Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

2024-03-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.САРУУЛ

 Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.

Нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд хүрээлэнгийн захирал Т.Нямдаваа нь 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой. Өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна гэдгээ нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ.

Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ гэв.

Ташрамд, дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
-Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
-Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
-Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
-Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
-Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
-Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.
-1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

3 цаг 15 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

3 цаг 15 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

20 цаг 54 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

2025-08-11