Нийлүүлэлтийн сүлжээний “барьцаа” нь хамтын ажиллагаа

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Сонгуулийн жил... Бүхий л салбар нөлөөгөө тусгаж “зогсолтод” оруулдаг бичигдээгүй хуультай. Гэсэн хэдий ч бизнесийн салбарт боломжит хурдаар дугуйгаа өнхрүүлсээр байгаа. Цар тахлын нөлөө цахим орчныг “төгс” ашиглах боломжийг бүрдүүлж бас ойлгуулж өгсөн гэхэд хилсдэхгүй. Мэдээж энэ нь банк, санхүүгийн салбарт илүүтэй нөлөөлсөн. Платформоор дамжуулан хэрэглээний зардлаа төвөггүйхэн зээлэх болоод чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ жишиг бизнесийн салбарт ч бас тусгалаа тусгаж эхэлсэн байна. Үүний тулд итгэлцлийг барьцаалсан зээл мэр сэрхэн нэвтэрч байгаа. Түүгээр зогсохгүй тухайн бизнесийг итгэл даах эсэхийг баримтаар тогтоодог үнэлгээний зарчим ч нэвтэрч байна. Мөн цахим платформ ашиглан нийлүүлэлтийн сүлжээг бий болгох алхам ч хийгджээ.

 

“Cash Me” санхүүгийн үйлчилгээ

 

Саявтархан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, зардал багатай санхүүжилтийг санал болгох “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ”-ыг нэвтрүүлсэн байна. “Cash Me” нэртэй уг платформ нь санхүүгийн- шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Энэ талаар Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Амар “Монголбанкны 100 жилийн ойн босгон дээр жижиг, дундынханд зориулсан бодит санхүүжилтийн суурь тавигдаж, тэр нь цахимжин хүртээмжтэй болж байна” хэмээн тодотгосон юм.

Бизнесийнхэн тэр дундаа жижиг, дундынханд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг. Ялангуяа барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь жижиг, дундынханд хүндрэл, бэрхшээл үүсгэдэг. Тэгвэл одоо тэдэнд зээл төлөх чадварыг бус, тухайн зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй ажил, үүрэг, мөн хамтран ажиллаж буй томоохон сүлжээ компани, худалдан авагч, эсвэл борлуулагчийн хамтын ажиллагааг үндэслэн богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлдэг болжээ. Өөрөөр хэлбэл, үндэсний томоохон компани, үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг, тогтвортой нийлүүлэлт хийдэг бол нийлүүлэлтийн сүлжээг ашиглан зээл авах боломж бүрдсэн гэсэн үг.

 

“Том харилцагч бий. Ашиглая байз”

 

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээс хоршоо болон өргөжүүлэн үйл ажиллагаа явуулж буй Т.Цэвэгжав хоршоо урт хугацаанд нэгдэж ажиллах загвар биш байна хэмээн ярив. Учрыг лавлахад “Тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, арга барилаа олсон хүмүүс дор бүрнээ үйлдвэрлэгч байхыг чухалчилдаг юм байна. Тиймээс анх нийлүүлсэн хөрөнгийг нь хүн тус бүрд нь хувааж өгөөд цааш үргэлжлүүлээд явах сонирхол байгаа. Гэхдээ хөрөнгийн эх үүсвэр асуудал дагуулж байна” хэмээн учирлав. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт болоод кредит рейтингийн үнэлгээ барьцаагүй зээл авах боломжийг бүрдүүлж байгаа талаар хэлж нэлээд санал солилцсон юм.

Тэрээр “Ямартай ч хүмүүсийн зардал мөнгийг гаргаад өгье. Туслан гүйцэтгэгчээр ажилладаг хэд, хэдэн томоохон үйлдвэрүүд бий. Тэгэхээр дараагийн ажиллах хүний нөөцөө бүрдүүлж байгаад нийлүүлэлтийн сүлжээний боломжийг ашиглая” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.

