Өндөр хөгжилтэй орны орхигдсон сонголт бидний гарц биш

2024-06-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Дэлхийн хүн ам өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Түүхэн цаг хугацааны явцад хоол тэжээлийн хомс байдлыг халснаар хүн амын өсөлт эрс нэмэгдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн хагас зууны өмнө өлсгөлөнг давж гарснаас олон мянган иргэд амьдрах боломжтой болжээ. Түүнчлэн амьжиргааны түвшин нэмэгдэж, хүмүүсийн амьдралын чанар сайжирсаар тансаг хэрэглээ гэх ойлголт бий болсон юм. Дөнгөж хэдхэн жилийн өмнө өлсгөлөнд нэрвэгдэж байсан бүс нутаг өнөөдөр хог хаягдлын далайд живж буй дур зураг цахим орчин, олон нийтийн сүлжээнд бий. Хог хаягдлын асуудал магадгүй таны эргэн тойронд тийм ч асуудал биш байж болох ч дэлхий хэдийнэ ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Хог хаягдлын устгах хоёр төрлийн сонгодог аргыг нийтээрээ дагаж мөрддөг. Газрын хөрсөнд булах, эсвэл далай тэнгист гаргах. Гэвч хөрсөнд булагдсан хаягдал задралд орж шингэж алга болох хүртэл дахин хагас зууныг дамжих боломжтой. Тэгвэл нөгөө сонголт болох далай тэнгис үүнээс ч дор байдалтай. Хог хаягдал далай тэнгисийн усанд задрал орж устах гэхээсээ илүү түүний доторх амьдралыг үгүй хийж байна. Үйлдвэрлэгчид эдийн засгийн ашигтай байдлыг харгалзан үзэж хямд өртөг бүхий түүхий эд материалыг сонгож тэр дундаа нийллэг материал болох хуванцрыг ихээр ашиглах болсон нь өнөөдрийн ийм хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгох гол хүчин зүйл болжээ. Гэвч мэдээж хүмүүсийн хэт их хэрэглээг мартаж болохгүй. Өнөөдрийн хогондоо живж буй дэлхий бол түүн  дотор амьдарч буй хүн төрөлхтөний үйл ажиллагааны үр дүн юм.

 

Хог хаягдлаас эрчим хүч гаргах нь

 

Бидний хувьд энэ нь тун шинэхэн нэр томьёо байж болох юм. Учир нь сүүлийн хоёр гурван жилээс улсын хэмжээнд тус шатаах зуухны талаар яригдаж эхэлсэн. Барууны өндөр хөгжилтэй орнууд шатаах зуухыг хэдийн хэрэглээнд нэвтрүүлээд хэсэг хугацаа өнгөрөөд байна. Харин тэдний дүгнэлт бол шатаах зуух нь хог хаягдлын зөв менежмэнт биш гэж үзэж буй. Учир нь хог хаягдлын шатаах явцад түүнээс агаарт дэгдэх хий нь маш аюултай. Тиймээс олон орны байгаль орчны мэргэжилтнүүд төдийгүй иргэдийн санааг зовоосоор ирсэн байна. Хэдийгээр тус хаягдал шатаах зуух нь 30 гаруй жилийн судалгаанд үндэслэгдэж бүтээгдсэн инженерийн бүтээл мөн ч өдөр тутмын амьдралд асар их хортой сөрөг үр дагавруудтай. Энэтхэгт болон өөр бусад оронд хаягдал шатаах зуухны ойролцоо хотод амьдардаг иргэд үр тогтоох чадваргүй болж, олон төрлийн хорт хавдраар өвчлөх нь ихэссэн байна.

Мөн шатаах зуух нь анхны хог хаягдын хатуу массыг 80-85 хувиар, эзэлхүүнийг 96 хувь хүртэл бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл шуудай дүүрэн хог атганд багтах үнс болно гэсэн үг юм. Ингээд бодоход Өмнөд Солонгос улс шиг хог хаягдлын овоолгыг уул болгохгүйгээр түүнээс үлдсэн үнсийг хэрхэн шийдвэрлэхэд санаа тавьж болохуйц. Гэвч агаар мандал дахь хорт утааны бохирдлыг төсөөлөхөөс аймар. Тэр тусмаа дөнгөж төрсөн дархлааны систем бүрэн хөгжөөгүй дэлхийн шинэ оршин суугчдад бүрэн утгаараа заналхийлэл болж буй хэрэг юм. Сүүлийн үед хийгдсэн хамгийн чухал судалгаанд хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргаж авах нь түүнийг бүтээхэд зарчуулсан эрчим хүчний асар бага хэсгийг л орлох боломжтой. Гэвч энэ нь зөвхөн удаан шаталттай нийлмэл бүтэцтэй хуванцар материалаас гарах эрчим хүч юм. Харин тэрхүү шатаах зуух  асар их үнээр баригддаг бөгөөд энэ оны эхээр олон 10 жил шатаах зуух ашиглаж ирсэн Швед улс түүхий эдийн хомсдол буюу шатаах хогны хомсдлоос үүдэн гарах татврын алдагдалд унахгүйн тулд хөрш орноосоо хог худалдан авсан байдаг.

Шатаах зуух нь яг л атомын цахилгаан станцтай адилхан. Эхэн үедээ маш өндөр хүлээлтийг үүсгэж, хөгжил дэвшил, эдийн засгийн шинэ үүсвэр мэт сэтгэгдэл төрүүлнэ. Улмаар түүнээс гарах хор нөлөө ихсэж, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлснээр улс орнууд хийсэн сонголтоосоо ухрахад хүрдэг. Атомын цахилгаан станц нь цөмийн цацраг идэвхтэй байдлаараа айдас дагуулдаг бол шатаах зуух нь та бидний амьсгалах агаарыг хулгайлж чимээгүй заналхийлэл бий болгож байна.

