Л.Оюун-Эрдэнэ: Ирэх 30 жилийг Засгийн газар, нийслэлтэй хамт төлөвлөх ёстой

2024-03-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс юм.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулах үеэрээ “Дүүрэг, хороодын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчдынхаа үгийг сонсъё. 2023 онд 21 аймгаа тойрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Нэг аймагт иргэдийн уулзалт 10 орчим цаг үргэлжилж байсан. Ирэх 30 жилийг Засгийн газар, нийслэлтэй хамт төлөвлөх ёстой. Дүүрэг, хороод өөрсдөө төлөвлөгөө гаргадаг биш хамтдаа төлөвлөж, хөгжих нь чухал байна. Засгийн газар, нийслэл ч тэр асуудлыг дээрээс хардаг хандлагаа өөрчлөх цаг болжээ. Анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонсох чухал байгаа юм” гэлээ. 

Дамбадаржаа бүсэд дахин төлөвлөлт амжилттай хэрэгжвэл агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц буурна. Үүнийгээ дагаад иргэдийн амьдрах орчин, амьдралын чанар нэмэгдэж, ажлын байр бусад нийгмийн дэд бүтцүүд бий болно. Гэхдээ ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй бол хүн амын хэт төвлөрөл үүсэж, нийгмийн бусад асуудал орхигдох сөрөг талтайг уулзалтад оролцогчид хэлж байв. Мөн хүн амын тоог харгалзан бүсчилж хөгжүүлбэл төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, эмнэлэг, сургуулийн хүртээмж сайжирч, хотын төвд байрлах төрийн үйлчилгээний ачаалал буурна гэлээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ц.Цогт-Од "Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа нь маш зөв. Нэг хорооны хүн ам 10 мянгад хүрээд байна. Дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэр нь өөрсдийн гэсэн төсөв байдаггүй. Гамшиг, осол боллоо гэхэд нэг экскаваторт шатахуун хийх эрх мэдэлгүй. Хороо төсөв захиран зарцуулах эрхтэй болох хэрэгтэй” гэсэн бол тус дүүргийн 58 дугаар сургуулийн захирал Д.Болд “Бүсчилсэн хөгжлийн үзэл санаа бидний тулгамдсан асуудлаа шийдүүлэх гэсэн санаатай яв цав нийцэж байна гэж харлаа. Улаанбаатар хотын алс хэтийн тогтвортой хөгжлийн гарц бол бүсчлэл. Хүнээ хөгжүүлэхэд боловсролд санаа тавьж, хөрөнгө мөнгө хуваарилах нь маш чухал” гэлээ.

Сүхбаатар дүүргийг Дамбадаржаа, Бэлх, Хайлааст, 220 мянгат гэж дөрөв хуваах нь зөв шийдэл гэдгийг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа дурдаад “Бүсчилж хөгжүүлэхгүй бол хүртээмж нь иргэддээ тэр бүр очдоггүй. Дамбадаржаа хотын төв болон инженерийн шугам сүлжээтэй ойр, газрын үнэлгээ өндөр, бусад үйлдвэрлэлийг түшиглэн хөгжүүлэх боломжтой бүс” гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэх талаар үүрэг, даалгавар өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

2 цаг 17 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

3 цаг 17 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

3 цаг 17 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

3 цаг 17 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

13 цаг 30 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

14 цаг 34 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин