Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн дэргэдэх ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхны багийн гишүүн залуус “Ногоон дэлхий (Green Earth)” төслийн хүрээнд 2026.10.18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2, 3, 6-р хорооны нутаг дэвсгэрт Их дэлгүүрээс Бөмбөгөр хүртэл, Чингис хааны музейгээс Баянбүрд хүртэлх зам талбайг цэвэрлэлээ.
Ажлын алжаалаа тайлан амрах өдөр Ням гарагт урам зориг, өөдрөг сэтгэлээр бялхсан, ногоон өнгийн хантааз өмссөн ASEZ WAO-ийн 70 гаруй гишүүн ил задгай хаясан ахуйн хог хаягдал энд тэндгүй хуримтлагдсан иргэд ихээр зорчдог, худалдаа үйлчилгээний газрууд төвлөрсөн хотын төв бүсэд цэвэрлэгээ хийж, хуванцар аяга, соруул, тамхины иш, хүнсний сав баглаа боодол зэрэг төрөл бүрийн хог хаягдал цуглуулахад 70 гаруй шуудай болсон байна. Мөн үйл ажиллагаа явагдаж буй газрын нэг хэсэгт уур амьсгалын хямралын ноцтой байдал болон байгаль орчин хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд таниулсан мэдээллийн самбар байрлуулсан нь замаар өнгөрч буй иргэдийн анхаарлыг татав.
Чингэлтэй дүүргээс ASEZ WAO-ийн сайн дурын үйл ажиллагааг талархан дэмжиж, бээлий, хогийн шуудай, ундны ус зэргээр хангажээ.
Тус сайн дурын үйл ажиллагаанд оролцсон ASEZ WAO-ийн гишүүд баяр хөөртэйгөөр сэтгэгдлээ хуваалцлаа.

“Би ASEZ WAO-ийн гишүүн болоод 4 жил болж байна. Бид жил бүр, улирал бүр хамтдаа сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Оролцох бүрд надад маш гоё байдаг. Өнөөдөр бид хог цэвэрлэх сайн дурын үйл ажиллагаа хийлээ. Өглөөгүүр хасах градустай, маш хүйтэн байсан ч олуулаа цуглаад, хогоо цэвэрлээд явсан чинь халууцаж эхэлсэн. Мөн маш олон шуудай хог түүлээ. Монголд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллага их байдаг ч миний хувьд яг ийм олон залуусаас бүрдсэн сайн дурын байгууллагыг ховорхон мэднэ. Үйл ажиллагаануудад оролцох бүрдээ гишүүдээрээ их бахархдаг. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна” хэмээн ASEZ WAO-ийн гишүүн Л. Отгондүү ярьсан бол ASEZ WAO-ийн гишүүн О. Нямбаяр хэлэхдээ, “ASEZ WAO хэмээх ажилчин залуусын сайн дурын багийнхантай нэг өдөр хог цэвэрлэх үйл ажиллагаанд хамтдаа оролцсондоо баяртай байна. Амрах нэг өдрөө ч байгаль орчиндоо хувь нэмрээ оруулахын тулд хамт оролцсон нийт залуусаараа бахархаж, маш сэтгэл хангалуун нэгэн өдрийг өнгөрүүллээ” хэмээсэн юм.
“Өнөөдөр ASEZ WAO-ийн сайн дурын үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэл их өндөр байна. Өмнө нь залуу хүний хувиар ийм үйл ажиллагаанд оролцдоггүй байсан ч ASEZ WAO-ийн хамт олноор дамжуулаад оролцох болсондоо их баяртай байна. Өнөөдөр Metromall-оос Бөмбөгөрийн зам дагуух хог цэвэрлэлээ. Хүн бүр дор бүрнээ ухамсартай байж, хогоо хаяхгүй байвал байгаль орчин бохирдохгүй. Тийм учраас цаашдаа хог хаяхгүй байж, хаясан ч түүх, цэвэрлэх ухамсартай болохын тулд хичээх хэрэгтэйг ойлголоо. ASEZ WAO-ийн үйл ажиллагаанд олон залуус нэгдэж, илүү олуулаа дэлхийгээ хайрлаж, дэлхийгээ аврах хүмүүс болцгооё” хэмээн ASEZ WAO-ийн гишүүн А.Даваасүрэн уриаллаа.
ASEZ WAO нь дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчин хамгаалах, орон нутгийн иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. “Green Earth” буюу “Ногоон дэлхий” нь бохирдсон гудамж, цэцэрлэгт хүрээлэн, хот суурин газар, гол горхины орчныг цэвэрлэн тохижуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ ая тухтай орчин бүрдүүлэх зорилготой төсөл юм.

