Өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн туульч

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Төрийн туульч цуурч, хөөмийч Соёлын гавьяат зүтгэлтэн,  Монгол Улсын Соёлын элч, соёл судлаач Э.Баатаржавыг урилаа.

 

Тууль бол бие даасан  өв соёл

 

Э.Баатаржав Ховд аймгийн Дуут сумын харьяат. Тэрээр Удам дамжсан туульч. Түүний өвөг дээдэс нь Алтай нутгийг тойрч тууль хайлдаг авьяаслаг хүмүүс байжээ. Туульч Э.Баатаржав ариун дагшин байгалиар хөглөгдөж шинэ бүтээл гаргахаар зорьж яваа. Байгалийн үзэсгэлэнг тольдож суухад түүнд шинэ бүтээлийн сэдэл төрдөг. Түүний  бичсэн нэгэн бүтээлд “Эх туульд мөнхөрсөн бумбын орон” хэмээн өгүүлсэн нь бий. Э.Баатаржав уран бүтээлээ туурвиад багагүй хугацааг үджээ. Урлагаар дамжуулж өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа нь энэ. Мөн өв соёлоо дээдэлдэг улс орнуудын соёлыг судалдаг хөдөлмөрч уран бүтээлч. Монгол туургатан, Даяар Монгол, Эсгий туургатан гэж бий. Тухайлбал, эсгий туургатан Түрэг улс орон. Тэд эсгий гэрт амьдардаг онцлогтой.  Нүүдэлчин түмнийг Э.Баатаржав эв эетэй гэж тодорхойлсон юм. Дэлхийд нүүдлийн болон суурин гэсэн хоёр иргэншил бий. Авьяаслаг туульч нэгэн үед суурин иргэншилтэй танилцахаар хэд хэдэн улс руу явсан байна. Цаг үе, нийгэм хэцүү байсан ч зорьсон чиг шугамаасаа хазайлгүй явсаар өв соёлоо судалсан.  Тив алсалж явсаар дэлхийн 90 улсад очиж өв соёлтой нь танилцсан. Халимаг үндэстнүүд Э.Баатаржавын туулийг орчуулгагүйгээр ойлгодог байна.

Тууль бол бие даасан том өв соёл. Дэлхийн долоон ай саваас зургаагийнх нь шинжийг тууль хадгалдаг. Төрийн туульч Э.Баатаржав урын сандаа 30 гаруй туультай. Бага насандаа 10 гаруй тууль сурсан гэнэ лээ. Эдгээр нь урианхай үндэстэн их хайлдаг аж. Анх сурахдаа тууль сонсох бус хэвлэмэл материалыг нь уншиж нүдэлсэн байна. Ингээд Гэсэр Жангар туулийг сурчээ. Мөн удмын туулиа өвлөхөөр суралцсан гэдэг.  Мөн Увс нутгийн туулийг сурч урын сангаа баяжуулжээ. Дараа нь тууль хайлж буй хүмүүсийг харж суралцсан. Өнгөрсөн жил урианхайн өв соёл судлаач н.Ганболдтой хамтарч өөрийн хайлсан туулиа тооцоолжээ. Үүнээс харахад урлагийн хүн цаг үргэлж хөдөлмөрлөж шинийг эрэлхийлж явдаг байна. Тэрээр эрдмийн зэрэг хамгаалахдаа “Монгол туулийн үечлэл” сэдвээр хамгаалжээ. Их судалгаа шаардсан, өргөн цар хүрээтэй болсон гэдгээ онцолж байв. Судалгааны явцад гадны орнууд 1-2 туультай байж. Харин Монгол Улс 274 туультай.

 

Зургаан төрлийн урлагийн авьяастан

 

Даяарчлагдаж буй одоогийн нийгэмд өв соёл алсран бүдгэрсээр. Тиймээс Э.Баатаржавын туйлын хүсэл бол өв соёлоо хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх. Тэрээр нэгэн үед хөлгөн туульс хэмээх хамтлаг байгуулсан. Энэ нь Монголын анхны ганц гишүүнтэй хамтлаг. Э.Баатаржав “Ховд аймгийн Дуут, Чандмань сумын хүмүүс их авьяастай. Энэ нь магадгүй төрж өссөн нутгаас нь шалтгаалдаг байж мэднэ. Монголын урлаг их сонсголонтой. Бид бүгд дуучин түмэн. Дэлхийн түвшний чадварлаг дуучид манай улсаас төрж гарсан. Урлагийн авьяас заяана гэдэг ховор тохиол” гэв. Түүний хувьд туулиас гадна зургаан төрлийн урлагийн авьяастай.  Мөн 10 гаруй төрлийн уламжлалт хөгжим хөгжимдөнө. Туульч хүний хөлөг бол хөгжим. Тэрээр аавтайгаа хамтран хуучин хөгжмийг сэргээсэн удаатай. Өмнө нь хэрэглэгдэж байсан шашга, товшуур хөгжим. Шовшуур нь амьтныг дууддаг онцлогтой бол шашга хөгжим байгаль аргаддаг байжээ. Мөн хүүхэд уйлж, ороосон үед тухайн хөгжмийг тоглоход дом болдог байсан аж. Нуман хуур хөгжмийг ч сэргээж. Энэхүү хөгжмийг сэргээхэд багагүй хугацаа орсон гэдэг. Дудар хэмээх онгодын хөгжмийг сэргээсэн.  Товшуур хөгжмийг анх Э.Баатаржавт аав нь хийж өгчээ. Энэ талаар “Нүүдэлчдийн эсгий цартай товшуур хөгжим далайтай улсад очихоор чийг аваад дуу гардаггүй. Тиймээс орчин нөхцөлтэй нь тохируулж хөгжмөө урлах  шаардлага гарсан. “Hu” хамтлагийн хөгжим зэмсэгт ажилладаг Гансүх гурван товшуур хөгжим надад хийж өгсөн шүү. Миний хувьд угсаатны болон дэлхийн хөгжмийн хуралд олон удаа оролцсон. Ордны хөгжим гэж бий. Энэ нь язгууртнууд хэрэглэнэ. Тиймээс би хөгжмийн материал их цуглуулдаг. Цаашид ном гаргах бодолтой байна. Монголын язгуур соёлыг бусад улс руу нээх нь чухал гэж хардаг” гэв. Тэрээр туульсын тухай судалж бичсэн хоёр бүтээлтэй. Эхний номоо 2015 онд “Монгол угсаатаны цуврал” бүтээлдээ туулийн чиглэлээр нэг боть гаргасан. Энэ үеэр бүтээл гаргахын сацуу 30 хүнд туульсын сургалт хичээллүүлсэн удаатай.

 

Дуур дуу Энэтхэгт эгшиглэж байна

 

Э.Баатаржавын  зохиосон нэгэн дуу Энэтхэгт эгшиглэж буй. Тус улсын хүмүүсийн сонсох дуртай дуу болсон нь бахархам. Гималай нуруу болон бусад байгалийн үзэсгэлэнтэй газар зураг авалт нь хийгдэж олонд хүрлээ. Тус дууны үг, аяыг авьяаслаг туульч Э.Баатаржав бичсэн. Бүтээлээрээ дамжуулж байгаль орчноо хайрлан хамгаалахыг илэрхийлсэн нь энэ. Мөн тус бүтээлээс хүн байгаль хоёрын харилцаа, аливаад эерэг сэтгэлээр хандахыг ойлгох боломжтой юм.  Дууны нэг хэсэгт туульч Э.Баатаржав хөөмийлжээ. Дуур хэмээх сонсголонтой дуу бүтсэн түүх гэвэл хоёр жилийн өмнө Э.Баатаржав Энэтхэг рүү тууль судлахаар очсон аж. Учир нь Энэтхэг улс туулийг өвлөн уламжилж яваа 10 улсын нэг. Тус улс хоёр туультай. Үүнийг судалж яваад нэгэн уран бүтээлчтэй таарч хамтарч дуу гаргах яриа өрнөж. Тус уран бүтээлч нь 300 гаруй кинонд дуу оруулсан авьяаслаг нэгэн байна. Зохиосон дууныхаа тухайд Э.Баатаржав “Азийн хоёр том улсын уран бүтээлчид нэгдэж дуу туурвилаа. Соёлоороо холбогдоно гэдэг гайхалтай. Цаашлаад улс үндэстний эв найрамдлыг харуулсан. Аливаа үндэстэн оюун санаандаа өв соёлоо тээж явдаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

 

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

2 цаг 1 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

2 цаг 5 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

2 цаг 9 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

2 цаг 47 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

9 цаг 16 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

9 цаг 16 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

9 цаг 16 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

9 цаг 16 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

22 цаг 15 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

Өчигдөр 14 цаг 56 мин