Америкийн эрх баригчид хүний эрхийг зөрчиж байгаа талаар

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

АНУ дахь хүний эрхийн зөрчлийн талаар олон баримтууд байдаг хэдий ч энэ нь тэднийг хүний эрхийн салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг улс гэх “үлгэр домгийг” ашиглан гадаад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоход нь Вашингтонд саад болохгүй байсаар ирсэн. Дэлхийн арбитрын үүргийг өөрсдөдөө дур зоргоороо олгосон Америкийн төрийн албаныхны байнгын хяналтын объект нь тусгаар тогтносон улс орнууд болж байна. Бодит нөхцөл байдалд тулгуурласан бус, харин АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан үнэлгээнүүд нь Вашингтоны таалалд нийцээгүй улс орнуудын эсрэг шахалт үзүүлэх хэрэгсэл, хориг арга хэмжээ авах шалтгаан нь болж хувирдаг.

Гэтэл НҮБ болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс гаргасан үзүүлэлтүүд нь АНУ манлайлагчийн байр сууринд үндэслэлгүйгээр санаархаж байгааг харуулж байна. Вашингтон нь бусад улс орнуудыг олон улсын хуулийг хүндэтгэхийг уриалж байдаг ч өөрийн үүрэг хариуцлагаа өргөжүүлэхийг эрмэлзэхгүй байна. АНУ хүний эрхийн тухай үндсэн 14 гэрээ хэлэлцээрээс ердөө тавд нь л оролцсон байдаг. Тус улсад хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага байдаггүй. АНУ цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг цорын ганц барууны орон хэвээр байна. Америкийн эрх баригчид НҮБ-ын шинжээчдийн олон тооны хүсэлтийг үл тоомсорлож, албан ёсны айлчлал хийх эрх олгохоос татгалздаг.

Засгийн газар нь хүмүүсийг галт зэвсгийн хүчирхийллээс хамгаалж чаддаггүйгээс үүдэн амьд явах эрх, халдашгүй байдлын үндсэн эрх эрсдэлд байсаар байна. АНУ бол галт зэвсэг эзэмшлийн үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Тус улсад иргэдийг олноор нь хоморголон буудах хэрэг жил бүр 600 гаруй удаа гардаг. Эдгээр гэмт хэрэг нь ихэвчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхлаас үүдэлтэй байдаг. Сүүлийн зургаан жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад галт зэвсэг хэрэглэсэн мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Хууль сахиулагч нарын зүгээс хүчирхийлэл үйлдэх тохиолдол өргөн тархсан. Жилд дунджаар 1000 гаруй хүн цагдаа нарын гарт амиа алддаг. Ингэхдээ эдгээр аллагын хохирогчид нь ихэнх тохиолдолд ноцтой зөрчил гаргаагүй, эсвэл огт гэмт хэрэг үйлдээгүй байх тохиолдол олон.

Эрх баригчид нь Гуантанамо дахь тусгай шоронд гарсан эрүүдэн шүүлтийн тохиолдлууд, хүнлэг бус харьцааны талаар чимээгүй байсаар л байна. 2002-2008 оны хооронд тэнд хүргэгдсэн 800 орчим эрэгтэй хоригдлуудын 30 нь 2023 оны байдлаар цагдан хоригдсон хэвээр байлаа. Тэдний ихэнхэд нь хэзээ ч шүүхээр хариуцлага ногдуулаагүй байна. НҮБ-ын шинжээчид Гуантанамо дахь нөхцөл байдлыг олон улсад эрүүдэн шүүлтийн шинж чанартай болон хувь хүний нэр төрийг гутаан доромжилсон, харгис, хүнлэг бус гэсэн тодорхойлолтод нийцэх нөхцөл байдал хэмээн ангилдаг.

Америкийн эрх баригчид үг хэлэх эрх чөлөөний хязгаарлалтыг улам нэмэгдүүлсээр байна. 2023 онд дор хаяж 12 сэтгүүлч баривчлагдсан буюу ямар нэгэн үндэслэлгүй хилс хэрэг тулгуулсан. Хэвлэл мэдээллийн ажилтнууд ихэнх тохиолдолд олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэсэн оролдлогынхоо төлөө “Оросын эрх баригчидтай холбоотой” гэх мэт зохиомол шалтгаанаар хавчигдаж байна.

