ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

2024-05-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР 

 

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгүй, шуурхай хүргэхээс гадна төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон бодлогын баримт бичиг боловсруулж, хууль тогтоомж, дүрэм журмыг баталсан билээ. Төрийн байгууллагууд  мэдээллийн ил тод, нээлттэй “шилэн”  байх шинэ хэв маягт шилжиж буйтай холбоотойгоор хамгийн гол тавигдаж буй асуудал бол мэдээллийн аюулгүй байдал юм. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, татвар төлөгчийн  болон татварын албаны мэдээллийн нууцлалтай, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, /2024.04.30/ өдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Энэхүү олон улсын стандарт нь татвар төлөгчийн мэдээлэл болоод татварын албаны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай бүхий л үйлдлийг  алхам бүрээр нь тодорхойлж өгсөн байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, ISO/IEC 27001:2013 стандартыг өөрийн байгууллагад нутагшуулна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын “шүхэртэй” болсонтой адилхан юм. Нийгэм хурдтай өөрчлөгдөж, үүнийг дагаад төрийн байгууллагуудад ч нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэж алхах шаардлага тулгарч байгаа. Татварын ерөнхий газар мэдээллийн аюулгүй байдлын менежментээр олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. Энэхүү олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснийг баталгаажуулсан “Дижитал информэшн” ХХК-ийн зүгээс хэлэхдээ Монголын татварын алба мэдээллийн аюулгүй байдлын “цайз”-тай болсныг тодотгоод хэдий тийм боловч алхам тутамдаа шинэчлэгдэн, сайжирч байхыг шаарддаг онцлогтой салбар гэсэн юм.

Татварын ерөнхий газрын үйл ажиллагаанд  ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах үр дүн гарах юм. Үүнд, мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, энэ талаарх ойлголт, мэдлэг нь байгууллагын соёлын салшгүй хэсэг болно. Мөн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлж, эрх зүйн баримт бичгийг батлуулж, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлж, хянаж, хүрсэн түвшинг хадгалж, үл нийцлийг арилгаж, тасралтгүй сайжруулах боломж бий болох ажээ. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хөндлөнгийн аудитын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, сертификат гардан авсан байна. Татварын ерөнхий газрын үндсэн үйл ажиллагаанд тасалдал үүсэх эрсдэлийг  бууруулна.

Татвар төлөгч, дотоод гадаад сонирхогч талуудад итгэл үзүүлснээр татварын албаны нэр хүндэд эергээр нөлөөлж, татварын орлого өсөхийн зэрэгцээ татварын зорилгоор гадаадын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох стандартын шаардлагуудыг бүрэн биелүүлсэн байна. Татварын ерөнхий газар Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2022 оноос хойш шаргуу ажилласан бөгөөд үүний үр дүнд мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэг байгууллагын соёлд хүчтэй нөлөөлж байгаа билээ. Цаашид уг стандартаар олж авсан мэдлэг, мэдээллийг  нийслэл, орон нутгийн татварын байгууллагад хүргэх  ажилд анхаарал хандуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

 

энэ маш зөв шүү, зарим хүмүүс стандарт нэвтэрүүлэхээр реклам хийж байна гэж ойлгодог цаг ард үлдсэн шүү
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

12 цаг 12 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

13 цаг 48 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

13 цаг 50 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

13 цаг 52 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30