Оюутнууд баримт шалгах арга зүйд суралцаж байна

2024-04-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Өнөөдөр олон улсын баримт шалгагчдын өдөр. Дэлхий даяар тархаж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хуурамч мэдээллийг бууруулах зорилгоор 437 баримт шалгах байгууллага ажиллаж буйг “Duke Reporter’s Lab” сэтгүүл зүйн судалгааны байгууллага онцолжээ. 

Энэхүү өдрийг угтан, Монголын Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Баримт шалгах төвөөс их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимийг түшиглэн байгуулсан “Баримт шалгагч оюутан” клубүүдийнхээ дунд “Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь” сургалтыг МУИС болон ХУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан юм. Бие даан цахим орчин дахь хуурамч мэдээллийг шалгах, энэ талын мэдлэгээ бэлтгэж буй мэдээ сурвалжилгадаа өргөн ашиглах зорилгоор байгуулагдсан эдгээр клубын гишүүдийн өмнө ажил мэргэжилдээ баримт шалгах чадварыг өргөн ашиглах боломж нээгдэж байна.

Тус төв өнгөрсөн хоёрдугаар сард “Баримт шалгагч оюутан” клубынхээ нээлтийн ажиллагааг зохион байгуулах үеэрээ хуурамч мэдээллийг таних анхны сургалтаа орсон билээ. Тэгвэл хоёрдахь удаагийн сургалтад 30 гаруй оюутан хамрагдаж, баримт нягтлах хэрэглүүрүүдтэй танилцан, тэдгээрийг ашиглаж, хуурамч мэдээллийг нягтлах арга арга зүйтэй танилцав. Энэ үеэр оюутан залуучуудын зарим төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг сонирхлоо. 

Г.Долгормаа

(МУИС-ийн сэтгүүлзүйн гуравдугаар түвшний оюутан)

-Баримт шалгах клубүүдийн үйл ажиллагаа жигдэрч байна. Клубынхээ нэг өдрөөс сонирхуулна уу?  

-Их сургуулийнхаа түвшинд тухайн зүйлийг хамтдаа туршиж үзэх, хоорондоо нягт хамтрах, эрэл хайгуул хийх шинэлэг арга бий болж байгаад бид баяртай байна. Манай клубын нэг өдөр хуурамч мэдээллийг хайж цуглуулах, хэрхэн шалгах талаар ярилцахаас эхэлдэг. Одоо шалгахаар сонгож авсан тэдгээр мэдээлэл дээрээ ажиллаж эх сурвалжуудыг оновчтой сонгох тухайд бие биенээсээ суралцаж байна. 

-Танай клубын бусдаасаа ялгарах онцлог юу вэ?  

-Бид давуу талаа хэрхэн тодорхойлохоос шалтгаалах байх. Хүн бүр санаагаа уралдуулахаас энэ бүхэн шалтгаална. Тиймээс клубын гишүүдээ идэвхтэй, эрмэлзэлтэй ажиллахыг уриалъя.

Н.Цолмонбаатар

(МУИС-ийн Сэтгүүлзүйн гуравдугаар түвшний оюутан)

-Ирээдүйд та нар сэтгүүлчээр ажиллахаараа мэдээллийг баримтаар шалгаж сурахын давуу талыг бүр ч илүү ойлгож авах болов уу?

 -Мэдээллийн бодит байдлыг үнэлж сурснаар сэтгүүлчийн ёс зүйг дээдлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүргээ биелүүлэхэд давуу тал бий болно. Мэдээллийн урсгал дунд төөрөлдөхөөс сэргийлэх гарц ч гэж ойлгож болох юм. Миний хувьд  мэдээллийг баримтаар шалгаж сурах нь маш хариуцлагатай бас сонирхолтой санагдаж байгаа.  Сэтгүүлчээр ажиллахад хэрэг болох чухал ур чадварыг эзэмшиж буйдаа баяртай байна.

Б.Хүслэн

(ХУИС-ийн Сэтгүүлзүйн медиа технологийн тэнхимийн гуравдугаар түвшний оюутан)

-Сэтгүүл зүйн онолын хичээлүүдтэй харьцуулахад баримт шалгах арга зүйн сургалтын онцлог  юу байв?

