Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 
Энэхүү симпозиум нь цахим орчин дахь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин бий болгох санаачилга, уриалга гаргаж цаашид бодит ажил хэрэг болгоход улс төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлөл хамтран ажиллах зорилготой юм. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээлэл нь иргэдийг бодитой, баримттай, олон ургалч, тэнцвэртэй, нягталж шалгасан мэдээллээр хангаж, тэдэнд сонголт хийх боломж олгосноороо ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулдаг. 

Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болох Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэрэгжилт сонгуулийн үед илүү хариуцлага шаарддаг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүд, дэмжигчид бусдыгаа манлайлан ажиллана гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм. 
Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайт ”Хэвлэл мэдээлэл ёс зүйн зарчмаа баримталснаар ялгаварлан гадуурхалтаас холдож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломж үүснэ” гэв. 


Харин жендэр ба медиа судлаач Д.Мөнхчимэг “Үг хэлэх эрх чөлөө жендэрийн тэгш бус байдлыг арилгах нь” сэдэвт илтгэлдээ “Гажуудсан ардчиллаа хадгалж үлдэх үү, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх үү гэдэг нь сонгуулийн үеэр сэтгүүлчид хэр мэдрэмжтэй ажиллахаас хамаарна. Олон улсад ардчиллын индексээр 167 орныг жагсаахад 24 орон бүрэн ардчилсан улс гэсэн үзүүлэлтэд багтаж байгаа бол Монгол Улс 59 дүгээрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн оноос долоон байраар урагш ахисан хэдий ч гажуудсан ардчилалтай орон гэсэн ангилалд байна. Тэгвэл бүрэн ардчилалтай орон болохын тулд парламент дахь эмэгтэй улстөрчдийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр хангагддаг гэдгийг бүрэн ардчилалтай орнууд нотолсоор буй. Манай улс хэдийгээр сонгуулийн хуульдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх квотыг 30-40 хувь болгохоор зорьсон нь сайн хэдий ч одоогоор 17.1 хувьтай байгаа нь дэлхийн болон Азийн дунджаас доогуур байна. Энэ хувийг ахиулахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо хамгийн их нөлөөтэй. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр өдөр тутмын сонин болон, мэдээллийн сайтуудын улс төрийн мэдээний эх сурвалжийн 10 хүний нэг нь эмэгтэй, ес нь эрэгтэй байсан” гэдгийг онцлон дурдсан юм. 


Симпозиумд МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Худал мэдээлэл ба эмэгтэй улстөрчид” сэдвээр илтгэл тавьсан бол "BBC Media Action"-ны Олон улсын уран бүтээлийн зөвлөх Радхарани Митра оролцож "Өөрийн түүхээ өгүүлж давших нь" сэдвээр илтгэл тавив. 
Удахгүй болох Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үед хэвлэл мэдээлэл, цахим талбарт хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын сацуу бусдын нэр төрийг гутаан доромжлохгүй, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас ангид мэдээллийн орчин бүрдүүлэхэд хэвлэл мэдээлэл, улс төр, иргэний нийгмийн байгууллагууд болон сошиал орчинд манлайлагч, нөлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэх нь нэн чухал энэ цаг үед уг симпозиум болсон нь онцлог байлаа. 
Симпозиумын оролцогчид, зохион байгуулагчдын зүгээс сошиал орчинг хуулиар зохицуулах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халтай тул хэвлэл мэдээлэл өөрийн зохицуулалтад шинэ сорилтыг авчирч байна. Өөрийн зохицуулалт нь хуулийн зохицуулалтаас уян хатан шуурхай, зардалгүй, дарамтгүй, цензургүй зэрэг олон давуу талтай, үр дүнтэй, өгөөжтэй арга зам гэж үзэж байв. 
Илтгэлийн дараа улс төрийн намуудыг төлөөлж АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дарга, сэтгүүлч С.Батзаяа, ХҮН-ын УЗ-ийн гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл, ХЭҮК -ийн гишүүн Г.Нарантуяа, “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын судлаач М.Энхбадрал зэрэг олон талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж, “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүл зүй” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч О.Ариунбилэг чиглүүлсэн юм. Эдгээр оролцогчдын хэлсэн үгийг хүргэе. 


Г.Нарантуяа: Сошиал дахь зөрчлийг шийдвэрлэх зохицуулалт байдаггүй

-Цахим орчинд хүний эрхийг хөндсөн гомдол, мэдээлэл ХЭҮК-т цөөн ирдэг. Тухайлбал, бидний сайн мэдэх нийтлэлчээс улстөрчийг шүүмжилснийх нь төлөө хүйсээр нь үзэн ядсан шинжтэй үзэл илэрхийллийг нэр нүүрээ нуусан троллуудаас явуулаад байна гэсэн гомдол ирүүлсэн. Энэ тохиолдолд Эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Гэвч тогтоох боломжгүй гээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгодог.  Ер нь ийм төрлийн зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо манай улсын хууль эрх зүйн орчинд байдаггүй. 

