Э.Гансүх: Өндөр технологийн салбар хөгжих орон зай хэрэгтэй

2024-04-15
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор БНСУ-ын Улсаны их сургуулийн химийн ухааны доктор Э.Гансүхийг урилаа. Тэрээр гангаас бөх, зэсээс илүү цахилгаан дамжуулах графен гаргаж авсан ажээ.

 

ГРАФЕНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ МОНГОЛЧУУДАД БИЙ

БЛИЦ:

Боловсрол:

2006-2010: Нефтийн химич бакалавр, Монгол улс, Монгол улсын их сургууль

2011-2016: Химийн ухааны доктор, Бүгд найрамдах солонгос улс, Улсаны их сургууль

Ажилласан байдал:

2010-2011: “Амбер” ХХК Инспектор

2014-2016: “Энержи харвест” судалгааны төв (EHRC), БНСУ-ын Улсаны Их Сургууль химийн тэнхим Судлаач

2016-2017: Улсаны Их Сургууль Байгаль орчны тэнхим Пост доктор

2017-2018: Петровис Тос ХХК Худалдаа Менежер

2018-2019: Амбер ХХК Бизнес хөгжил Төслийн менежер

2019-2020: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Нефтийн инженер

2020: RCInspection assaya LLC Газрын тосны салбар хариуцсан ерөнхий зөвлөх

2019 оноос: “Саенс Консалтинг” ХХК Захирал

2021-2023: СИТИ Их сургууль Ахисан түвшиний сургууль Профессор багш

2023 оноос: Шинжлэх ухаан технологийн их сургууль, Мэдээлэл, Холбоо Технологийн сургууль Чанарын менежер

Графен гангаас 200 дахин бат бөх. Зэсээс 60 хувь илүү цахилгаан, хөнгөн цагаанаас 50 дахин илүү дулаан дамжуулдаг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд тусгай хууль эрх зүйн орчин шаардахгүй. Графен гэдэг нь 99 хувийн офтек шинж чанартай материал. Өөрөөр хэлбэл, цонхон дээр наахад ямар ч нөлөөгүйгээр орчныг харах боломжтой атлаа бат бөх чанараараа онцлог. Харин зузааныг нь тооцвол маш нимгэн бөгөөд нүдэнд харагдах байдлыг нь хүнсний скочтой харьцуулж болно. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгчийн атомыг нүүрс, бал чулуу, байгалийн шатдаг хий, нүүрсхүчлийн хий, нүүрсхүчлийн дутуу исэл, авто замын дугуй, асфальтаас гаргаж авдаг. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд нь бал чулуу болон нүүрстөрөгч агуулсан материалууд.

Энэ материалыг гаргаж авах арга, юунд ашиглах вэ гэдгийг докторын судалгааны ажлынхаа сэдэв болгосон. Энэ хүрээнд бал чулуунаас графен гаргаж авах туршилтыг амжилттай хийсэн. Ингэхдээ үйлдвэрлэл байгуулан их хэмжээгээр гаргаж авах боломжийг нээсэн гэсэн үг. Графенийг дулааны аргаар гаргаж авах бөгөөд цэвэршилт өндөртэй, түүнд агуулагдах химийн нэгдлүүдийг удирдах боломжтой. Энэ материал дэлхий дээрх хамгийн нимгэн, маш бат бөх, дамжуулагч материалд тооцогдож байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нэг грамм нь 1250 ам.доллароор үнэлэгддэг.

Графенийн үйлдвэр байгуулах боломж монголчуудад бий. Түүхий эд нь хангалттай байна. Харин олон улсын түвшинд борлуулалт хийх менежер хэрэгтэй. Графен гарч ирснээс хойш консулын газар байгуулагдан дэлхийн томоохон групп компаниуд гишүүн болчихсон байна. Бид цахиурын эрэн үеэс нүүрстөрөгчийн эрэн үе рүү шилжинэ. Цахиураар өндөр технологийн чип хийдэг байсан бол одоо графен оролцсон материалыг бүхий л салбарт ашигладаг болно. Үндсэндээ хүнсний салбараас бусдад нь зайлшгүй шаардлагатай, эрэлттэй материал байх болно.

 

ОЛОН УЛСЫН ТҮВШИНД БОРЛУУЛАЛТ ХИЙХ МЕНЕЖЕР ХЭРЭГТЭЙ

Үйлдвэр байгуулахын тулд яах ёстой вэ. Улс төрийн дэмжлэг хэрэгтэй юу. Хүнд үйлдвэрлэлд орох уу, хөнгөн үйлдвэрлэлд орох уу гэж хүмүүс их асуудаг. Тэгвэл графенийн үйлдвэр байгуулахад өндөр технологийн салбар хөгжих орон зайг бий болгох улс төрийн бодлого хэрэгтэй.

Хэдийгээр би докторын судалгааны ажлынхаа хүрээнд графенийг гаргаж авах боломжийг олж харсан ч үүнийг хэрхэн борлуулах вэ гэдэгт мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ бүтээгдэхүүнийг гаргаж авахад өндөр, нано технологийг ашиглаж байгаа боловч хүнд үйлдвэрлэлийн салбарт орохгүй. 40-50 ам.метр талбайд үйлдвэрлэл явуулах боломжтой. Хамгийн гол нь графенийг гаргаж авахад шаардлагатай химийн бодисууд шаардлагатай. Тухайлбал, 98 хувийн өндөр концентрацитай азотын хүчил хэрэгтэй. Гэтэл энэ төрлийн химийн бодисыг манай улсад ашигладаггүй шахам. Тиймээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан графен гаргах ажлаа амжилттай хэрэгжүүлэн одоогоор 500 граммыг гаргаж авсан байгаа.

Тэгэхээр олон улсад суралцаж байгаа судлаачдын гаргаж авсан бүтээлийг мөнгө болгох инновацийг дэлхийн зах зээлд борлуулах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай. Дэлхий дээр шинжлэх ухаан, технологийн салбарт шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүн, шинэ санаачилгыг олон улсын зах зээл дээр гаргадаг ур чадвар, бизнесийн болон олон улсын худалдааны мэдлэгтэй мэргэжилтнүүд бий болсон. Тиймээс Монгол Улсад олон улсын түвшинд хүрч ажиллах борлуулалтын менежерүүдийг бэлтгэх хэрэгтэй гэж боддог.

 

ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ МОНГОЛД МӨРДӨХ ҮҮ?

 

Графенийн үйлдвэрлэлд тулгарах бэрхшээл харьцангүй бага байх болов уу. Учир нь ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээний зардлаар гаргаж авах вэ гэдгийг судалгааны ажлынхаа үр дүнгээр тодорхойлчихсон. Харин худалдан авагч ямар чанартай бүтээгдэхүүн хүсэж байгааг судалгаагаар танадаж мэдээд түүнд нь таарсан графенийг үйлдвэрлэн олон улсын лабораторуудаар шинжлүүлэн борлуулалт гаргах боломж бий. Дэлхий хавтгай болсон энэ үед өндөр технологийн техник тоног төхөөрөмжийг худалдаж авахгүйгээр ч бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээл дээр борлуулах боломжтой. Гагцхүү бид олон улсын зах зээлд эрэлттэй байгаа графенийг үйлдвэрлэн Монголд үйлдвэрлэсэн гарал үүслийн болон хор аюулгүй байдлын гэрчилгээг МҮХАҮТ-аас авна.

