Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

2024-05-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан “Сэтгүүл зүйн эгэх хариуцлага Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт уулзалт боллоо.

Энэхүү уулзалтаар хэвлэлийнхэн Хэвлэл мэдээллийн салбарт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах, хүнлэг ёс, хүн чанарыг сэтгүүлч, редакторууд сахин мөрдөх тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүгээрээ хэвлэл мэдээллийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, салбарын эвсэл холбоод, судлаач, мэргэжилтнүүдийн санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан, хэвлэмэл, радио, телевиз болон цахим мэдээллийн хэрэгслүүдийг хамарсан өөрийн зохицуулалтын үндэсний хэмжээний, ашгийн төлөө бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь аливаа хэвлэл мэдээллийн редакц, тэдгээрт ажиллаж буй сэтгүүлчдийн бүтээлд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” зөрчсөн гэж үзэж буй олон нийтийн гомдлыг хүлээн авч, Ёс зүйн хороодоор хэлэлцүүлэн мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, хариуцлага нэхэх замаар ёс зүйтэй редакцыг хэвлэл мэдээллийн нийгэмд төлөвшүүлэн, иргэд, олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид байгуулагдсан цагаасаа эхлэн энэ оны эхний байдлаар нийт 555 гомдол хүлээн авч шийдвэрлээд байна. Ингэхдээ бид иргэд, олон нийтийн гомдол барагдуулах үйл явцыг үнэ төлбөргүй бөгөөд шударга тэгш байдлыг ханган үйлчилдэг. Мөн иргэдийн мэдэх эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг тогтоох, хүний эрхийг дээдлэх соёл, хэвлэн нийтлэх ёс зүйг тусгасан салбарын өөрийн зохицуулалтын ач холбогдлыг таниулах, мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг хийж байна.

Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийг бодитой, баримттай, олон ургалч, тэнцвэртэй, нягталж шалгасан мэдээллээр хангаж, тэдэнд мэдээлэлтэй сонголт хийх боломж олгосноороо ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болох Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэрэгжилтийг сонгуулийн үед жирийн үеэс ч өндөрт тавигддаг. ХМЗ-ийн гишүүд, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүд, дэмжигчид бол бусдыгаа манлайлан ажиллана гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Энэ үеэр "Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал" сэдвээр хүлээн авсан 55 бүтээлүүдийг танилцууллаа.

“Сэтгүүлчид өөрсдөө ажлын байран дээрээ хөгждөг. Та гудамжинд явж буй хүнээс яриа авахдаа тухтай байлгаж чадаж байна уу, зөв асуулт тавьж чадаж байна уу, таны нийтлэлийн зураг мэдрэмжтэй зэрэг жижиг зүйлсээс шалтгаалж ёс зүйн хариуцлага яригддаг. Өнгөрсөн жил “Мэдээллийн мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлд байдаг найман редакц хамтран “Редакцын буухиа” цуврал контентыг хийсэн. Энэ нь өөрсдийгөө сурталчлах гэхээсээ илүүтэй хэрхэн ёс зүйтэй, чанартай бүтээл хийдэг гэдгээ өөрсдийн өдөр тутмын ажлаар харуулсан. Бид итгэлцлийг үүсгэхийн тулд аль болох үйл ажиллагаагаа ил тод байлгах хэрэгтэй. Ингэснээр хүлээн авагчид хэрхэн бүтээл бүтэж буй үйл явцыг мэдэрч итгэлцэл бий болдог. Сошиал орчинд мэдээлэл хуваалцдаг инфлүүсер сэтгүүл  зүй тусдаа шүү гэдгийг ойлгуулах ёстой гэдгийг "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн виртуал редакцын редактор Б.Нямзул хэлж байлаа.

Gogo.mn сайтын медиа хэлтсийн менежер, ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Уншигчийн хүсэлтийг мэйл хаягаар эсвэл редакцын утсаар хүлээн авдаг.  Цахим орчинд уншигчийн сэтгэгдлийг хянана гэдэг төвөгтэй асуудал. Тиймээс манай редакц өнгөрсөн есдүгээр сараас эхлэн сэтгэл ханамжийн судалгаа гэж авсан. Үүнийг өдрийн их олонлогоос тооцож үзсэн. Бидний бүтээсэн контентын аль нь илүүтэй таалагдаж байна, ямар нийтлэлд сэтгэл дундуур байна гэсэн уншигчийн судалгаа авах чухал юм байна гэдгийг харсан. Бид бизнесийн байгууллага юм уу сайн дурын байгууллага юм уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өөрсдөө өнөөдөр хоолгүй атал хүн маргааш хоолтой байгаа эсэхэд санаа тавих нь буруу. Өөрсдийгөө үнэ цэнтэй байлгахад хийж буй бүтээлээ үнэлгээтэй байлгахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн чадамж дээшилнэ. Санхүүгийн чадамж дээшлэх нь нэгж хүнд өгөх цалин хангамж нэмэгдэнэ гэсэн үг. Цалин хангамж нэмэгдсэнээр ажилчдын ажлын ачаалал буурна, ажилдаа хандах сэтгэл ханамж нэмэгдэнэ. Хэн ч тогтсон цаггүй, цалин, хангамж тааруу ажил хийхийг хүсэхгүй. Санхүүгийн чадамж бүрдүүлж түүгээрээ үйл ажиллагаа явуулах нь чухал.

Хэвлэл мэдээллийн салбарт зарцуулах төсөв жил ирэх тусам буурч байна. Тиймээс төлбөртэй сурталчилгаанаас өөр юугаар орлого олох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болоод байна.  Бидний ёс зүйн кодод заагаад буй сонгуулийн үеэр баримтлах зарчимд реклам болон төлбөртэй материал гэдэг ялгааг гаргамаар байна. Төлбөртэй нийтлэл эсэхээ нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг редакц өөрийн дотоод бичиг баримт байхгүй болохоор нийтийн бичиг баримтыг дагаж мөрдөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс редакцад баримт бичиг дээр буулгах нь илүү үр дүнтэй байна гэж бодож байна” гэв.

unnu.news Ерөнхий эрхлэгч Б.Лхагвацэрэн “Манайх контентоо цахим орчин тэр дундаа инстаграм хаягаараа дамжуулан хүргэдэг. Биднээс өмнө гарч ирсэн залуучуудад зориулсан шинэ төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь үзэгч, хүлээн авагчдыг бэлтгэж өгсөн учир зэрэг сурч хөгжих боломж их. Манайх цаг үеийн шинжтэй  материалууд хийдэггүй, үйл явдлын араас тайлбарласан, анализ хийсэн бүтээл түлхүү хийдэг. Дэлбэрэлт болсны дараа манай хаяг руу олон хүмүүс захидал бичээд, танайх яагаад энэ үйл явдлын талаар мэдээлэхгүй байна гэж их асуусан. Эндээс залуучууд өөрсдийн уншиж,мэдмээр байгаа зүйлсээ өөрсдийн мэдээлэл хүлээн авдаг хэрэгслээс нэхдэг, шаарддаг байдал анзаарагдсан. Тиймээс аль болох алдаа гаргахгүй байхыг хичээж ажилладаг.  Өөрсдийн хараат бус байдлыг хамгаалж үлдэхийг тулд бизнесийн зарчмаараа хамтарч ажиллаж санал тавьж, хүлээн авдаг. Хэдийгээр сошиал медиа дээр ажиллаж байгаа ч ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг гол зорилгоо болгодог” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

 

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Ө

11 цаг 58 мин
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидо

11 цаг 58 мин
Т.Доржханд: Улс төрөөс өнөөдөр ч гарч болно, гэхдээ Женкочдоос айж зугтдаг нь би биш

Т.Доржханд: Улстөрөөс өнөөдөр ч гарч болно

Өчигдөр 15 цаг 45 мин
Энэтхэг–Монголын Худалдааг Дэмжих уулзалт хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэв

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 01 дүгээр сарын 2

Өчигдөр 15 цаг 23 мин
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Өчигдөр 13 цаг 49 мин
“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодор

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын нэг жил: Амжилт ба Сорилт

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөс хойш яг нэг жил өнгөрөөд байна. 2025 оны нэгдүгээр сарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Малайзын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

зын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

Уржигдар 13 цаг 19 мин
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

Уржигдар 13 цаг 07 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн төсөл батлагдвал иргэдийн өмчлөх эрх баталгаажна

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулж ярилцав. 

Уржигдар 06 цаг 00 мин