Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковын «2014 онд Украинд болсон төрийн эргэлтийн шалтгаан, эмгэнэлт үр дагаврын тухай» нийтлэл

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Украин Улсад болсон төрийн эргэлтийн 10 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковын нийтлэлийг хүргэж байна.

Барууныхны Украиныг геополитикийн ашиг сонирхолдоо нийцүүлэн захируулах гэсэн оролдлого нь арван жилийн өмнө дээд цэгтээ хүрч, Киевт төрийн эргэлт болов. Неонацистуудын хийсэн «Нэр төрийн» хэмээх хувьсгалын ялалтыг тунхагласны дараа Украиныг шинэ колоничлолын координатын системд нэгтгэх ажил эхэлсэн.
2013-2014 оны үйл явдал эхлэхээс өмнө АНУ болон түүний Европын холбоотнууд Украины дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцох оролдлогыг нэг бус удаа хийж байсан. Тухайлбал, 2004 оны «Улбар шар хувьсгал»-ыг нэрлэж болно. Тухайн үед эдгээр төлөвлөгөөг бүрэн бүтнээр нь хэрэгжүүлж чадаагүй тул нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд радикал туйлширсан аргуудыг ашиглаж эхлэв.
2013 онд болсон үймээн самууны шалтгаанаар Украины засгийн газраас ЕХ-той Холбооны хэлэлцээрт гарын үсэг зурахыг хойшлуулах шийдвэр гаргасныг сонгосон юм. Энэхүү шийдвэр нь Киевийн Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээгээр хүлээсэн үүрэг болон тус хэлэлцээрийн нөхцөл хоорондын зөрчилдөөнийг шинжлэх шаардлагатай болсонтой холбоотой байсан. Гэвч Европын холбоо буулт хийж, харилцан ашигтай шийдлүүдийг эрэлхийлэх төлөвлөгөөгүй байв.
Барууны улстөрчид болон аюулгүй байдлын албаны «зааварлагчид»-ын заавраар ажиллаж байсан өдөөн хатгагчид «илүү сайн сайхан европ маягийн амьдрал» хэмээх уриа дор 2013 оны 11-р сард ард иргэдийг гудамжинд дуудан гаргаж, тэдний тайван жагсаал цуглаан нь эхлээд үймээн самуун, дараа нь зэвсэгт бослого болон хувирсан. АНУ болон Европын Холбооны зохиосон «Европын бүрэлдэхүүн дэх ирээдүйн» төлөөх украйнчуудын санал нэгтэй гэх тэмцлийн тухай яриа нь үндсэрхэг болон неонацист үзлийн цар хүрээ огцом тэлж буйд санаа зовниж байсан Крым болон Донбассын оршин суугчдын санал бодолтой илт нийцэхгүй байв.
2014 оны 2-р сарын 21-нд Украины Ерөнхийлөгч В.Янукович болон сөрөг хүчний удирдагчид хооронд улс төрийн хямралыг зохицуулах гэрээ байгуулагдав. Герман, Франц болон Польш улсууд тус гэрээний батлан даагчаар нь ажилласан. Гэрээний хамгийн эхний зүйлд Үндсэн хуулийн шинэчлэлийг бэлтгэх үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай амлалт байсан. Бүх нийтийн сонгуулийг шинэ Үндсэн хуулийн үндсэн дээр явуулах ёстой байсан. Гэвч маргааш нь Украины Дээд Рада В.Януковичийг төрийн тэргүүний үүргээс «өөрийн хүслээр огцрох» болсон тухай тогтоол гаргав. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын оронд «Ялагчдын Засгийн газар» байгуулагдаж буй тухай зарлав. Ийнхүү төрийн эргэлтийг хийж, түүнийг санаачлагчид орос үндэстэн, оросоор ярьдаг болон бусад «үндсэн бус» угсаатны бүлгийн хүн амынхаа эрхэнд халдсан үндсэрхэг улсыг байгуулах чиглэлийг сонгов. Өчигдөрхөн «гэрээний батлан даагчаар ажиллана» гэж байсан барууныхан 2014 оны 2-р сарын 21-ний өдрийн тохиролцоог шууд умартаж, Украинд «эрх мэдлийн өөрчлөлт гарлаа» хэмээн мэдэгдсэнээс өөр юу ч хийсэнгүй. Тэд үүнийг «ардчилсан үйл явц»-ын нэг хэсэг хэмээн харуулахыг оролдсон боловч уг «үйл явц»-ад нь тус улсын зүүн өмнөд хэсгийн оршин суугчдад багтаж шингэх газар олдсонгүй. Киев төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөөгүй өөрийн ард иргэдийн эсрэг цуст дайныг эхлүүлэв.