 

Хог хаягдал шатаах зууханд хүргэгдэхээс өмнө дамжих ёстой чухал шат бол ангилах

 

Харин монголчуудын хувьд шатаах зуух байхгүй. Бидний нийслэл хотын агаарын бохирдол олон улсын аюулгүй байдлын хэд хэдэн стандартын хамгийн доод түвшинийн заадаг. Гэтэл ердөө гурван сая гаруй хүн амтай улсын үзүүлэлт гэж үзвэл энэ туйлын харамсмаар үр дүн. Мөн энэ бол цоо шинэ асуудал бус сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж байгаа сэдэв. Шатаах зуух сонгох болсон улс орнуудын нийтлэг шалтаан бол асар олон мянган хүнтэй, хэрэглээнээс үүдсэн хог хаягдал ихтэй. Хамгийн чухал нь хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулах хэд хэдэн үйлдврийн ачаалалтай. Өнөөдөр бид хог хаягдлыг ангилах ялгах асуудалд туйлын болхи ханддаг ч хэрэглээг тултал өргөдөг ард түмэн. Магадгүй Зүүн Өмнөд Азийн зарим орноос хэрэглээгээрээ хэт давуулсан үзүүлэлттэй. Хог хаягдал шатаах зууханд хүргэгдэхээс өмнө дамжих ёстой хамгийн чухал шат бол ангилах. Түүний дараа зөвхөн зөвшөөрөгдсөн түүхий эд материал бүхий хог шатаагддаг бол ангилан ялгах гэдгийг алгасаж яваа бид ямар хогийг хэрхэн шатаах нь маш том асуултын тэмдэг.

Гэхдээ бүх зүйл ор тас боломжгүй зүйл биш. Шинэ технологийн давуу талаар ашиглан илүү нарийн ширхэгтэй шүүлтүүрийг бүтээж, агаарт тархах тоосонцорын ялгарлыг 99 хүртлэх хувиар бууруулах чиглэлд олон ажлууд өрнөж байгаа. Дулааны станц, үйлдвэрийн яндан, автомашины утаагаар хэдийн бохирдсон агаар мандалд дахин нэг хорт хий тархахаас сэргийлэх нь чухал. Гэвч шатаах зуух барих нь өөрөө асар өндөр өртөгтэй. Түүнд нэмэлтээр шаардагдах дээр дурьдсан шиг сайн чанарын шүүлтүүр нь зах зээлд өндрөөр үнэлэгддэг. Үүнээс харвал шатаах зуух барих нь асар их мөнгөтөй эсвэл хэдэн зуун жилээр өрөнд унах сонголт байх нь гарцаагүй. Английн Нийгмийн, Эрүүл мэндийг хамгаалах агентлаг зэрэг дэлхийн олон судалгааны байгууллагуудын хийсэн судалгаа тайлангаас үзвэд шатаах зуух нь маш хатуу дэг журмыг дагаж мөрдөхөөс гадна, хог хаягдлын ангилан ялгах дамжлагыг орхигдуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)

 

Шинэ Хархорум хотын төлөөх олон жилийн зүтгэл-шийдэл

Уншигч түмэндээ Хархорум судлал, Шинэ Хархорумын бодлогыг үндэслэгч, доктор Д.Хоролдамбын өгүүллийг хүргэж байна.

Өчигдөр 15 цаг 14 мин
"Diaspora Mongolia" фестивальд урьж байна"

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болох "Diaspora Mongolia" фестивалийн талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 

Өчигдөр 13 цаг 46 мин
“Victorious” цувралын “Savage queen”  Элизабет Гиллис

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа долдугаар сарын 26-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс “Victorious” цувралын од Элизабет Гиллисийг онцолж байна.

Өчигдөр 13 цаг 10 мин
Байгаль хамгаалах бүлгийг Х.Булгантуяа даргалж, гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар зөвлөнө

Байгаль хамгаалах бүлгийг Х.Булгантуяа даргалж, гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар зөвлөнө

Өчигдөр 13 цаг 06 мин
П.Наранбаяр: Сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулна

П.Наранбаяр: Сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулна

Өчигдөр 13 цаг 03 мин
Хурх, Улз, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

Хурх, Улз, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

Өчигдөр 12 цаг 59 мин
О.Алтангэрэл сайд амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдахгүй байхыг анхааруулав

О.Алтангэрэл сайд амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг анхааруулав

Өчигдөр 12 цаг 53 мин
Мөнгө, зээл, банкны үүсэл, хөгжлийн түүхэн замналаас...

Мөнгөний түүх нь хүн төрөлхтний гарал үүсэл, амьдрах ахуй нөхцөл, овог аймгийн зохион байгуулалт, таваарын солилцоо, хэрэгцээ, арилжаатай холбоотой хөгжиж ирсэн байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
"Хамтын хэлэлцээр эхлүүлье"

"Оюу толгой" ХХК-ийн 4000 ажилтан, тэдний гэр бүлийн 20 мянган хүний эрх ашгийн төлөө ажилчид жагсаал хийв.

Өчигдөр 06 цаг 00 мин
Төлөгдсөн өр төлбөрийг татварын өршөөлд хамруулахгүй

“ЭХ” ХК “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох

Өчигдөр 06 цаг 00 мин