ASEZ WAO-ийн төлөөлөгч “Дэлхийн дулаарал болон байгаль орчны бохирдол бол бид бүгдийн өмнө тулгарч буй бодит асуудал юм. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус амралтын өдрөө зориулан хотын орчныг цэвэрлэх ажилд сэтгэл зүрхээ нэгтгэлээ. Цаашид ч олон арван үйл ажиллагаагаар иргэдэд эрүүл, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна” хэмээжээ.
ASEZ WAO нь Монгол Улсад сүүлийн 9 жилийн турш байгаль хамгаалах болон халамжийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж, нийгэмд халуун дулааныг түгээсээр ирсэн. Улаанбаатар хотын алдартай газрууд болох Богдхан уул, Туул голын орчим төдийгүй Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон хотын бусад бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд манлайлан оролцжээ.
Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөн өрнүүлж буй энэ үед ASEZ WAO ч мөн өнгөрсөн 5-р сард Баянзүрх дүүргийн IGM Эко паркт “Mother’s Forest” буюу “Эхийн ой” төслийн хүрээнд 263 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулсан аж.

Өвлийн улиралд Чингэлтэй дүүргийн баруун дөрвөн замын гудамжнаас Өргөө кино театрын гудамж хүртэлх мөстөж, халтиргаа үүссэн газруудыг цэвэрлэж, иргэдийн явган зорчих аюулгүй байдлыг хангажээ. Мөн Хан-Уул дүүргийн баруун Сонсголонгийн гудамж орчимд сурагчдын сургуульдаа зорчих замын цасыг цэвэрлэх зэрэг сайн дурын үйл ажиллагаа тогтмол явуулж ирсэн байна.
Байгаль хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр тууштай ажилласны үр дүнд ASEZ WAO Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Олон улсын эко паркийн захирал зэрэг олон салбарын байгууллага, албан тушаалтнаас талархлын бичиг гардан авчээ.
ASEZ WAO (asezwao.org) нь дэлхийн өнцөг булан бүрд орших Бурханы сүмийн ажил хөдөлмөр эрхэлдэг залуус хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө “Эхийн сэтгэл”-ээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын сайн дурын байгууллага юм. ASEZ WAO гэдэг нэр нь “Save the Earth from A to Z, We Are One Family” гэсэн англи үгсийн товчлол бөгөөд “Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя” гэсэн утгыг илэрхийлдэг.

Тус байгууллага нь “Campaigns for Earth” буюу “Дэлхийн төлөөх үйл ажиллагаа” чиглэлээр:
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх
- Хуванцар хэрэглээг бууруулах
- Хуурай газрын экосистемийг хамгаалах
- Далайн экосистемийг хамгаалах
харин “Campaigns for Humanity” буюу “Хүн төрөлхтний төлөөх үйл ажиллагаа” чиглэлээр:
- Нийгмийн халамжийг дэмжих
- Гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх
- Боловсролыг дэмжих
- Соёлын харилцаа, солилцоог хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэлхий даяар өрнүүлдэг.
Тууштай хэрэгжүүлж буй эдгээр үйл ажиллагааг нь үнэлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, Перугийн Конгрессын даргын хүндэт өргөмжлөл, Аргентины Сенатын хүндэт өргөмжлөл, “Ногоон дэлхий”, “Ногоон алим” зэрэг нийт 840 гаруй шагнал хүртээжээ.

ASEZ WAO-ийн үндэс суурь болсон Бурханы сүм нь дэлхийн 175 улс орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан глобал сүм юм. Тус сүмийн 4 сая итгэгч Библийн үнэнд тулгуурлан Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханд итгэдэг бөгөөд анхны сүмийн шинэ гэрээний үнэнийг сахин мөрддөг ажээ. Бурханы сүм нь Христийн “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн сургаалыг хэрэгжүүлж, дараах зургаан үндсэн чиглэлээр нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг 60,000 гаруй удаа зохион байгуулжээ. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх
- Ядуурал, өлсгөлөнг бууруулах
- Боловсролыг дэмжих
- Эрүүл мэнд, эрүүл ахуйг сайжруулах
- Тогтвортой, аюулгүй нийгмийг бүрдүүлэх
- Энх тайван, хүртээмжтэй байдал, эв нэгдлийг дэмжих
Дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан тул тус сүм нь улс орнуудын төрийн байгууллага болон төрөл бүрийн байгууллагаас нийт 6300 гаруй шагнал хүртсэн байна.