-Онолын хичээлүүдээр хуурамч мэдээллүүдэд шүүлтүүртэй хандахыг анхааруулж зөвлөдөг. Харин баримт шалгалтаар хуурамч мэдээллийг хэрхэн таних, тусгай хэрэглүүрүүдээр яаж шалгах талаар нарийвчлан зааж байгаа нь бидний хувьд шинэлэг зүйл. Баримт шалгах клуб байгуулагдсанаар сурч судлах зүйл их байгааг шат дараалалтай хүлээн авч байна. Мэдээллийн бодит байдлыг шалгах нь маш сонирхолтой, системтэй ажиллагаа гэсэн эхний төсөөлөл минь өөрчлөгдөөгүй.

 -Монголын баримт шалгах төвөөс зохион байгуулж буй хоёр ч сургалтад хамрагдсан оюутны хувьд мэдээллийг харах өнцөг хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?

-Цахим орчинд цацагдаж байгаа мэдээллүүдэд итгэхээсээ өмнө “Энэ мэдээллийг шалгая, дараа нь түгээх эсэхээ шийдье” гэсэн бодол хамгийн түрүүнд төрдөг болсон. Хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж сурахаар санаанд оромгүй үр дүн гарах байх. Миний хамгийн сүүлд харсан хуурамч мэдээлэл гэвэл 1072 хувьцаатай холбоотой хуурамч мэдээллүүд байлаа.  “Хувьцааны ногдол ашиг өнөөдөр орлоо, зөвхөн Төрийн банкны дансаар өгнө” гэх мэтчилэн хуурамч мэдээлэл цацагдсан. Энэ бүхэнд шүүлтүүртэй хандаж байгаа минь клубын гишүүн болсны давуу тал болов уу?  Сэтгүүл зүйн мультимедиа чиглэлээр гүнзгийрүүлэн судалж байгаа оюутны хувьд цаашид баримт шалгалтыг блог, рийлс, подкастдаа энэ талын мэдлэгээ ашиглах зорилготой байгаа.

Б.Хонгорзул

(ХУИС-ийн Сэтгүүлзүйн медиа технологийн тэнхимийн гуравдугаар түвшний оюутан)

-Баримт шалгагч оюутан клубын гишүүн болсноор шинээр суралцаж буй мэдлэгээ багцалбал...

-Миний хувьд клубын нээлтийн үеэр ч байсан, хоёр удаагийн сургалтад хамрагдаад байгаа үндсэн гишүүдийн нэг болсондоо баяртай байна. Хуурамч мэдээллийг өөрийнхөө түвшинд таньж сурах, түгээхгүй байх, бэлтгэж буй мэдээ сурвалжилгадаа баримтыг шүүлтүүртэй оруулах нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх гол арга юм болов уу. Мэдээллийг хүлээж авахдаа сэтгэл хөдлөлөө тэргүүнд тавихаас илүү бодит байдлыг үнэлж цэгнэж сурах нь чухал гэсэн мессежийг тусгаж авсан.  

-Клубын гишүүний хувьд яг одоо юу сурахыг хүсэж байна вэ?

-Шалгасан мэдээллээ Үнэн, Худал, Төөрөгдүүлсэн, Бүрэн бус гэсэн тамганы аль нэгээр нь баталгаажуулж үзэх юмсан. Тэрхүү тамга мэдээллийн чанарыг бүр ч баталгаажуулдаг байх.  

-Цаашид сэтгүүл зүйн бүтээл бэлтгэхэд бий болох давуу талаа хэрхэн үнэлж байна вэ?   

-Их сургууль төгсөхөөсөө өмнө баримттай харьцахад суралцаж байгаа минь давуу тал юм.  Өмнөх үеийнхнээ бодоход ажлын байранд гарахаасаа өмнө энэ талын мэдлэг, дадалтай болж байгаа минь цаг хэмнэх боломж олгож буйд олзуурхууштай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 64 (7308)

 

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм

2 цаг 26 мин
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

3 цаг 20 мин
Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

6 цаг 10 мин
“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

10 цаг 26 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

10 цаг 26 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

Өчигдөр 15 цаг 30 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

Өчигдөр 13 цаг 58 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Өчигдөр 13 цаг 26 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

Өчигдөр 13 цаг 18 мин