Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 жил болж байна. Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний эргэн тойрны асуудлууд, тухайлбал, Эрдэнэт, системийн авлигатай холбоотой зүйлүүд сүүлийн 23 хоногт яригдлаа. Энэ ярианд “Улаанбаатар”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сан Францискогоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “дайралцаан”-д гурав дахь, дөрөв дэх, тав дахь эрхмүүд ч гарч ирж оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.3.28-нд “С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна.

 

Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч тэр огцорсон, чадаагүй. Яг энэ систем 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн. 2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан. Тэр шүүгчдийн нэр нь Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан. Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар ньЦ.Элбэгдоржийн томилсон шүүгч нар нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна. Долоон жил боллоо. Ч.Сайханбилэг яг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо. Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. Тухайн үед АН ялагдах магадлалтай гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан. Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг ш дээ. Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, “Эрдэнэтийн 49”-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн. Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биений хэлэмж шүү дээ. Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол манай М.Энхболд дарга. Дунд нь зуучилсан хүн бол Т.Бадамжунай” гэсэн юм. Харин Ц.Элбэгдорж 2024.4.9-нд “1998 онд амь насаа алдсан С.Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа, зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49 хувьд бүтэн шалгагдаж хавтаст хэрэгтэй нь бүрэн танилцсан. Тэр хэргийн материал нь ялынх биш шагналын тодорхойлолт шиг.

Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Тэр үед Засгийн газар, Их хурлаар ярьсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь одоо ч ирэхгүй байсан. Их хуралд орсон олигархи бүлэг хоорондоо зодолдоод оросууд нь “Эрдэнэт” үйлдвэр сүрхий ашигтай юм байна, эргүүлж тийм мөнгөөр зарахаа больё гэж зогсох байсан. Одоо дайныг санхүүжүүлсэн гэх утгаар Монгол Улс хоригт орох байсан. Юун их наядаар нь ард түмэндээ тогных нь мөнгийг төлж өгөх. М.Энхболдыг чирээд буулгасан. Гоё. Тэр хутга ханцуйлж өрөөнд нь ордогоос бусад нь. Намынхаа бүх хулгайчидтай тэгж тэмцэх байх гэж харсан. Энд Ардын намын жирийн гишүүд буруугүй. Оюун-Эрдэнэ ээ, чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан. М.Энхболд бид хоёрыг МАНАН мааф гэж ирээд л холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёрт хамтраад үйлдсэн юм байхгүй. Хамгийн холбоогүй, өөр өөрийн замаар яваа хоёр хүн. Улс төрийн, үзэл санааны, сонирхлын ямар ч холбоо байхгүй. Д.Дорлигжав Манай тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Яг Ерөнхий прокуророор ажиллаж байх үед нь бол төрийн албаны асуудлаар янз бүрийн зүйлс их сонсогддог байсан. Д.Дорлигжавтай би тэр үед нэлээн асуудлуудыг ярьж “Янз бүрийн юм сонсогдоод байна. Энэ юу вэ” гэж. Юун бид нийлж энэ тэнд хүн амьтан айлгаж, өмч хөрөнгөд нь эзэн суух ч гэдэг юм уу, тэндээс хувь хувьсгал авах ч гэдэг юм уу тийм ойлголт байхгүй. Д.Дорлигжавыг тэнд ажиллуулж байсан. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “Чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Тэр үед прокурор зургаан жилээр томилогддог. Хугацаа болоогүй тохиолдолд өөрөө хүсэлт гаргахгүй бол болдоггүй байсан. Одоо ч тийм л байгаа байх. Түүний дараа Хууль зүйн сайд болж явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд угсарчихсан ч юм уу. Нийлээд Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй. Д.Дорлигжав гэдэг хүн бид хоёр сүүлдээ муудалцаад салсан” гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

Эрлэгдорж хүн биш. Үйлийн үрээ эдэлнэ. Худалч хулгайч шуналтай аймхай хулчгар мэдлэг хомс. Ийм хүн гэж ойр тойрныхон нь тодорхойлов.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

23 цаг 49 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 цаг 52 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

23 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

23 цаг 57 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин