“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

2024-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн “Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны нээлт өчигдөр боллоо. Хөтөлбөрт хамрагдахаар 40 гаруй сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүртгүүлснээс зохион байгуулагчид 18 хүнийг сонгожээ. Эдгээрээс ес  нь орон нутгийн төлөөлөл байна. Нээлтэд “Монгол Улсад хэвлэл мэдээлэл иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн захирал У.Мандал, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах болон хөтөлбөрийн оролцогчдоос гадна хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Энэхүү хөтөлбөрт хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн идэвхтнүүд оролцож байгаа.  Иргэний нийгэм сэтгүүл зүйн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс сүүлийн жилүүдэд хамтарсан төсөл хөтөлбөр боловсруулж байна. Яагаад гэвэл, энэ хоёр салбарын аль аль нь хоточ нохойн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашигт үйлчлэх, эрх мэдэлтнүүдийг хянах, нүднээс далд байгаа зөрчил, асуудлуудыг илрүүлэх үүргийг иргэний нийгэм болон сэтгүүл зүй хүлээдэг боловч хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх туршлага, соёл уламжлал сул байдаг. Иргэний нийгмийнхэн маш их судалгаа хийсэн, туршлага хуримтлуулдаг ч хэвлэл мэдээллийнхэнд мэдээллээ идэвхтэй хүргүүлэх, ойлгуулах туршлага бага байна. Сэтгүүл зүй иргэний нийгмийн байгууллагууд хамтарснаар магадгүй таван жилийн дараа эрэн сурвалжилах сэтгүүл зүйн хүчирхэг, үүрэг зорилгодоо үнэнч, үнэ цэнтэй хүмүүс бий болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Эр зориг, ур чадвар, өндөр ёс суртахуунаар эрэн сурвалжилга бүтдэг

 

Энэ үеэр АТА.mn мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ш.Даваадорж “Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүлзүй дөнгөж хөгжиж эхэлж байна. Энэ бол үнэхээр хэрэгтэй, чухал төрөл. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ажлыг буруу хүн хийвэл маш аюултай, хортой зүйл. Цагдаа, төрийн байгууллагаас авсан мэдээллээ эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ойлгодог ч хэсэг бий. Хүмүүс хоорондын өрсөлдөөнөөс авсан мэдээллээ олон нийтэд дамжуулснаа эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ойлгох нь ч байна. Сэтгүүлч хүн өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй, ёс суртахуунтай байх ёстой. Ёс суртахуунгүй хүн бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй рүү ороод ч хэрэггүй, орхиод явах хэрэгтэй.

Ер нь сэтгүүлч хүнд хоёр ёс зүй заавал байх ёстой. Нэгд, хүний хүмүүжил аливаад хандах хандлага буюу ёс суртахуун. Хоёрт, аливааг үнэнээр хүргэдэг байх ёстой. Сэтгүүлч ийм хоёр ёс зүйтэй байх хэрэгтэй. Үгүй бол буруу замаар орно.

Хэрэв мөнгөгүй бол үнэнд хүрэхгүй, эрэн сурвалжлах сэтгүүлзүй хийх боломжгүй гэж боддог бол сэтгүүлзүйг орхих нь зүйтэй. Эр зориг, ур чадвар, өндөр ёс суртахуунаар эрэн сурвалжилга бүтдэг. Мөнгөтэй байж эрэн сурвалжилга хийнэ гэдэг ойлголт буруу. Хөтөлбөрийн оролцогчдод амжилт хүсье” гэв.

Хөтөлбөрийн оролцогч “Хэнтийн мэдээ” сонины нийтлэлч Ц.Чойжамц сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр “Миний хувьд Олон улсын байгууллагатай хамтран нутгийн иргэдийг өөрсдөөр нь байгаль хамгаалуулах ажилд сургах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулахад анхаарч ажилладаг. Байгалийн баялаг хомсдож, газар нутгийн 76 хувь нь цөлжсөн байна. Шийдвэр гаргагчид, өндөр албан тушаалтнууд нууц тогтоол, шийдвэр гарган тусгай хамгаалалттай газар нутгаас хумслан өөрсдийн үйлдвэр, аж ахуй нэгжийг барьж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нутгийн иргэдийн эрх ашгийг хохироож байгаа явдал. Энэхүү бусармаг үйл ажиллагааг ил болгон олон нийтэд илчлэн зогсоох зорилготой.  Тиймээс өөрийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хөтөлбөрт оролцох хүсэлтээ өгсөн” гэв.

Хөтөлбөрийн оролцогчид нийт хоёр удаагийн хэлэлцүүлэг, 12 удаагийн сургалтад хамрагдах аж. Тухайлбал, нууц эх сурвалжтай хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, баримт нягтлах, дата сэтгүүлзүй, эрсдэлийг үнэлэх, бие махбод болон тоног төхөөрөмж, дижитал аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт орох юм. Ийнхүү аравдугаар сарын эхэнд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чанартай бүтээлүүдээ олон нийтэд түгээснээр хөтөлбөр төгсөх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

12 цаг 35 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

14 цаг 10 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

14 цаг 12 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

14 цаг 15 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30