 

Б.Мөнхсоёл: Цахим дахь гүтгэлэг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цензуртэй холбоотой

 

-Улс төрд орохоос өмнө би цахим дайралтад өртөж байсан. 2014 онд нэг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн асан Дэмбэрэлд нэрийн хуудсаа өгсний төлөө “Дэмбэрэл гишүүний хүүхэн” гэж цоллуулж байв. Үүнээс үүдэлтэй “Хэвлэл мэдээллийн цэц” өөрөө өөрийгөө хэрхэн зохицуулах шаардлагатай вэ гэж үзэж нөлөөллийн ажил хийсэн. Харамсалтай нь нийгэм хүлээж авах цаг хугацаа нь болоогүй байсан. Энэ бол хүний эрхийн зөрчил биш эмэгтэй хүнийг гадна байдлаар нь харж, дүгнэж бичдэг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цензуртэй холбоотой.Тухайн сэтгүүлч өөрөө эмэгтэй байсан. Ингэж бичсэнийхээ төлөө хариуцлага хүлээж байсан. 

 

С.Батзаяа: Хүний эрхийн зөрчилтэй мэдээллийг Засгийн газар тролл хөлсөлж бичүүлж байсан

 

-Олон нийтийн ойлголт муу байгаа учраас эмэгтэйчүүд рүү дайраад байна гэж бид өнөөдөр яриад байгаа нь буруу. Энэ хандлагын хариуцлагыг хэвлэл мэдээллийн салбар өөр дээр авах ёстой. Сүүлийн үед залуучууд ихсээд байгаа учраас мэдээнд итгэх итгэл буурч байна гэдэг ч буруу. Мэдээлэл авах эх сурвалж, хэлний чадвар, хүний эрхийн мэдрэмжийн тухайд бид өөрсдөө уншигч, сонсогчоосоо хоцорсон байна. Ковидын үед энэ илүү тод харагдсан. Манай төв хэвлэлүүд хүний эрхийг зөрчиж мэдээлж байсан. Тэр ч бүү хэл Засгийн газар тролл хөлслүүлээд ажиллуулж байсан. Мөн Сонгуулийн хууль батлах үеэр манай хэвлэлүүд хангалттай дуугарсангүй. Энэ хууль “замаск” түрхсэн төдий хууль болсон. Ухуулагчийн тоо, хэдэн төгрөгөөр цалинжуулахыг заасан нь мөнгөгүй бол чи сонгуульд нэр дэвших боломжгүй гэж сонгуульд өрсөлдөх эрхийг мөнгөөр хязгаарласан. 

 

Х.Мөнхжаргал: Мэргэжлийн редакц, хуурамч хаягаа ялгаж, мэдээллээ нягталдаг хэрсүү уншигч байгаасай 

 

-Мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний нэр хүндэд халдсан мэдээлэл нийтэлдэггүй. Хүмүүс ямар мэдээллийг хаанаас авах вэ гэдэгт шүүлтүүртэй хандаач гэж уриалмаар байна. Нэр, нүүрээ нуусан хаягнаас хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон мэдээллийг хэвлэл мэдээлэл гэж хүлээж авч байгаад эмзэглэдэг. Мэргэжлийн редакц, хуурамч хаягаа ялгаж мэдээллээ нягталдаг хэрсүү уншигч байгаасай. Биднийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс эхлээд цагдаа шүүх гээд олон газар хянаж байдаг. Өдөр тутмын сонин дээр гарч буй мэдээлэл бүгд баримт болон үлддэг. Баримттай, эх сурвалжтай, ёс зүйтэй мэдээлэл түгээхээр өдөр бүр мэргэжлийн редакцууд ажиллаж байна. Харин сошиал орчин дахь солиорол хэрээс хэтэрч байгаа энэ үед үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна. Мэдээж мэргэжлийн редакцууд болон сэтгүүлчид илүү ёс зүйтэй, мэргэжлийн ажиллах ёстой. 

 

М.Энхбадрал: УИХ-ын гишүүн ямар үүрэгтэйг мэдэхгүй хүн нэр дэвшигчийг яаж сонгох юм 

 

-Сонгогчдын боловсрол харилцан адилгүй байна. 2020 онд сонгогчдын зан байдлын судалгаа хийхэд УИХ-ын гишүүн юу хийдэг хүн бэ гэж асуухад дийлэнх нь ямар ч мэдлэггүй байсан. Юу хийдэг хүн гэдгийг нь ойлгохгүй байж нэр дэвшиж байгаа хүнийг юугаар нь шүүхээ мэдэхгүй шүү дээ. Товчхондоо бид нийтээрээ мэдээлэлтэй болох хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй нэр дэвшигч гэж ярихаас илүүтэй, шинэ, залуу нэр дэвшигч бусад сонгогдох эрхтэй хэн ч байсан бүгдийг хамруулж ярих хэрэгтэй. Нөгөөтээгүүр, сонгуулийн санхүүжилтийг олон нийтээс татдаг болсон цагт улс төр дэх тэгш бус байдал арилна гэж үзэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

23 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин