгүй бөгөөд ямарваа нэгэн тохиолдолд тухайн хүний унаган ааш буюу нөгөө ёс суртахуунгүй зан илэрч гарч ирдэг. Тэгэхээр энэ тохиолдолд тухайн хүн хоосон эерэг имиж бүрдүүлж хүмүүст танигдах гэхээсээ илүүтэй өөрийн ёс суртахуунаа сайжруулах нь илүү дээр зүйл юм. Хүний ёс суртахуун гэр бүлийн ямар орчинд өссөн, гэр бүлийн суурь хүмүүжил, мэдлэг боловсрол гэх мэт амьдралын замналын явцад бий болж байдаг зүйл бөгөөд ёс суртахуун нь тэр хүний имижийнх нь нэг бүрдэл хэсэг болдог. Тэгвэл ёс суртахуунтай хүнээс сөрөг зүйл бага гарна.

 Гэвч манай улс төрчдийн хувьд ёс суртахууны доройтол нэлээн доогуур байна. Энэ нь нийгэмд болохгүй зүйлийг олноор харуулж иргэдийн төрд, улстөрчдөд итгэх итгэлийг бууруулж байна. Шинээр улс төрд орж ирж байгаа залуучуудын хувьд ёс суртахуунтай байх нь хамгийн чухал. Ёс суртахууныг хүн өөртөө суулгаж хөгжүүлж болдог. Түүнээс биш хулгайчийн хүүхэд хулгайч, эрдэмтний хүүхэд эрдэмтэн болно гэсэн үг бол биш. Тухайн хүн гэр бүлээсээ, нийгмийн харилцаанаас олж авсан хүмүүжил, ухамсрын нэг хэлбэр ч хүсвэл үүнийг хөгжүүлж сайжруулах боломжтой зүйл юм. Хүн ер нь ёс суртахуунаа маш сайн өнгөлж, сайжруулж байх нь чухал бөгөөд улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол хэмжүүр нь ёс суртахуунтай иргэд болдог. Ёс суртахуунтай иргэд улсыг хөгжүүлдэг, нийгмийн ёс суртахуун тухайн улсын хөгжил цэцэглэлтийн үндэс болдог. Гэтэл манай нийгэм нийтээрээ ёс суртахуун маш дорой байна. Үүнийг ёсчлон сахиулж байх ёстой төр нь түүнчлэн улс төрчид нь ёс суртахууны доройтолтой байгаа нь харамсалтай.

 Ёс суртахууныг судалдаг шинжлэх ухаан нь ёс зүйн шинжлэх ухаан юм. Мэргэжлийн ёс зүй гэдэг ойлголт бүх салбарт байдаг. Жишээлбэл, УИХ-д Ёс зүйн хороо ажилладаг. Гэхдээ УИХ-ын гишүүд өөрсдөө хороо байгуулж  өөрсдийгөө хариуцлагатай байлгана гэдэгт итгэл, үнэмшил төрөхгүй байна. Ёс зүйгээ баримталдаг улс төрч маш цөөхөн бөгөөд ёс зүйн зөрчил гарсан тохиолдолд үнэн зөв шүүх систем нь өөрсдөөс нь хараат байна. Ядаж хараат биш ёс зүйн хороотой байснаар  ёс зүйн асуудал гаргасан улс төрчдөд ёс зүйн хариуцлагыг шударгаар хүлээлгэснээр улс төрчдийн ёс суртахуун нь дээшлэх боломжтой юм.

 Ёс суртахуун нь дээшилснээр тухайн улстөрчдийн хувьд эерэг имиж аандаа бүрдэх боломжтой. Гэтэл сонгуулийн үед ёс суртахууны до­рой­толтой нэр дэвшигч өндөр ёс суртахуунтай имиж бүрдүүлэн иргэдийн сонголтыг нь аваад дөрвөн жил сонгогчдод молиго үмхүүлж байна. Сонгогдсоны дараа жинхэнэ ёс суртахуунгүй үйлдэл нь ил болж гууль нь цухуйдаг. Нэгэнт гууль нь цухуйсан улс төрчдийг нийтээрээ сонгомооргүй байна. УИХ-ыг  ёс суртахуунтай шинэ залуу үеэр сэлбэх шаардлага сонгогчдын өмнө тулгарч байна. Нөгөөтээгүүр, өмнөх эмэгтэй ги­шүүдийн имижийг шинэ нэр дэв­шигч дуурайх нь амжилтгүй. Нийт масс ч эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хү­мүү­сийн дуу хоолой шийдвэр гаргах түв­шинд хэрэгтэй гэж хүсэж байна. Харин нэг зүйлийг анхааруулахад өмнө сонгогдсон эмэгтэй гишүүдийн имижийг шинээр гарч ирж байгаа нэр дэвшигч дуурайх нь анзаарагдсан. Энэ буруу. Хэн нэгнийг гаднах байдлаар нь хуул­барлаж имиж бүрдүүлнэ гэдэг өөрийгөө хорлож байгаагаас өөрцгүй зүйл юм. 

