Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

2024-05-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БОЛОР

 

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” компанитай хамтран “Үйлдвэрлэл, технологийн паркийн алсын хараа” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Зэс боловсруулах цогцолборыг төлөөлөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн түшиглэн байгуулах Коксжих нүүрс боловсруулах цогцолборыг төлөөлөн тус компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нар үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компанийн төслийн менежер Б.Мягмаржаргал “Зургаан үйлдвэр технологийн паркийг удирдлагаар хангаж ажиллах газар нь “Эрдэнэс ҮТП” ХХК. Энэ удаагийн форумаар салбар дундын яам, агентлагаас гадна зургаан парк оролцож байна. Бид нэгдэж үндсэн концепцоо хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаараа хэлэлцэхээр зорьж байгаа юм” гэв.

Үйлдвэр технологийн парк байгуулахаар ярьсан цаг хугацааг тооцвол чамгүй тоо гарна. Гэхдээ амжилттай хэрэгжсэн нь үгүй гэхэд хэн нэгэн маргахгүй болов уу. Тэгэхээр энэ удаа “Эрдэнэс ҮТП” зургаан төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байгааг форумын үеэр ярьж байв.

“Эрдэнэс Монгол” компани дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө бизнесийн өсөлтийг тодорхойлохдоо үйлдвэр технологийн паркуудыг нэгтгэн удирдаж аж үйлддвэржилтийн сэргэлтэд голлох нөлөөг үзүүлэхээр тусгажээ. Үндсэндээ зургаан ҮТП-ийг хөгжүүлж, эргэлтэд оруулснаар 36 дагалдах үйлдвэр, 68 төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. Түүнчлэн 6.7 мянган ажлын байр бий болно хэмээн төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бүхэн хэрэгжиж эргэлтэд орсноор 6.1 тэрбумын орлого олох боломж бүрдэхийг ч тэд онцолж байна.  

Үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулах нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдана. Түүнчлэн ашигт малтмалын нөөцөө нэмүү өртөг шингээн борлуулах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад дэд бүтцийн хүртээмж нэмэгдэнэ. Ажиллах хүчний нөөц, зах зээлийн хэрэгцээ шаардлага гээд олон асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болно гэдгийг форумд оролцогчид тодотгож байв.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр “Монгол Улсын Их Хурал Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордууд болон томоохон үйлдвэрлэгч компаниудаа түшиглэн боловсруулах үйлдвэрүүд бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг кластер хэлбэрээр байгуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд тус форумыг зохион байгуулж үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад талуудын оролцоог хангаж, салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн саналыг паркуудын цаашдын хөгжлийн чиг хандлагад тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна” хэмээн онцлов.

Ямартай ч зургаан үйлдвэр технологийн парк байгуулагдаж 6.7 мянган ажлын байр бий болно гэдэг чухал үзүүлэлт. Нөгөөтэйгүүр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бизнесийн хөрсөнд буулгаж үнэ цэн бий болгох сайн жишиг  байгаасай хэмээн хүсэх зочид ч байв. Хувийн хэвшлийнхэн бизнесийн зарчмаар ажиллаж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд асуудал алга. Харин төр буруу талаас нь “дайралт” хийж хамтрах нь төслийг унагах эрсдэл гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Үйлдвэрлэл технологийн зургаан парк хаана байгуулагдах талаар цухасхан мэдээлэл хүргэе. Тавантолгой, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Дархан, Хөтөл үйлдвэр технологийн паркийг эргэлтэд оруулж хөгжүүлэхээр ажиллах юм байна. Үүнд шаардагдах дэд бүтцийг бусдын гар харахгүйгээр хийх боломжтой гэдгийг албанхан учирлаж байсныг дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

 

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагын дундаж цалин 4 сая орчим төгрөг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойрол

3 цаг 5 мин
Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

6 цаг 30 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

6 цаг 30 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

6 цаг 32 мин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

8 цаг 9 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

8 цаг 42 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

8 цаг 56 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

9 цаг 55 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

14 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Өчигдөр 19 цаг 15 мин