 

Нийлүүлэлтийн сүлжээнд банкууд нэгджээ

 

Нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэхээр Худалдаа хөгжил болон “Ариг” банк Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. “Банк, санхүүгийн байгууллага нэг үеэ бодвол дэргэдээ бүгд ЖДҮ болон бизнес  эрхлэгч нарт зориулсан газар, хэлтэстэй болсон. Тэдэнд зориулсан санхүүжилтийг тусад нь татаж, хөрөнгө оруулж, санхүүжүүлдэг болж байгаа. Жишээлбэл, манай банк Америкийн хөгжлийн сангаас 120 сая ам.долларыг татан төвлөрүүлж жижиг, дундынханд бага хүүтэй санхүүжилт олгож эхэлж байна” хэмээн ХХБ-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч хэллээ.

Ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, тэдэнд зардал багатай санхүүжилтийн бүтээгдэхүүн санал болгох нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформыг Монголын Банкны холбоо, “Дижитал кредит” компани ОУСК-ын дэмжлэгтэй хөгжүүлэн Монголын банк, санхүүгийн зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

Уг платформыг салбарын хэмжээнд нэвтрүүлснээр банк, санхүүгийн байгууллага зардал багатай, барьцаагүй, хүү багатай, дээр нь байгаль орчинд ээлтэй санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлж, жижиг дунд бизнесийнхний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь эдийн засагт бараа эргэлт сайжрах боломж бүрдэнэ гэдгийг ОУСК-ын Зүүн Ази, Номхон далан бүс нутгийн санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлөрийн дарга Жинчанг Лай онцлон хэллээ.

Ямартай ч цаг хугацаа алдалгүйгээр эргэлтийн хөрөнгө босгох боломж янз бүрийн хэлбэрээр бий болсоор л байна. Харин үүнийг ашиглах нөөц бололцоо бизнесийн салбарынханд төлөвшсөн эсэх чухал асуудал. Эдийн засагч Л.Оюун “Бизнесийнхэнд эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх бүтээгдэхүүнүүд олноор бий болж байна. Харин үүнийг ашиглах нөхцлийг бүрдүүлэх нь бизнес эрхлэгчдийн асуудал. Үүний тулд засаглал болоод менежментийн төлөвлөгөөгөө зөв боловсруулан ажиллах нь чухал” хэмээв. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн платформын давуу тал нь бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч талуудын хооронд үүсэж буй өглөг, авлагыг цаг алдалгүй банкны санхүүжилтээр бэлэн мөнгө буюу эргэлтийн хөрөнгө болгон бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгож буй. Тэгэхээр хамтран ажиллах сайн туршлага, урт хугацааны найдвартай хамтын ажиллагаа нийлүүлэлтийн сүлжээний “барьцаа” болох нь ээ. Нэг үеийг бодоход барьцаа хөрөнгөгүй гэж зовлон тоочиход хүн итгэхээргүй болж байна. Хийж, бүтээж, хөгжүүлье гэвэл санхүүжилт болоод бизнесийн орчин бүрдсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 105 (7349)

 

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Ө

10 цаг 25 мин
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидо

10 цаг 25 мин
Т.Доржханд: Улс төрөөс өнөөдөр ч гарч болно, гэхдээ Женкочдоос айж зугтдаг нь би биш

Т.Доржханд: Улстөрөөс өнөөдөр ч гарч болно

Өчигдөр 15 цаг 45 мин
Энэтхэг–Монголын Худалдааг Дэмжих уулзалт хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэв

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 01 дүгээр сарын 2

Өчигдөр 15 цаг 23 мин
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Өчигдөр 13 цаг 49 мин
“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодор

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын нэг жил: Амжилт ба Сорилт

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөс хойш яг нэг жил өнгөрөөд байна. 2025 оны нэгдүгээр сарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Малайзын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

зын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

Уржигдар 13 цаг 19 мин
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

Уржигдар 13 цаг 07 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн төсөл батлагдвал иргэдийн өмчлөх эрх баталгаажна

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулж ярилцав. 

Уржигдар 06 цаг 00 мин