З.Сугар: Хувийн хэвшил мэргэжлийн болох хэрэгтэй

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Монгол-Японы бизнесийн хамтын ажиллагааны талаар өнгөрсөн баасан гаригт хэлэлцсэн юм. Энэ үеэр Японд төгсөгчдийн "Жугамо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугартай хоёр улсын бизнесийн харилцаа болоод эдийн засгийн түншлэлийн талаар ярилцлаа.

 

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар та товч мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн “Япон, Монголын бизнесийн хэрэгжилтийн байдал, тулгамдсан асуудлын талаар” хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас манай улсын хувийн хэвшлийг дэмжихээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцууллаа. Түүнчлэн Япон улс руу экспорт хийхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцсон хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр 2016 онд байгуулагдсан Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, ашиглалт, тулгарч байгаа асуудлыг хөндөж ярилцсан. Нөгөөтэйгүүр монголчууд хэлэлцээрийг өөрт ашигтай байлгахын тулд төр, хувийн хэвшил юуг анхаарах, шинэчлэх шаардлагатай вэ гэдгийг ч мөн ярилцлаа.

-Эдийн засгийн түншлэлийг манай улс төдийлөн сайн ашиглаж чадахгүй байна гэдэг. Муу байгаагийн шалтгаан юу байж болох вэ?

-Түншлэлийн хүрээнд Монголын талд ашиггүй байгаа гэх шүүмжлэл гарч байна. Үүнд мэдээллийн дутмаг байдал, төр ажиллахгүй байгаа зэрэг асуудлыг тодотгодог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хувийн хэвшил экспортод гаргах бүтээгдэхүүний чанар, стандарт, нийлүүлэлт зэрэгт анхаарал хандуулах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, манай хувийн хэвшил мэргэжлийн болох хэрэгтэй байгаа юм.

-Мэргэжлийн гэдгийг тодорхойлооч?

-Монголчууд хэнэггүй гэдэг хандлагыг өөрчлөх ёстой. Ажлын цагийг ягштал баримтлах хэрэгтэй. Жижигхэн мэт боловч ажлын бүтээмж, бараа бүтээгдэхүүний чанарт шууд нөлөө үзүүлдэг зүйлсийг ч орхигдуулж болохгүй. Үнэн хэрэгтээ шууд экспорт хийх хэмжээнд манай компаниуд төлөвшөөгүй байна. Япон-Монголын эдийн засгийн түншлэлийг монголчууд ашиглаж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ болов уу. Барааны чанар, баглаа боодол асуудалгүй байлаа гэхэд тасралтгүй нийлүүлэх тал дээр доголдол үүсч эхэлдэг. Энэ нь урт хугацаанд хамтран ажиллах боломжийг боомилж байгаа юм шүү дээ.

-Бизнес гэдэг нь экспорт, импортоор хэмжигдэхгүй л дээ. Тэгвэл эдийн засгийн түншлэлийг худалдаа хийхээс өөрөөр ашиглах ямар боломж байгаа вэ?

-Хамтын ажиллагаа гэдэг худалдаа эрхлэхийг хэлэхгүй. Нэгэнт бизнес гэдэг утгаараа харилцан ашигтай байх нь нэн тэргүүнд эрэмбэлэх зарчим. Гэхдээ энэ хүрээнд бизнесийн соёл, хандлага, техник технологийн дэвшил гээд харилцан суралцах, туршлага солилцох зэргээр хүний нөөцийн түвшинд дэвшил гарч болно.

Том зургаар нь харвал Японы эдийн засаг асуудалтай байгаа боловч манай улсын хувьд суралцах хэрэгтэй. Түүнчлэн манай залуус Японы эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөхүйц шинэ санаа, санаачилга гаргаж болно.

-Манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодолд ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Гэхдээ ханган нийлүүлэлтийн сүлжээг бүрэн ашиглаж чадахгүй байна гэдэг шүү дээ?

-Манай үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудал нь нийлүүлэлт. Их хэмжээгээр, тасралтгүй нийлүүлэх боломжгүй байдаг нь түншлэлийн гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд харагдаж байна л даа. Бид ирэх сарын эхээр Япон улсад зохион байгуулагдах хүнсний салбарын үзэсгэлэн худалдаанд бизнесийн төлөөлөлтэй хамтарч оролцохоор явж байгаа. Тэр ч бүү хэл хушны самарын хоёр компани энэ үзэсгэлэнд оролцоно. Тэд нийлүүлэлтээ хамтдаа хийхээр тохиролцсон. Хэдийгээр Монголын зах зээл дээр тэд өрсөлдөгч боловч гадаад хамтын ажиллагаандаа хамтарч оролцох нь бизнесийн хөгжилд түлхэц болох юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил дотоод зах зээл дээр өрсөлдөж болно. Харин гадагшаа гарахдаа хамтдаа байх нь илүү давуу тал болно л доо.

-Үндэсний компаниудын хөгжил, дэвшил эдийн засгийн түншлэлийг үр дүнтэй ашиглахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Тэгвэл манай улсын компаниуд юунд анхаарах ёстой вэ?

-Манай улсын экспорт муу байна гэдэг ч маш бага хэмжээгээр нэмэгдэж байгаа. Манай судалгааны үр дүнгээс харвал мэдээллийн дутмаг байдал үүнд нөлөөлж байгаа боловч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат хүртлээ боловсруулалт хийж чадаж байгаа эсэх чухал. Тэгэхээр үйлдвэрлэгчид каластераар хамтарч ажиллах шаардлагатай. Ингэснээр үр дүн, дэвшил гарна гэсэн санаачилга судалгааны үр дүнгээс харагдаж байгаа. Судалгаанаас харахад технологийн салбарт давуу боломжууд бий. Өөрөөр хэлбэл, монголчууд оюун экспорт хийгээд эхэлчихсэн. IT-гийн салбарынхан цаг хугацаа орон зай харгалзахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл хийж чадаж байна шүү дээ.

-Монголчууд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг ойлголт бидний давуу тал байхаа аль хэдийнэ больсон шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ, экспорт хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Нэн тэргүүнд зорилтот зах зээлээ ойлгох ёстой. Монголчуудад тааламжтай байгаа бүтээгдэхүүн тухайн борлуулж байгаа улс оронд нийцэх үү гэдэг хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай асуудал. Жишээлбэл, монгол хүн бүхэн чацаргана жимсийг усанд найруулаад уучихна. Дархлаа дэмждэг гээд хүн бүр хэрэглэдэг. Бас дуртай. Гэтэл чацарганыг япончууд шууд хэрэглэхгүй. Тэгэхээр зорилтот зах зээлдээ таарсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх ёстой. Ялангуяа экспортод гаргах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид тааламжтай байх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь илүү ашигтай. Үүний тулд зах зээлийн судалгаагаа оновчтой, зөв хийх ёстой гэж хардаг

-Японд болох үзэсгэлэнг хаанаас зохион байгуулж байгаа вэ. Ямар газрууд үзэсгэлэнд оролцох бол?

-Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас дэмжлэг үзүүлээд Монголын таван компани оролцож байгаа. Энэ үзэсгэлэн Азид хамгийн томд тооцогддог. Монгол Улс өмнө нь оролцож байгаагүй Анх удаа оролцож байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнд оролцсоноор зөвхөн Япон төдийгүй Азийн орнуудад бизнесээ тэлэх боломж бүрдэнэ. Мэдээж хэдхэн өдөрт багтаагаад уулзалт, хэлэлцээр хийж гэрээ байгуулж чадахгүй. Харин тэнд уулзсан хүмүүстээ захидал бичиж холбоо тогтоон хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой. Гадны бизнесийнхэн нэрийн хуудас солилцсон харилцагч бүртээ захидал бичдэг соёлтой. Энэ нь бизнесээ өргөжүүлэх хамгийн энгийн боловч үр дүнтэй арга байдаг. Тиймээс үзэсгэлэнд оролцсон компаниудад хүрээгээ өргөжүүлэх эхний алхамыг нь хийлгэсэн. Дараагийнх нь өөрсдөөс нь шууд шалтгаална гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)

 

 

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

13 цаг 5 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

13 цаг 17 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

19 цаг 25 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

19 цаг 25 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13