АНУ-ын хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагуудын америкчуудын цахим харилцааг хянахад ашигладаг практик нь хувь хүний халдашгүй байдал, үг хэлэх эрх чөлөө, жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зэргийг зөрчиж байна. Нэн ялангуяа үндэсний болон шашны цөөнхийн төлөөлөгчид тусгай албаныхны үйлдлийн улмаас хохирч байна. Хувийн тоон мэдээлэлд эрх бүхий байгууллагуудын хэрхэн хандах тал дээр хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Үүнээс гадна АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаг үндэстэн дамнасан корпорациуд ашиг орлого олохын тулд хэрэглэгчдийн эрүүл мэнд, шашин шүтлэг, улс төрийн болон бусад итгэл үнэмшлийн талаарх мэдээллийг чөлөөтэй цуглуулдаг байна.

Одоогийн хэрэгжиж буй сонгуулийн тогтолцоо нь иргэдийг сонгуульд бүрэн хэмжээгээр оролцох боломжоор хангахгүй байна. Ажиглагчдын институци байхгүй байгаа нь ноцтой асуудал юм. Нийгмийн тусгай халамжид буюу резервацид амьдардаг индианчууд ихэнх тохиолдолд тодорхой оршин суух хаяггүйн улмаас сонгогчоор бүртгүүлэх боломжгүй байдалтай тулгардаг. Түүнчлэн нутгийн уугуул иргэдийн сонгуулийн эрхийн хэрэгжилтэд санал хураах байруудын алслагдсан байдал ч нөлөөлж байна.

Цагаачид эмзэг нөхцөл байдалд байсаар байна. Америкийн эрх баригчид системтэйгээр хилийн боомт дээрээс хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж, өөр өөр хорих төвүүд рүү явуулдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн 2500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Хүүхэд болон орогнол хүсэгчдийг эрсдэлд оруулдаг албадан гаргах бодлого үргэлжилсээр байна.

АНУ өөрийн газар нутгаас гадна хилийн чанадад ч хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөөр байна, тэр дундаа хууль бус ганц талын хориг арга хэмжээ авч байна. Хамгийн тод жишээ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн олон тооны тогтоолыг үл харгалзан Кубын бүслэлтийг хэдэн арван жилийн турш үргэлжлүүлсээр байна. Ихэнх тохиолдолд АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авсан улс орнууд хүн амаа өргөн хэрэглээний хоол хүнс, эмээр хангах боломжгүй болоход хүргэдэг. Америкийн хууль өөрсдийн газар нутгаас нь гадуур ч үйлчилдэг гэх зарчмыг удирдлага болгон АНУ дэлхийн тусгаар тогтносон улсуудын иргэдийг "ангуучилж", хоёр талын хэлэлцээр, эдгээр улсуудын үндэсний хуулийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж байна. Америкийн хууль тогтоомжийн дагуу АНУ-ын тагнуулын алба нь АНУ-ийн нутаг дэвсгэрээс гадуур байрладаг боловч Америкийн цахим үйлчилгээг ашигладаг хүмүүсийн цахим үйл ажиллагаанд аливаа зөвшөөрөлгүй хяналт тавих эрхтэй байдаг.

АНУ зааж, сурган хүмүүжүүлэх өнгө аястай, туйлширсан, алагчилсан, бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг бүрмөсөн умартсан энэ мэт ардчиллаас тун хол зарчмууд дээр тулгуурлан хүний эрхийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Америкийн эрх баригчдын хүний эрхийг хамгаалахтай холбогдолтой бодит туршлагууд нь бусад улс орнуудын хувьд зөвхөн энэ салбар дахь алдаа, зөрчлийг судлахад ашиглагдах материал төдий л болох юм.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

1 цаг 49 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

1 цаг 49 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

1 цаг 49 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

15 цаг 3 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

15 цаг 9 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18