О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

56 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

 

-Тамхины хяналтын тухай хууль батлагдлаа.  Хууль батлагдах үйл явц амар байсангүй. Цаашид хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй, улс төрийн таван намын төлөөлөл бүхий парламент ард иргэдийнхээ эрүүл мэнд, хүүхэд залуусынхаа ирээдүйг хамгаалах энэ чухал асуудалд нэгдэж чадлаа. Энэ хуулийг 78 гишүүн хамтран санаачилж, жилийн өмнө өргөн мэдүүлж байв. Энэ хугацаанд олон талын байр суурь, санал зөрөлдөөн, ширүүн мэтгэлцээн өрнөсөн.

Шүүмжлэл, дайралт, гүтгэлгүүдтэй ч нүүр тулсан. Гэхдээ бидний зорилго нэг байсан нь Монголынхоо иргэдийг, тэр дундаа хүүхэд залуусаа тамхины хор хөнөөлөөс хамгаалах явдал юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад парламентын ардчилал ямар байх ёстойг харуулсан олон талт, идэвхтэй мэтгэлцээн өрнөсөн нь өөрөө үнэ цэнтэй байлаа. Ардчилсан парламент гэдэг бол санал зөрөлдөөнгүй байхыг бус харин өөр өөр байр сууринаас мэтгэлцэж, нотолгоонд тулгуурлан хэлэлцэж, эцэст нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хэлдэг. Дараа дараагийн хуулиуд ч ийм амьд, бодит хэлэлцүүлгээр дамжин батлагдаасай гэж хүсэж байна. Энэ үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, дэмжиж, багаар ажилласан хүмүүстээ, мөн эцэслэн санал хураалтад орж, саналаа өгсөн бүх УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.  Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдах нэг асуудал, хуулийг чандлан хэрэгжүүлэх бас нэг асуудал байдаг. Тэгэхээр энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, бидний зорьсон буюу 2030, 2031 он гэхэд тамхидалтыг тодорхой хувиар буюу 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилт дээр нь анхаарч ажиллана гэдгийг хэлмээр байна.

-Янжуур болон цахилгаан тамхинд ямар зохицуулалт хийхээр хуульд тусгасан бэ.Ялангуяа хүүхдүүдийн хэрэглээтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ?

- Өнөөдөр Монгол Улс жил бүр 4300 орчим иргэнээ тамхитай холбоотой өвчний улмаас алдаж байна. Тамхины хэрэглээ эрүүл мэнд, амь насанд ямар их хохирол учруулж байгааг бид мэдсээр байж үл тоомсорлож болохгүй. Тиймээс энэ бол зөвхөн тамхины тухай хууль биш. Энэ бол урьдчилан сэргийлэлт, хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагын тухай хууль юм. Хуулийн өөрчлөлтөөр электрон тамхийг тамхины төрлийн бүтээгдэхүүнд анх удаа хамруулж, амт, үнэрийг хорьж, хүүхдэд борлуулахыг хориглох, онцгой албан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн зохицуулалт бий болгох зэрэг чухал арга хэмжээ авч байна. Мөн уламжлалт янжуур тамхины татварыг нэмэгдүүлнэ. Гэхдээ хууль батлагдлаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Харин одоо хуулиа үр дүнтэй хэрэгжүүлж, бодит өөрчлөлт бий болгох ажил эхэлж байна. Янжуур тамхи, цахилгаан тамхи аль аль нь адилхан хортой гэж үзэж, адилхан татвар авч, адилхан зохицуулалтад оруулж байна.

-Хүүхдэд худалдан борлуулахыг хориглож байгаа нь чухал байна?

-Тийм ээ. Манай хүүхдүүдийн хувьд хамгийн их хэрэглээнд нэвтэрч байгаа. Эцэг эхчүүдийн санаа зовж байгаа байна. Вэб тамхи, янжуур тамхи, цахилгаан тамхи аль нь ч бай, амт, үнэртэй, жимсний амттай, гаатай зэрэг төрөл нь ихээр хэрэглэгдэж байна. Тиймээс 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амт, үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхи, вэб болон цахилгаан тамхийг Монгол Улсад хэрэглэх боломжгүй болж, хориглосон гэсэн үг.

-Хамрын тамхины асуудал хуулийн хэлэлцүүлгийг үеэр яригдаж байсан.  Хэрхэн батлагдсан бэ?

-Хамрын гааны асуудал, хамрын тамхины асуудлыг хүмүүс гайхаад байсан. Тухайн үедээ зарчмын зөрүүтэй саналаар хамрын тамхины гааг хориглосон юм шиг санал орж ирээд, дэмжигдсэн. Гэхдээ сүүлдээ хууль эцэслэн батлагдахдаа хамрын тамхи, манай уламжлалт монгол тамхинд ямар нэгэн нөлөөлөл байхгүй, одоогийн байгаагаараа хэвээрээ үлдэж байгаа.

-Таны санаачилсан энэ хууль хоёр жилийн дараа батлагдлаа. Хууль батлагдсан талаарх таны байр суурь, хүлээлт юу вэ?

-УИХ-ын гишүүн болсноос хойш санаачилсан энэ хууль маань хоёр жилийн дараа батлагдаж байна. Ажлын хэсгийг ахалж, бидний хэдэн гишүүд олон удаагийн уулзалт, олон нийтийн хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн. Хамгийн гол үр дүн нь өсвөр насныхан, үр хүүхэд, хойч үеийнхээ эрүүл мэндэд анхаарч, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаад маш их баяртай байна.Хамгийн гол нь зөвхөн электрон тамхи биш, янжуур тамхи болон бүх төрлийн тамхи ийнхүү нэг гараар, ижил байдлаар хянагдах хууль эрх зүйн орчноор зохицуулагдах боломжтой болж байгаа. 

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад тамхи импортлогч компаниудын лобби нөлөөлсөн гэж та үзэж байна уу?

-Тамхи бол тамхи. Электрон тамхи бол гангарч гоёх хэрэгсэл биш. Аль ч төрлийн тамхи бүгд хортой. Үүнийг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн том үйлдвэрлэгч орон өөрийн дотоодын зах зээлд зардаггүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл, энэ хууль батлагдах хүртэл тамхи импортлогч, үйлдвэрлэгч компаниудын диваажин байсан. Хамгийн хямд тамхитай, хараа хяналтгүй, хүссэн хүн нь авдаг, хяналтгүй орчинтой байлаа. Өнөөдрийн энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулж байгаа юм. Энэ бол зөвхөн тамхины үнэ нэмэхтэй холбоотой асуудал огт биш. Гэтэл сүүлдээ татварын хууль юм шиг мушгин гуйвуулж эхэлсэн. Тамхи импортлогч компаниудын лобби энэ ордонд улаан цагаандаа гарсан. Лоббид нь автсан, ямар нэгэн амлалт авсан зарим хүнд бүр сонгуулийн мөнгийг нь өгье гэдэг хүртэл ийм хэмжээнд хүрсэн.Яагаад гэвэл жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээлээс хэн ч тодорхой хэмжээгээр шахагдахыг хүсэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7942)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

56 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

56 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18