 

Анхны  харагдах байдал нь тухайн хүний талаарх 55 хувийн мэдээллийг өгдөг

 

-Зарим сонгогчдод нэр дэвшигчдийн өөрийнх нь жам ёсны имиж талаагддаг юм шиг санагддаг. Гэхдээ энэ нь хоёр талтай. Нэг талаас сонгогчид түүнийг байгаагаар нь хүлээн авч байгаа ч нөгөө талаас сонгогчид  өөртөө таалагдах хүнийг л сонсдог. Магадгүй тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь байгаа байдал зарим хүнд таалагдах ч нийт массад таалагдахгүй ч байж болно. Нөгөө “би доллар биш учраас хүн бүрд таалагдах албагүй” гэдэг үг шиг. Жишээлбэл, би өөрийнхөө зиндааны мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, миний хэмжүүрт таалагдах хүнийг л сонсоно уу гэхээс өөрт таалагдахгүй хүнийг сонгогчийн үүднээс сонгохгүй. Тэгэхээр хүний өөрийнх нь өнөөгийн имиж нийт массад л таалагдаж байгаагаас өөр нөхцөлд бол тухайн хүнд зайлшгүй имиж бүрдүүлэлт хэрэгтэй байдаг. Ялангуяа манайхан шиг өөнтөгч, шүүмжлэгч ард түмэнд. Ер нь имиж бүрдүүлнэ гэвэл тухайн хүний сайн талыг илүү өнгөлөн гялалзуулж байгаа хэлбэр. Тэрнээс өөрөөс нь хэт хол, хэт хиймэл зохиомол имиж бүрдүүлэх нь өөрөө сөрөг дүр төрх болох аюултай. Учир нь тухайн хүнээс тэс өөр имиж бүрдүүллээ гэхэд тэр нь яг өөрийнх нь имиж шиг ажиллах боломжгүй зүйл юм. Имиж бүрдүүлэлтэд визуаль имиж буюу гадаад дүр төрх хамгийн чухал. Хүмүүс ярихдаа “Монголчууд л хүнийг гадаад байдлаар нь дүгнэдэг” гэж шүүмжилдэг. Гэвч энэ нь хүний тархины үйл ажиллагааны онцлог гэдгийг олон судлаачид судалж нотолсон байдаг. Хүн эхлээд хүнийг харахдаа гадаад дүр төрхөөс мэдээлэл цуглуулдаг. Үүнд хувцаслалт, биеэ авч явж буй байдал, биеийн хэлэмж, нүүрний мимик ордог бөгөөд эндээс 55 хувийн мэдээлэл авдаг. Заавал үнэтэй брэндийн хувцас өмссөн байна уу гэдэгт биш цэвэрхэн байна уу, үрчгэргүй байна уу, хувцас нь өөрийнх нь биед яв, цав таарсан байна гэдгийг хардаг. Үүний  дараа хүчирхэг биеийн хэлэмжтэй байна уу, өөртөө итгэлтэй биеийн хэлэмжтэй байна уу,сул дорой биеийн хэлэмжтэй байна уу гэдгийг харна. Дараа нь нүүрний мимикийг харна. Энэ хүн хүнтэй харьцахдаа нүд рүү нь хараад харьцаж байна уу, ийш тийш харц нь гүйсэн  байна уу, эсвэл өөр зүгт харж ярьж байна уу гэх зэргээр визуаль имижээс тухайн хүний талаарх олон мэдээллийг авах боломжтой байдаг. Тэгээд ярьж эхлэхэд вербаль имижээс мэдээллээ цуглуулж эхэлдэг. Дуу хоолойны өнгө тон, ярих илтгэх ур чадвар, үг сонголт, цэгцтэй ярьж байна уу гэдгийг ажигладаг. Энэ болгон тухайн  хүний боловсрол, харилцаа, нийгмийн статусыг тодорхойлж байдаг. Эндээс 38 хувийн дата мэдээллийг авдаг. Харин тухайн хүний ярианаас буюу мэдээллийн агуулгаас зөвхөн долоон хувийн дата мэдээлэл авдаг. Үүнтэй холбоотой “Юу ярих нь биш яаж харагдах нь чухал” гэдэг PR-ийн хэлц үг хэллэг ч байдаг. Тэгэхээр эхний долоон секунтэд уг хүний талаарх анхны сэтгэгдэл төрдөг. Анхны сэтгэгдлийг зөв тавьж чадвал түүнийг цааш нь сонсоно. Анхны сэтгэгдэл л таалагдахгүй бол тухайн хүнийг анхаарлаа төвлөрүүлж сонсохгүй. Тиймээс шинээр нэр дэвшиж байгаа хүмүүс сонгогчдод анх ямар сэтгэгдэл төрүүлэхээс амжилт шалтгаална. Ер нь дийлэнх нь сонгууль өгөх өдөр юм уу эсвэл тухайн агшинд л сонголтоо хийдэг гэдэг нь судалгаагаар нотлогддог.

 

 Этгээд  имиж бүрдүүлэлт  үе хоорондын ялгаатай байдлыг илүү харуулдаг

 

-Нийгмийн өөрчлөлт хувьслаар улстөрчийн имиж өөрчлөгддөг. Тэгвэл Z үеийнхэнд талагдахын тулд  улстөрчийн имиж бүрдүүлэлт ямар байх ёстой вэ гэвэл нэр дэвшигчийн жанжин шугмаа алдахгүйгээр тухайн нэр дэвшигч ямар насны бүлгийн төлөөлөлтэй уулзалт хийх гэж  байна гэдэг маш чухал. Z үеийнхэн ямар үг хэллэгээр ярих билээ. Ямар хувцас өмсөх юм. Биеийн ямар хэлэмжтэй байх юм, тэд яг юу хүсдэг зэргийг урьдчилж сайн судлах шаардлагатай. Дээл өмсөөд очвол тэд мэдээж хүлээж авахгүй. Үг хэллэгтээ тэдний яриа, хэллэгээс бага зэрэг оруулах мөн сонсдог хамтлаг дуучдыг нь хүртэл мэддэг байх хэрэгцээ үүснэ. Түүнчлэн нүүрээ будахдаа хүртэл тэдний стиль, имижид тохируулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн ХҮН намын дарга Доржханд дээлэн дээр кет өмссөн нь Z үеийнхэнд таалагдсан бол түрүү үеийнхэнд бол таалагдаагүй. Энэ имиж бүрдүүлэлт  үе хоорондын ялгаатай байдлыг илүү харуулсан. Үүнийг би зохиомлоор ийм имиж бүрдүүлсэн  байх гэж хардаг. Өөрөөр хэлбэл,олонд танигдах гэж. Гэхдээ УИХ-д сонгогдсоныхоо дараа ийм зүйл болсон. Судлаачийн хувиар тэр хүнийг судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Мөн Улаанбаатар, Увс аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсийн үг яриа, хэллэг аялаг өөр байна биз дээ. Нутгийн иргэдийн ахуй амьдрал, ёс заншил, соёл, аялаг зэргийг ойлгодог. Болж өгвөл аялгаар нь ярих чадварт суралцахад гэмгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

УИХ-ын эмэгтэй гишүүд ягаан өнгөөр жигдэрчээ

Тодруулбал, Улс төрийн намуудын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг эмэгтэй гишүүд нэгдэн санаалчилсны хүрээнд ийн жигдэрчээ.

2 цаг 7 мин
Г.Дамдинням: Төрийн өмчит компаниуд дээр байгаа дарга нарын тавиулуудаа цэгцэлж чадах уу?

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниуд дээр байгаа дарга нарын тавиулуудаа цэгцэлж чадах уу?

8 цаг 23 мин
П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргаж байна, зүхвэл зүхэг

П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргаж байна, зүхвэл зүхэг

8 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчид бараалхжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгчид бараалхжээ

8 цаг 39 мин
Л.Гантөмөр: Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй

Л.Гантөмөр: Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй

8 цаг 42 мин
“Эрдэнэт” үйлдвэр: Л.Гантөмөр VS Д.Үүрийнтуяа

Д.Үүрийнтуяа: “Эрдэнэт” үйлдвэр 49 хувиа зарчихсан, энэ асуудлыг шийдээгүй байхад 10 хувийг нь олон нийтийн оролцоотой болгох боломжгүй

8 цаг 55 мин
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны онцлох ажлууд

2024 оныг “Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх жил” болгон зарласнаар 1.117.000 даатгуулагч даатгуулж, нийгмийн даатгалын санд  4613.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 663.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд нийт 4211.0 тэрбум төгрөг зарцуулж үйлчилгээ үзүүллээ.

11 цаг 43 мин
О.Дөлгөөн & Kim Go-eun

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, с

11 цаг 43 мин
Гацуурын гэрэл галын эрсдэл дагуулж байна

Хүүхэд насны дурсамжаараа хүн насан туршдаа тэжээгдэж амьдардаг.

11 цаг 43 мин
ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2

Хэдэн жилийн өмнө хэчнээн гар дамжаад сүүлдээ улс даяар дуулиан шуугиан тарьж байсан “О

11 цаг 43 мин