Минскийн хэлэлцээрийн тусламжтайгаар нөхцөл байдлыг тогтворжуулах нь Киевт ч, түүний Америк болон Европ кураторуудад ч сонирхолгүй байсан нь дараагийн үйл явдлуудаас харагдаж байна. Өнөөдөр барууныхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Минскийн хэлэлцээрүүд нь Киевийн дэглэмд цэргийн чадавхаа бэхжүүлэх, байлдааны үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бэлтгэх цаг хожих боломжийг олгох «бүрхэвч» төдий байсан хэмээн илт хүлээн зөвшөөрч байна. Үүний зэрэгцээ орос хэлээр ярьдаг хүн амыг улам бүр дарамталж байв. Барууны орнуудын Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн ба энэхүү зэр зэвсгийг Донбассын оршин суугчдын эсрэг улам идэвхтэй ашиглах болов. Маш богино хугацаанд Донбассын мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх амлалтынхаа ачаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Зеленский ЗСБНХУ-ы бүрэлдэхүүнээс гарахдаа «Украины тусгаар тогтнолын тухай тунхаглал»-д заасан төвийг сахисан эвсэлд үл нэгдэх статустай улс болох тухай амлалтыг үл тоомсорлосон төдийгүй эргэн цөмийн зэвсэгтэй болох боломжийн талаар ярьж эхэлсэн.
2021 оны сүүлээр Орос улс аюулгүй байдлын баталгаа гаргах саналыг АНУ болон НАТО-д илгээсэн. Гэвч тэд НАТО болон эвслийн дэд бүтцийг ОХУ-ын хил хүртэл ахиулах, мөн НАТО-гийн аль 2008 оны Бухарестын дээд хэмжээний уулзалтын шийдвэрт тусгагдсан Украиныг тус эвсэлд элсүүлэх боломжийн талаар Москвагийн бүх санаа зовнилыг үндэслэлгүй гэж ихэмсгээр үгүйсгэв. Энэ нь Оросыг олон жилийн аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ, тэр дундаа цэргийн арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд оруулсан ба энэхүү аюул заналхийлэлд Украин онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
2022 оны 3-р сарын эцэс гэхэд Киев аль аль талдаа тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч тэр үед барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг гэрээ хэлэлцээрээ цуцал гэж шахан шаардсан бол өдгөө тэд сөргөлдөөнийг сунжруулахын тулд бүхнийг хийж байна. Үнэн хэрэгтээ тэд Оростой шууд дайтаж, Киевийн дэглэмийг цэргийн «зөвлөхүүд»-ээр хангахаас гадна зэвсэг, сум, тагнуулын мэдээлэл зэрэг цэргийн хангамжийг нэмэгдүүлж байна.
Орчин үеийн Украин улс 2014 онд юуны төлөө төрийн эргэлт хийсэн, «Европ маягийн ирээдүй» гэгч нь юу болохыг яруу тод харуулж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хамгийн өндөр чадавхтай хөгжингүй бүгд найрамдах улс байсан Украин өдгөө Европын хамгийн ядуу орны нэг болжээ. Тус улсад сөрөг хүчний бүх телевиз, сонин хаагдсан. Украины каноник Үнэн алдартны сүм хавчин шахагдаж байна. Барууны орнууд санхүүгийн хувьд тус улсыг бүрэн тэтгэж, гадаад болон дотоод бодлогыг нь бараг л ил тод тодорхойлж өгч байна. Оросын эсрэг чиглэсэн орософоб бодлого нь албан ёсоор төрийн үзэл суртлын зэрэглэлд өргөгдсөн. Орос хэлээр хэвлэсэн номыг хүртэл шатааж байна. 2014 онд «Европыг сонгосон» нь хөгжил дэвшлийн төлөө бус, харин Оросыг сулруулах, цэрэг, улс төрийн болон эдийн засгийн салбар дахь ноцтой өрсөлдөгчдийн тооноос хасах барууны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талбар болгохын тулд хийсэн нь ойлгомжтой болоод байна. АНУ-ын нэрт зүтгэлтэн Ж.Сорос нэгэнтээ: «Бидэнд Украин Оростой хийх дайнд тус улсыг сум болгон ашиглахад хэрэгтэй. Харин тус улсын ард иргэдийн хувь заяа бидэнд огт хамаагүй» гэж маш тодорхой хэлсэн.


Редакцын бус нийтлэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)

зочин
Улс төрийн мэдээллийг ингэж орчуулах ч гэж ...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

14 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

14 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

15 цаг 1 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

17 цаг 47 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

18 цаг 11 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

18 цаг 15 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

20 цаг 48 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

20 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

20 цаг 58 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

21 цаг 3 мин