С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

2024-04-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Онцгой байдлын алба хаагчдын хангамжийг сайжруулах шийдвэр гаргасан гэж ойлголоо.  Энэ талаар тодруулахгүй юу?

- Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт эдгээрийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ. Тус байгууллагын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургахад чиглэсэн ажлуудыг идэвхжүүлэхээр боллоо.  Мөн Онцгой байдлын байгууллагын салбарын эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн зарим орон тоо, төсвийг батлах үүргийг Сангийн сайдад өгсөн.  Гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батална. Гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах үндэсний төв штабыг байгуулахаар ажиллаж байна.

-Онцгой байдлын байгууллагын дөрвөн алба хаагч амиа алдсан харамсалтай явдал болсон. Галын дүгнэлт гарсан уу?

-Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг УОК сонсож, зарим шийдвэрийг гаргасан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, галд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул буулгаж, шинээр барих эсвэл газрыг чөлөөлөх, аюулгүй болгох, оршин суугчдын орон сууцны асуудал зэргийг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүллээ. Нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн асуудал, дахин төлөвлөлтийн барилгыг барихад аймаг, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх хуультай. Зарим алба хаагч, иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгийг олгох асуудлыг мөн нийслэлд шилжүүлсэн.Өөрөөр хэлбэл 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцыг шинэчлэх, засварлах, бусад хохирлыг барагдуулахад зарцуулах юм. Цаашид эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Эрсдэлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэснээр хэн ч хохирохгүй үлдэнэ. Амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй бол даатгалын компани барагдуулахгүй. Төр хохирлыг барагдуулах гэхээр хуулийн зохицуулалт байхгүй.  Ер нь хүн амын тоотой харьцуулахад Онцгой байдлын байгууллагын байх ёстой алба хаагчдын тоо 60 хувь дутуу. Өөрөөр хэлбэл хүн амын эрсдэлгүй, аюулгүй байдлыг хангах, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын тоо дутуу гэсэн үг. Машин, механизмын хувьд 60 хувь хангагдсан. Онцгой байдлын байгууллагын 10 алба хаагчийн гурав нь хувцастай гэдэг нь өнөөгийн байдал. Объектын болон ой хээрийн түймэр, ган зуд, гамшиг осолд явахад арван алба хаагч тутмын гурав нь тоноглогдсон, стандарт хангагдсан хувцастай гэж ойлгож болно. Бүх алба хаагч нэг дор дайчлагдаж явдаггүй учраас сөрөг талаас нь харж болохгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг 2030 он гэхэд 40 хувиар нэмэгдэнэ. Өнгөрсөн жилийн үер, энэ өвлийн зуд, Араб улсад үер болж байгааг бид харж байна. Тийм учраас шаардлагатай хөрөнгө оруулалт хийж, хариу арга хэмжээний чадавхийг нэмэгдүүлнэ.

-Онцгой байдлын алба хаагчдын цалингийн тухайд?

-Улаанбаатар болон аймаг, сумдад байгаа аврах, эрэн хайх нэгж, салбаруудын тоог 128-аар нэмэх тул 2025 оны төсвийг нэмэгдүүлэхээр саналаа өгч байна. Одоо 330 сумын 30 нь аврах ангитай байгаа юм. ОБЕГ-ын нарийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэгдүүлнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алба хаагчдын цалин хоёр удаа нэмэгдсэн. Долоо хоногийн өмнө дунджаар 25 хувиар нэмэгдсэн. Гэвч нийгмийн асуудал хүнд. Орон сууцжуулах цогц хөтөлбөрт хамруулах бодлого баримтлах шаардлагатай байна. Хариуцлагын асуудлыг Онцгой байдлын салбарт нааж болохгүй. Иргэн, ААН-ийн хариуцлага гэж бий.

Гал, усанд автаж буй объектын эзэн, өмчлөгч байгууллагууд осол гэмтлээ шалгаж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бол эрсдэл гарахгүй. Эрсдэлийг хаах хариуцлагаа биелүүлээгүйгээс гамшгийн голомт болдог. Гамшгийн голомт руу тангараг өргөсөн онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэний амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар орохоос өөр арга байхгүй. Гамшгийн голомт руу орж байгаа хэн ч эсэн мэнд, эрүүл гарч ирэх баталгаа байхгүй. Гамшгийн голомтыг бий болгохгүйн тулд иргэд, ААН, албан тушаалтнууд анхаарч ажиллах ёстой. Аюул гаргах нь бидний дурын асуудал аз нь байвал эсэн мэнд гарч ир гэдэг байдлаар онцгой байдлын алба хаагчдыг хутгах нь өрөөсгөл.  Өндөр барилгад гарсан галыг унтраах машин манай улсад одоогоор байхгүй, ойрын хугацаанд авна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

6 цаг 39 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

8 цаг 42 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

8 цаг 48 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

8 цаг 49 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

8 цаг 50 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

8 цаг 51 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

8 цаг 53 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

8 цаг 54 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

8 цаг 55 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

8 цаг 57 мин