Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

 

-Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгч тэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноог дэнсэлбэл?

-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улс төрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсан эрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийн тавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөө сонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаа дабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийг элсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгай хангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бий болгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намд эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэн орж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар бие оролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүн ямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрд сонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээж алдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүн ардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриа хөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаар явсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харж байна шүү дээ.

 Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөн жил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай нам ардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер нь социалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийн өмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэд дуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкурт боолын хэмжээнд очдог. Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм.

Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж дарамтад оруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээж өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоо дүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бус төрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэн ардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттай шалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүн Европын орнууд ярьж хэлж, засаж залруулахаар ажиллаж байна.

-Тэгвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засаж залруулах вэ?

-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээ дарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүй байна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэй байна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээх эрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улс төрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр нь баталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно.

-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныг харлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу?

-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсан намыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжин дэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орох боломжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээ манай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болон ирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуус л хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэ цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арай өөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа.

-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл?

-Товчхон дүгнэх амархан. Ганцхан бүтээн байгуулалтын жишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 км автозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найман жилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүй л байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тог цахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэн яриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэж дүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыг ашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бид урагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид засна.

Ярилцсан Б.Ганхуяг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)

 

jildee 750km zam barij bailaa gej bna.
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

8 цаг 54 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

10 цаг 57 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

11 цаг 3 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

11 цаг 5 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

11 цаг 5 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

11 цаг 6 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

11 цаг 8 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

11 цаг 9 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

11 цаг 11 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

11 цаг 12 мин