Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.  Энэ үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлэв.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг "Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд уг газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан учраас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх зүйл заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: - Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төсөл нь яасан бэ.  Тэр  хуулийн төслийг хэлэлцэх юм уу. Энэ хаваржингаа Хөрөнгө оруулалтын хуулиар шоу хийлээ ш дээ. Би Засгийн газрыг буруутгахгүй байгаа. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн өөрөө алдаатай хууль оруулж ирсэн.  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг Гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулах асуудал.  Тэгээд тэр хөрөнгө оруулсан компаниудад газрыг яах вэ гэдэг нь хоёрдугаар асуудал байсан юм. Намайг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын иргэнд 100 жил газар ашиглуулах зохицуулалтыг нэмсэн гэж гүтгэсэн.  Би Ч.Хүрэлбаатарын шүүхэд өгнө.  Мөн би Засгийн газрын тэргүүн байхдаа Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших ёстой гэсэн асуудлыг парламентад оруулж байсан.  Гэтэл УИХ-ын гишүүд нь лоббинд автаж, Цагаан суваргыг хувийн хэвшилд өгсөн шүү гэв.

 Ийнхүү Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Түүнчлэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүд гаргаж байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

 

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

19 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

13 цаг 21 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

14 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

14 цаг 59 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

15 цаг 1 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30