Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд,  олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Элчин сайдын мэдээ" буланг тогтмол явуулж байхаар болсон. Энэ удаа Япон, Их британи, Сингапур, Вьетнам, Турк улсад суугаа  Элчин сайдын яам, консулын газрын  мэдээг тоймлон хүргэж байна.

 

Японы төлөөлөгчид малын түүхий эдийг боловсруулах туршлага судлав

Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханы урилгаар Монгол Улсын хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний түүхий эдийг судлах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалгааны ажил хийх зорилготой Waseda University-ийн профессор, магистрын дамжааны нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 2-7-ны өдөр  Монгол Улсад зочлов. Судалгааны баг Элчин сайд, Худалдаа эдийн засгийн хэлтсээс өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох судалгааг амжилттай хийв. Судалгааны ажлын хүрээнд “Харүмафүжи” сүүний ферм, “Цалуут импекс” мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, “Монгол нэхмэл” ноос боловсруулах үйлдвэр, “Эвсэг кашмер” ноолуур боловсруулах үйлдвэртэй газар дээр нь очиж танилцав. Мөн Шинжлэх ухаан, техникийн их сургууль, ЖАЙКА-Монгол оффис, Монгол-Япон төвийн удирдлагуудтай уулзалт хийж, харилцан мэдээлэл солилцов.

 

Бизнес эрхлэгчид Лондонд очив

МҮХАҮТ-ын дэргэдэх Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа ТББ-ын бизнес эрхлэгчид Лондон хотод ажиллажээ. Монгол Улсын санхүү, боловсрол, барилга, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнесийнхэн багт багтсан байна.  Тэд Лондонгийн  хөрөнгийн биржийн Европ, анхдагч зах зээлийн газрын захирал хатагтай Аюуна Нэчаеватай уулзаж, Лондоны хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, тус биржээс нэвтрүүлсэн шинэлэг үйлчилгээ болон тус бирж дээр хөрөнгө оруулалт татсан амжилттай туршлагуудтай танилцав. Элчин сайдын яам, Монгол Их Британийн худалдааны танхимаас хоёр улсын бизнес эрхлэгчдийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, хоёр талын бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч ноён Даниел Кавченски бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаж хоёр улсын бизнесийн харилцаа, холбоог өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 

“Тамгагүй төр” жүжигт урьжээ

Сингапурын Элчин сайд С.Энхбаяр Сингапурын Соёл, олон нийт болон залуучуудын сайд Эдвин Тонтой уулзжээ.  Сингапурын “Garden by the Bay” цогцолборт болсон “Туйлын туяа” арга хэмжээний үеэр түүнтэй уулзаж, зарим асуудлаар санал солилцов.  Уулзалтын үеэр энэ оны аравдугаар сараас эхлэн Сингапурын Марина бэй сандс цогцолборын театрт тоглох “Тамгагүй төр” жүжгийн талаар танилцуулж хүрэлцэн ирэхийг урив. Мөн хоёр талын хооронд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

 

Улаанбаатар-Хочиминь чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг  үйлдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос  БНСВУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Ханой дахь ЭСЯ-тай хамтран Монгол Улсыг сурталчилах “Go Mongolia” рөүд шоу арга хэмжээг БНСВУ-ын Хочиминь зохион байгуулав.  Манай улсын 11 аялал жуулчлалын компани, МИАТ ТӨХК болон Стабле катеринг УБ компанийн төлөөлөл, үндэсний язгуур урлагийн Богта хамтлагийн нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран “Go Mongolia” рөүд шоуг зохион байгуулж, Хочиминь хотын 20 дахь удаагийн аялал жуулчлалын наадамд язгуур урлагийн тоглолт үзүүлжээ.  Хоёр улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын В2В уулзалтыг “Go Mongolia” рөүд шоуны үеэр зохион байгуулсан ба Вьетнамын талаас 40 орчим аялал жуулчлалын компанийн төлөөлөл, манай улсад аялсан блоггер Винь Ле, хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.  В2В уулзалтын үеэр МИАТ ТӨХК-аас аравдугаар сараас эхлэн Улаанбаатар-Хочиминь чиглэлд долоо хоногт хоёр удаагийн нислэг хийхээр болсноо зарлаж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос манай улсын өвлийн болон зуны аяллын хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд танилцуулав.

 

Консулын патентын хувийг өргөн барьжээ

Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Турк улсын Гадаад хэргийн яамны Истанбул хотод суугаа төлөөлөгч Элчин сайд Хатагтай Аешэ Сөзэн Услуэртэй уулзан Консулын патентын хувийг өргөн барив. Элчин сайд Хатагтай Аешэ Сөзэн Услуэр шинээр томилогдож ирсэн Ерөнхий консул Д.Анхбаярт  баяр хүргээд цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.  Мөн 2023 онд Турк улсын зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараагаар эрэн хайх, аврах ажиллагаанд гар бие оролцсонд нь гүн талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

Европын өдөрлөг бямба гарагт болно

Европын холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 11-нд Европын өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ жил Монгол Улс болон Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буйгаараа онцлог юм.  Өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулан, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэхээс гадна Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж,  Шенгенийн виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн гэсэн хэрэгтэй мэдээллүүдийг 70 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм.  Түүнчлэн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.  Жил бүрийн тавдугаар сарын 9-нийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 1950 оны тавдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Парис хотод хэлсэн үгэндээ  нүүрс, гангын үйлдвэрлэлийн нийгэмлэг байгуулахыг санал болгосноор “Шуманы мэдэгдэл” хэмээх энэхүү санаачилга нь Европын холбооны эхлэл нь болсон. Энэ өдрийг Европын холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд тэмдэглэн иржээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)

 

 

DR. ADITY
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ?

БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Уны Оросын Өдөр үндэсний баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээ нь хоёр улсын харилцаа худ

13 мин
Э.Батшугар: Монгол Улс "Эм,эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори"-той боллоо

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой

13 мин
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуула

13 мин
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий. Энэ үгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн т

13 мин
С.Одонтуяа: Хүүхэд хамгаалал бол халамж биш, үндэсний аюулгүй байдлын бодлого

Хар тамхи, үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт, гэр бүлийн маргаан зэрэг шинэ эрсдэлийн өмнө хүүхэд хамг

13 мин
“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

11 цаг 39 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

15 цаг 52 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

18 цаг 44 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

20 цаг 3 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

Өчигдөр 06 цаг 00 мин