Графен гэдэг нь өндөр технологийн материал юм шүү дээ. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хянах, шалгах стандарт манай улсад байхгүй. Харин дэлхий дээр үүнд хамааралтай стандартыг  хийгээд дууссан. Би дээр дурдсан графен үйлдвэрлэлийн консулын газар хор аюулгүй байдлын гэрчилгээ болон дэлхийн зах зээл дээр худалдаалах хэрэгтэй, шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг бүрдүүлж бэлтгэсэн. Тиймээс тэнд бэлэн болгосон бичиг баримт болон стандартыг Монгол Улсад нутагшуулж оруулж ирэх шаардлагатай. Нано технологи амар биш хэдий ч графенийн үйлдвэрлэлийг энгийн талхан цех шиг ажиллуулах боломж бий. Өргөн хүрээнд, материалын бүхий л салбарт түүхий эд болон ашиглагдана.

Дашрамд хэлэхэд, би судалгааны ажлынхаа явцад батерейн дараагийн үе буюу супер батерей гаргаж авах туршилтыг амжилттай хийсэн. Энэ нь энгийн батерейг бодвол цэнэг хураах болон алдах хэмжээ энгийнээс хэд дахин илүү. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд цэнэглэгдэж урт хугацаагаар хэрэглэгдэнэ гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон боловч аливаа зүйл цаг хугацаатай байдаг учраас хүлээлтэд байгаа. Харин графенийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд алгуурлаж болохгүй гэдгийг хэлмээр байна.

 

ХОЦРООГҮЙ, ГЭХДЭЭ ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАЙХГҮЙ

 

Дэлхийн зах зээл дээр графен гэдэг бүтээгдэхүүн аль хэдийнэ борлуулагдаж эхэлсэн. 2006 онд Манчестрийн их сургуулийн хоёр эрдэмтэн нээж 2010 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. XXI зууны технологийн хувьсал гэж нэрлэгддэг. Монголчууд энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай.

Хэдийгээр энэ салбар шинэ тутам хэдий ч бидэнд алгуурлах цаг хугацаа байхгүй. Энэ салбарын хөгжил Монгол Улсын эдийн засаг болоод хөнгөн үйлдвэрлэлийн салбарт дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Үүнийг дагаад ажлын байр олноор бий болохоос гадна олон улсы борлуулалтын мэргэшсэн менежерүүдийг бэлтгэх, цаашилбал дэлхийн зах зээл дээр энэ мэргэжлээр өрсөлдөх чадвартай боловсон хүчний нөөцтэй болно.

Нөгөөтэйгүүр, графенийг зөвхөн дотодын зах зээлээс гадна гаднын томоохон групп компаниуд болон үйлдвэрлэгчдэд борлуулан эдийн засгийн болоод валютыг дотоодод чиглүүлэх урсгалтай болно. Учир нь графен нь нано хэмжээстэй, бат бөх байхаас гадна уян хатан чанарыг түүнд агуулагдаж байгаа органик бүлгүүд олгодог юм. Тэгэхээр утасны дэлгэц, автомашины эд анги тэр ч бүү хэл нугардаг ухаалаг утсанд ашиглаж байгаа.

Графен үйлдвэрлэлийг хөгжүүлснээр дан ганц материал бус өндөр технологийн салбар хөгжинө. Ялангуяа цахиар ашигладаг бүхий л технологит графен ашиглана. Тэр ч бүү хэл, хувцас үйлдвэрлэл, био анагаахын салбар өргөн ашиглах боломжтой. Тодруулбал, хугарсан ясыг холбох суулгацыг графенаар хийвэл хэмжээ багасахын сацуу бат бөх, хүний хөдөлгөөнд ямар нэг саад учруулахгүй гэсэн үг.

Үндсэндээ дэлхийн хөгжилтэй хөл нийлж алхахын тулд нано технологийн салбарт дотоодын нөөц бололцоог ашиглах боломжийг алдаж болохгүй. Хэдийгээр графен үйлдвэрлэлийн салбарын хөгжил “залуу” байгаа ч монголчуудад хүлээх цаг хугацаа байхгүй гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

 

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг га

5 цаг 44 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэм

6 цаг 8 мин
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

16 цаг 25 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

16 цаг 25 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

Өчигдөр 17 цаг 32 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Өчигдөр 12 цаг 38 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Өчигдөр 12 цаг 30 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин